x

Г.Занданшатар: Баялгийн хулгайтай хийх тэмцлийг бүх шатанд эрчимжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд /2025.20.29/ холбогдох сайд нарт албан даалгавар өглөө.

Албан даалгаварт баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлж Үндэсний баялгийн санг арвижуулах, олон нийтийн хяналттай ил тод байдлыг хангах бодлого баримтлахыг тухайлан тодотгожээ. Тодруулбал:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-д олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудит хийлгэж, үр дүнг Засгийн газар, УИХ болон шаардлагатай тохиолдолд олон нийтэд танилцуулахыг үүрэг болгов.   Аудитын тайлангаар илэрсэн зөрчил, авлигын шинжтэй үйлдэл, хэлцлүүдийг баримтжуулж хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Баялгийн хулгай, нүүрсний хулгайтай холбоотой мэдээллийг шүүх, прокурорын байгууллагад шуурхай гарган өгөх мэргэжлийн баг томилон ажиллуулахыг даалгалаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш хийгдсэн нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг олон нийтэд ил болгохоор боллоо.

-Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11–11” төвд “Баялгийн шударга ёсны суваг” нээнэ. Нүүрсний хулгай, авлига, төрийн хүнд сурталтай холбоотой гомдол, мэдээллийг тусгайлан бүртгэж, шаардлагатай бол хуулийн байгууллагаар шалгуулна. Үнэн бодит мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулах, нууцлах, хамгаалах тогтолцоог сайжруулж, мэдээлэл өгөх нөхцөлийг бүх талаар хангахыг сануулав.

-“Баялгийн шударга ёсны медиа сан”-г Хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэгдсэн холбоотой хамтран байгуулж, шаардлагатай тохиолдолд хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, бүх талаар дэмжиж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

-Олон нийтийн хяналтын зөвлөл байгуулж,ажиллуулах боломж нөхцөлийг судлах үүрэг өгөв. 

-Стратегийн ордуудын гэрээг ил тод болгохын зэрэгцээ хугацаа нь дууссан хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг сөхөж харна. Алдагдсан боломжийн үнэлгээ хийж, төрийн эзэмшлийн хувь тогтоох эсэхийг хуульд нийцүүлэн тодорхойлж, дүгнэлт гаргах,

-Олон улсад өргөн ашиглагддаг индекс, үнэлгээнүүдийг сайжруулах чиглэлээр тусгайлсан Ажлын хэсэг томилон ажиллуулах, Авлигын индекс, Хүний хөгжлийн индекс, Дижитал индекс, Хэвлэлийн эрх чөлөөний индекс, Олборлох салбарын ил тод байдлын индексийг сайжруулахад тусгайлсан ажлын хэсэг ажиллуулж, төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгов. 

-Уул уурхайн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээ, экспортын орлого, татварын гүйцэтгэлийг хамтран хянах гурван талт хяналтын механизм бий болгож энэ чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах үүрэг даалгаврыг Ерөнхий сайд Г.Занданшатар өглөө. 

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 5 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 10 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 49 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 58 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 7 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 13 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 31 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 51 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 57 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 2 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 7 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 27 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 4 цаг 14 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 58 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top