x

“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд /2025.10.29/ ажиллалаа.

Ерөнхийлөгчийн очсон “Об пластик” ХХК “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч хуванцар савны үйлдвэрээ ашиглалтад оруулаад байна. Ингэснээр өндөгний сав, жимс, ногооны амьсгалдаг сав, таваг, аяга зэрэг 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Ерөнхийлөгчийг “Об пластик” ХХК-ийн үйлдвэрт ажиллах үеэр аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцууллаа. Манай улсад сав, баглаа, боодлын чиглэлээр 50 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2,500 гаруй хүнийг ажлын байраар хангаж, жилд 150 тэрбум орчим төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Аж ахуйн нэгжүүд цаасан хайрцгийн 90, гялгар уутны 80, ундаа, усны сав баглааны 87, даацын шуудайны 96, бүх төрлийн шошгын 75 хувийг үйлдвэрлэж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 14 аж ахуйн нэгж 27.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авчээ. Үүний үр дүнд:

Хүнсний ногооны хуванцар тэвшний үйлдвэр ашиглалтад орсон,

Ажлын байрны талбай 6,000 гаруй м2-аар,

Эргэлтийн хөрөнгө 20 орчим хувиар,

Борлуулалтын орлого 18 хувиар,

Бүтээгдэхүүний нэр төрөл 15-аар,

Улсад төлөх татварын хэмжээ 14 хувиар нэмэгджээ. Цаашид дотооддоо үйлдвэрлэж байгаа ижил төрлийн импортын бараанд 20 хувийн босго тогтоох, хүний нөөц бэлтгэх, хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхэд анхаарахыг хүсэж байлаа. Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал-2” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулбал дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал одоогийнхоос 28-33, улсад төлөх татварын хэмжээ 20 хувь нэмэгдэх боломжтой юм байна.

“Жүр үр” ХХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

“Жүр үр” ХХК  “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд бага хүүтэй, урт хугацаатай зээл авч, 10,000 кв.м талбай бүхий үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Үйлдвэрт Герман, Нидерланд, Итали, Испанийн талх, нарийн боов, бялуу үйлдвэрлэх автомат шугам, шарах шүүгээ, хөргүүртэй агуулахууд, гүн хөлдөөгч төхөөрөмж суурилуулсан байна. Ингэснээр үйлдвэрлэлийн бүтээмж нь 2-4 дахин нэмэгдэж, хүчин чадал 50-200 хувиар өсөх боломж бүрджээ. Энэ үйлдвэр бол “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүн, аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдийг бодитоор дэмжиж байгаагийн  илрэл гэдгийг компанийн удирдлагууд хэллээ. “Жүр үр” ХХК 1,200 гаруй хүнийг ажлын байраар хангадаг, 36 салбартай, 300 гаруй харилцагчаар дамжуулан 40 гаруй нэрийн бялуу, 140 гаруй төрлийн амттан нийлүүлж байна.

 

Төрөөс мах, сүү, газар тариалан гээд хүнсний үйлдвэрлэлийн салбарыг тасралтгүй дэмжиж ирсэн ч гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хамрагддаггүй байсан. Тэгвэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ салбарыг анх удаа бодлогоор дэмжиж байгаад талархал илэрхийллээ. Хүнс, хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад Дотоодын нийт бүтээгдэхүүнд 5.6 хувийн өсөлт авчирсан. Энэ өсөлтийн 3.6 хувийг  хүнсний боловсруулах салбарын үйлдвэрлэл эзэлж байна.

 

Гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, бодит үр дүн гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад байна.

 

Мөн энэ хөдөлгөөн болон “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонголоо 37 мин “Бахрейн 2025” наадмаас Б.Мөнхжин, Б.Алтан-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ 55 мин Иргэний үнэмлэхийн QR кодоор түлш худалдан авах боломж бүрдлээ 57 мин Хотын дарга Х.Нямбаатар хорооны Засаг дарга нартай уулзлаа 58 мин 32 км урт үргэлжлэх “Туулын хурдны зам”-ыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ 1 цаг 1 мин “Хүннү” дэд станцын барилгын ажил 84 хувьтай үргэлжилж байна 1 цаг 2 мин Монголд зүрх судасны өвчний нас баралт дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна 1 цаг 3 мин “Lockheed Martin”-ы дуунаас хурдан нисэх онгоцыг туршлаа 2 цаг 9 мин Д.Трампад алтан титмийн хуулбар, төрийн дээд одон медаль гардуулжээ 2 цаг 17 мин Г.Очбаяр: Богдын хүрээнээс Улаанбаатар хотод 25 дурсгал үлдсэн 2 цаг 24 мин “Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо 2 цаг 33 мин Г.Занданшатар: Баялгийн хулгайтай хийх тэмцлийг бүх шатанд эрчимжүүлнэ 2 цаг 37 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 44 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 2 цаг 53 мин О.Билгүүн: Инфлюсерийн тухай хуультай болох нь Үндсэн хуультай зөрчилдөнө 2 цаг 59 мин Баянхошуу, Шархаданд 110 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно 18 цаг 29 мин Томуу, томуу төст өвчний үед эцэг эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгоно 18 цаг 31 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина 18 цаг 33 мин Кино урлагийн 90 жилийн ойн босгон дээр 13 гавьяат төрлөө 18 цаг 37 мин
iИх уншсан
Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... “Гермес” төвийн нүхэн гарцыг түлхэж оруулах шинэ технологиор... Ц.Лут-Очир: Шатахууны хангамж үе үеийн Засгийн газрын худлаа... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ... Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит бо... Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдэ... УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... Монголд нарийн ноост хонины чанарыг сэргээх дурангийн хээлтү...
Top