Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяагийн урилгаар энэ сарын 28-наас ирэх сарын 5-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.
2025-02-26

Д.Амарбаясгалан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны даргатай уулзлаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын даргын хувиар гадаад айлчлалаа мөнхийн хөрш БНХАУ-аас эхэлж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжид мэндчилгээ дэвшүүлснийг уламжлав.
2025-02-26

Засгийн газар: Сар шинийн амралтыг сунгах эсэхийг шийднэ
“Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас өргөн мэдүүлсэн бөгөөд сар шинийн амралтыг шинийн 5 хүртэл сунгахаар санал оруулсан байна.
2025-02-26

“АТАР-4” аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг үзэглэлээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулахад хөрөнгө оруулалтын зээлийг дараах 15 чиглэлд олгоно.
2025-02-25

Э.Одбаяр: Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж нэмэгдэж, засаглалын шинэ төвшинд гарна
Монгол төрийн бодлого бүх шийдвэрүүд нотолгоо судалгаанд үндэслэж гарах ёстой. Тэр шийдвэрүүд алдаа мадаггүй байхын тулд эрсдэлээ тодорхойлох, төлөвлөлт, хяналт, хэрэгжилтийг нь цогц системээр нэг цонхны бодлогоор хангах нь чухал гэв.
2025-02-25

Морингийн даваанд барилгын хог дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
Тус үйлдвэрт ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг 29 нэр төрлийн хүнд даацын машин, механизм, сэлбэг хэрэгсэл шинээр нийлүүлжээ.
2025-02-25

Х.Булгантуяа: Иргэд, олон нийтийн зүгээс парламентад итгэх итгэл нэмэгдсэн
Нөгөө талдаа парламентыг илүү нээлттэй болгож, хууль, эрх зүйн механизмуудыг илүү сайжруулах, УИХ-аас баталсан хуулиуд төрд илүү их эрх мэдэл олгосон, төрийг данхайлгасан, бүтцийг нэмэгдүүлсэн хуулиуд гарч байна гэсэн шүүмжлэл иргэдээс ирэх болсон.
2025-02-25

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ
Айлчлалын хүрээнд өнөөдөр Хятадын хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэн, Бээжин “Шяоми” цахилгаан автомашины үйлдвэр, Жинхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцана.
2025-02-25

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэв
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах шийдвэр гаргалаа.
2025-02-25

Монгол, Бахрайны шадар сайд нар хамтын ажиллагааны талаар хэлэлцэв
Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандыг Бахрайны Хаант Улсын Шадар сайд Шейх Халид бин Абдулла Аль Халифа хүлээн авч уулзан, хоёр улсын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцлаа.
2025-02-25

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд байр сууриа илэрхийлэв
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр энэ сарын 20-нд болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өндөр түвшний нээлттэй хуралдаанд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэв.
2025-02-25

Хубилай хааны үеийн хүрэл толийг хилээр гаргахыг завджээ
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор өнгөрсөн нэгдүгээр сард ОХУ-руу зорчиж байсан Монгол Улсын иргэн Э-ийн гар тээшинд гаалийн байгууллагын алба хаагчид нарийвчилсан үзлэг хийж, соёлын өвд хамаарах магадлалтай гурван ширхэг хүрэл толь илрүүлэн, хурааж авчээ.
2025-02-24

Монгол, Японы худалдаа, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр УИХ-ын гишүүд Токио хотод ажиллав
Монгол Улсын Их Хурлын гишүүдийн төлөөлөл Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэр логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлогын оновчтой шийдэл боловсруулахад туршлага солилцох зорилгоор Япон Улсын Токио хотод ажиллалаа.
2025-02-24

Л.Гантөмөр: Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортолбол 1.8 тэрбум ам.долларын борлуулалт бэлэн байна
Экспорт 1.6 тэрбум ам.доллар байна. Нүүрсний биет хэмжээ 7 хувиар нэмэгдсэн ч үнэ 35 хувиар унасан. Биет хэмжээний нэмэгдэл явж байгаа ч үнэ огцом уналттай холбоотойгоор төсөөлснөөс 11 хувийн уналттай явж байна.
2025-02-24

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчилна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 24-27-нд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ.
2025-02-24

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт баруун бүсийн аймгуудад ажиллаж байна
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт орон нутагт "Батлан хамгаалахын сэргэлт" бодлогын хүрээнд томилогдсон ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна.
2025-02-22

Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, хаврын чуулганд өргөн мэдүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу "Халамжаас хөдөлмөрт шилжих бодлоготой уялдуулан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчилж, ядуурлыг бууруулах" чиглэлд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
2025-02-22

“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг өндөрлөлөө
Гурван өдөр үргэлжилсэн “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг өндөрлөлөө.
2025-02-22

УИХ ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Их Хурал (УИХ) болон Тамгын газар ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл илэрхийллээ.
2025-02-22

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн шүүх, прокурорын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
Уулзалтын үеэр хууль тогтоомж хүний эрх, эрх чөлөөг ямар нэгэн байдлаар хязгаарлах эсвэл хэн нэгэнд илт давуу байдлыг олгох зэргийг арилгаж, бичилт, техникээсээ эхлээд хүндээ ээлтэй байх бодлогыг энэ удаагийн парламентаас хэрэгжүүлж буй талаар танилцууллаа.
2025-02-21
