x

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга М.Энхболд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.

Эрхэм сэтгүүлчид ээ,

Хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтнууд аа,

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж байхаар 1993 онд шийдвэрлэснээс хойш 25 жил өнгөрчээ.

Монголын сэтгүүлчдийн хараат бус, хариуцлагатай, чөлөөт сэтгүүл зүйг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, шударга ёс, үнэний тугч нь байж, нийгмээ эрүүлжүүлэх эрхэм зорилго Монгол оронд өрнөсөн ардчиллын үйл хэрэгтэй хамт дэвшигдсэн билээ.

Өнгөрсөн он жилүүдэд энэ зорилгоо хэрэгжүүлэх чиглэлд Та бүхэн багагүй амжилт олсон. Шийдэгдэж хараахан амжаагүй, зайлшгүй анхаарвал зохих асуудлууд ч бас бий. Гэхдээ бүхэлдээ Та бүхний 20 гаруй жилийн зүтгэл чармайлт, хөдөлмөр тэмцэл нь чөлөөт хэвлэлийн нэр төртэй түүхэн замнал, монголчуудын оюун сэтгэлгээний хувьсган өөрчлөх хүчит давалгаа байсан гэж хэлж болно.

Шударга ёсны дуу хоолой болох, иргэн түмний нийтлэг эрх ашгийг төлөөлөх, буруу бусармаг бүхнийг илчлэн тэмцэхийн төлөөх сэтгүүлчийн ажил үйлсийн зам мөр бартаатай хэрнээ бахархалтай.

Энэ аян сэтгүүлч Танаас ихээхэн мэдлэг ухаан, тэвчээр хатуужил, зориг зүрх шаарддаг. Тэр хэрээр сэтгүүлчийн хөдөлмөрийг олон түмэн, түүний дотор төр, засаг үнэлэн хүндэлдэг билээ.

Энэ дашрамд төр засгийн бодлого шийдвэрийг түгээн сурталчлагч, төр-ард түмнийг холбогч зууч, Монголоо дэлхий ертөнцөд таниулагч гүүр нь болсоор ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.

Сэтгүүлчид бол нэг талаас төр, засгийн дотнын нөхөр нь, нөгөө талаас гашуун боловч үнэнийг хэлдэг үнэнч туслагч нь билээ.

Монгол Улсын хөгжил дэвшил баталгаа дархлаатай, ирээдүй маргааш нь гэгээ гэрэлтэй байх ёстой. Монгол хүн бүр эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, аливаа бэрхшээлтэй асуудлыг монгол хүний саруул ухаан, эв нэгдлээр даван туулж, ойлголцол зөвшилцөл, нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлэх нь нэн чухал байна.

Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж хэлье.

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал иргэдийнхээ үнэнийг мэдэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр цөөнгүй хууль, тогтоол батлан гаргасан билээ. Цаашид ч хийх зүйл их бий.

Өнөөгийн Улсын Их Хурал “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг шинэчлэх, “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийг боловсруулж батлахад онцгой анхаарлаа хандуулах болно.

Монголынхоо түүхийг өгүүлэхүйн, бичиглэхүйн, дүрслэхүйн ухаанаар урлан бүтээх, Монгол оронд шударга ёс, иргэндээ ээлтэй нийгмийг цогцлоох үйлс тань ямагт бүтэмж төгөлдөр байх болтугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 21 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 57 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2 цаг 5 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 5 цаг 45 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 5 цаг 58 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 6 цаг 5 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 6 цаг 35 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 50 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 0 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 7 цаг 21 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 7 цаг 28 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 3 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 8 цаг 20 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 8 цаг 33 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 8 цаг 40 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 50 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 56 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 20 цаг 59 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 43 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 22 цаг 9 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top