x

“Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээ ирэх зургаадугаар сард болно

Нийслэлийн Засаг дарга С.Батболд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов И.К-тэй өнөөдөр уулзлаа. Уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов И.К “Монгол-Оросын санаачилга 2018” нь цогц арга хэмжээ болох учраас бид маш их анхаарал хандуулж ажиллаж байна. Тус арга хэмжээний үеэр Сүхбаатарын талбайд техникийн үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа. Янз бүрийн салбарын техникийн үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд тэр дундаа хөдөө аж ахуйн салбарынх зонхилох болно. Мөн арга хэмжээний үеэр дугуй ширээний ажил хэрэгч уулзалтууд зохион байгуулагдана. Энэ талд та бүхнийг дэмжиж ажиллахыг хүсч байна. Өнөөдөр тантай уулзаж буй гол зорилго ОХУ-ын Москва хотын дарга Собянин, Сергей Семёновичийн албан захидлыг гардуулан өгөх юм. Энэхүү захидалд таныг Москва хотод ирэх наймдугаар сарын сүүлчээр зохион байгуулагдах хотын боловсролын чуулга уулзалтад урьсан байгаа билээ” хэмээн онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Миний бие захирамж гарган Монгол Улс ОХУ-ын эдийн засаг, бүс нутгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх зорилгоор ирэх зургаадугаар сарын 7-10-ны хооронд “Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээг  нийслэлийн хэмжээнд хариуцан ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсгийг Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан ахалж байгаа бөгөөд Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, нийслэлийн Цагдаа, Онцгой байдал, Эрүүл мэнд, Соёл урлаг, Аялал жуулчлал, Хүнс хөдөө аж ахуйн газрын хамт олон өндөр хэмжээнд зохион байгуулахаар ажиллаж байгааг дуулгая. ОХУ-ын Москва хотын дарга Собянин, Сергей Семёновичийн албан захидлыг хүлээн авсандаа баяртай байна. Боловсролын салбарын чуулга уулзалтад нийслэлийн боловсролын салбарынхныг оролцуулахдаа таатай байх болно” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 3 цаг 27 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 3 цаг 36 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 3 цаг 43 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 3 цаг 48 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 3 цаг 53 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 5 цаг 51 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 7 цаг 33 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 7 цаг 40 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 7 цаг 46 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 7 цаг 51 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 7 цаг 56 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 7 цаг 57 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цаг 33 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 8 цаг 38 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 8 цаг 48 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 8 цаг 52 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 8 цаг 57 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 9 цаг 10 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 13 цаг 49 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top