Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Прага хотын “Вацлав Хавел” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавский, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил, БНЧУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ёслолын газрын захирал Томаш Перницкий болон Элчин сайдын яамны дипломат ажилтнууд угтлаа.
2025-03-10

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхим болон Төлөөлөгчдийн танхимын дарга, Ерөнхий сайд нар бараалхана. Талууд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
2025-03-09

Шуурхай штабын VI хуралдаан болж байна
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдан боловсруулсан бусад хууль тогтоомжийн танилцуулга, Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд хийн түлшний үнийн урамшуулал олгох журмын төслийг хэлэлцэж байна.
2025-03-08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар энэ сарын 13, 14-нд тус улсад төрийн айлчлал хийхээр болжээ.
2025-03-07

Засгийн газрын хуралдаанаар Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны бэлтгэл ажлыг хэлэлцэв
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулах бэлтгэл ажлын явцыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан байна.
2025-03-07

АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэлэн" гэдгээ мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын бүх бараанд нэмэлт татвар ногдуулсны дараа Бээжин хариу арга хэмжээ авч, Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд 10-15 хувийн татвар тогтоолоо. Үүнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид “ямар ч хэлбэрийн дайнд” бэлэн гэдгээ анхааруулан мэдэгдсэн байна.
2025-03-06

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Японы “Onodera User Run” компанийн төлөөлөлтэй уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд “Onodera User Run” компанийн төлөөлөлтэй уулзаж, Монгол залуусыг Японд сургаж, дадлагажуулах хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
2025-03-06

Японы буцалтгүй тусламжаар бохир ус, агаарын бохирдлыг хянах төслийг хэрэгжүүлнэ
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” болон “Агаарын бохирдол хэмжих төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн сайд Т.Иваяа нар энэ сарын 4-нд Токио хотноо гарын үсэг зурлаа.
2025-03-05

Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах ёслол боллоо
Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлгын ёслол өчигдөр болж, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээнийг уламжлал ёсоор тайж тахив.
2025-03-05

Мексик АНУ-д 29 мансууруулах бодисны наймаачныг шилжүүлэн өглөө
Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахаа мэдэгдсэн үед гарсан байна. АНУ-ын Хууль зүйн яам дээрх 29 хүнийг шилжүүлэн авах хүсэлт гаргасан бөгөөд Мексикийн Ерөнхий прокурорын газар, Аюулгүй байдлын яам хамтран шийдвэрлэжээ.
2025-02-28

Шагайн харваачдад улсын цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5 дахь хэсэгт заасан болзол хангасан шагайн харваачдад улсын цол олголоо.
2025-02-27

Шинэ Зеландын Шадар сайд У.Питерс Монгол Улсад айлчилж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс энэ сарын 27-нд Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.
2025-02-27

Монгол-Британийн бизнес уулзалтаар хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэв
Монгол-Британийн дугуй ширээний XV уулзалтын хүрээнд “Британийн туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжууд” сэдэвт бизнес уулзалт зохион байгуулагдлаа.
2025-02-27

Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
2025-02-27

С.Отгонгэрэл: УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авахгүй байх эрх мэдэл 100 хувь парламентад байгаа
УИХ-ын гишүүний халдашгүй байдалд прокурор нөлөөлөх боломжгүй шүү дээ. Тийм учраас парламентад асуудлыг нь оруулж УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлдэг. Парламент прокурорын саналыг хүлээж авахгүй бол гишүүний халдашгүй байдалд нөлөөлөхгүй.
2025-02-27

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд ИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулж, төлөөлөгчид 20 гаруй асуудлыг хэлэлцсэн байна.
2025-02-27

Монголын төлөөлөгчид Ази, Номхон далайн бүс нутгийн XII чуулганд оролцож байна
Монгол Улсаас УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг-Нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд А.Төмөр, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн XII чуулганд оролцож байна.
2025-02-27

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн даргатай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 26-нд БНХАУ-ын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны дарга Ван Хунинтай Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд уулзлаа.
2025-02-27

Тавантолгойн тусгай зөвшөөрлийн асуудлаар ажлын хэсэг дүгнэлт гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 26-нд болж, Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон асуудлыг хэлэлцэв.
2025-02-26

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын технологийн хөгжил, цахилгаан автомашины үйлдвэрлэлтэй танилцав
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Бээжин хотын Шяоми цахилгаан автомашины үйлдвэр, Хятадын Хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэн, Жинхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцлаа.
2025-02-26
