x

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан нар өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн газрын Тамгын газрын дарга Ражеб Булхаруф тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсен тус байнгын хорооныхоо үйл ажиллагаа, чиглэлийн талаар танилцуулаад, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэ зохицуулалтаар Хүнс, хөдөө аж ахуйн болон Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороотой болж өргөжсөнийг онцлов. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүнс, хөдөө аж ахуйн бодлого, хөгжлийн асуудалд онцгойлон анхааран ажиллаж байна гэв.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн газрын Тамгын газрын дарга Ражеб Булхаруф 17 дугаар бага хурлын агуулга, төлөвлөлтийн талаар ерөнхий мэдээлэл өгөхийн зэрэгцээ энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангуулахтай холбоотой асуудлуудад анхаарч, хамтарч ажиллахыг хүслээ. Тухайлбал, тус хурлын зохион байгуулалтад оролцох үйлчилгээний олон улсын байгууллагыг сонгон шалгаруулах зэрэг ажлуудын талаар холбогдох мэдээлэл өгч, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад түр болон суурин байгууламжийн ажлыг ирэх оны гуравдугаар сар хүртэл хойшлуулсныг дуулгав.

Байнгын хорооны дарга Б.Бейсен 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах үеэр газрын доройтол, цөлжилтийн асуудалд олон улсын парламентуудын анхаарлыг хандуулан улмаар газрын доройтол, цөлжилтийг мэдэгдэхүйц бууруулах бодлого, төсөв, хяналтын зохистой механизмыг бүрдүүлэх зорилгоор урт хугацааны өндөр үр нөлөө бүхий шийдвэр гаргахаар зорьж байгаагаа онцолсон юм.

Мөн нүүдлийн мал аж ахуй, өв уламжлалыг хадгалах зорилгоор бэлчээрийн хамгааллын арга механизмыг өөрийн улсын онцлогт тааруулан хэрэгжүүлэхэд анхаарч, энэ хүрээнд хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр идэвхийлэн ажиллана гэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан манай улсын нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжилттэй, нийт бэлчээрийн 34.5 хувь нь газрын доройтолтой, говийн бүсийн газар нутгийн 50 хувь нь хүчтэй болон нэн хүчтэй цөлжилттэй байгааг дурдаад энэхүү хурлын зохион байгуулалтад онцгойлон ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 1 цаг 45 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 1 цаг 51 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 1 цаг 52 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 1 цаг 58 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 2 цаг 6 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 2 цаг 9 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 2 цаг 48 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 3 цаг 33 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 3 цаг 47 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 4 цаг 2 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 4 цаг 7 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 4 цаг 15 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 4 цаг 35 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 32 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм Уржигдар 12 цаг 26 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 2026-08-14
iИх уншсан
Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Ормузын хавх Шатахууны хямрал ба бодит байдал Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park
Top