x

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг сайжруулах зорилготой форум болж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр YOUTHinc-Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгтэй хамтран "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум"-ыг өнөөдөр зохион байгуулж байна.

Залуучуудын дуу хоолойг сонсож, ажил хөдөлмөр, ирээдүйн карьер төлөвлөлтийн талаар хамтдаа хэлэлцэж, хүний нөөцийн болон хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн оновчтой тодорхойлох зорилготой тус арга хэмжээ нь олон талын оролцоог хангаж, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, боловсрол сургалтын байгууллага, оюутан, залуучуудын төлөөлөл болох 200 гаруй хүн оролцож байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нээж хэлсэн үгэндээ “Залуучуудын мэдлэг, авьяас чадварыг бүрэн дүүрэн ашиглах нь эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс учраас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон арга хэмжээг яамны зүгээс хэрэгжүүлдэг. Тэдний өөрсдийн дуу хоолой, оролцоо, судалгааны үр дүнд үндэслэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг цаашид улам сайжруулахыг зорьж байна” гэлээ.Манай улсад нийт хүн амын 30 орчим хувь нь 15-34 насны залуучууд байгаа бөгөөд дунд хугацаанд дээрх насны залуучууд ажиллах хүчний дийлэнх хэсгийг эзлэх тооцоолол бий.

Форумын үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн “Монгол залуучуудын боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явц”-г судлах судалгааны ажил болон “Төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд үнэлгээ өгөх” зөвлөх үйлчилгээний ажлуудын урьдчилсан үр дүнг танилцуулсан.

Хэдийгээр залуучуудын хөдөлмөрийн зах зээл дээрх оролцоо сүүлийн жилүүдэд сайжирч байгаа ч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах, ажлын байранд тавигдах шаардлагыг хангах байдал, тэдний ажил хөдөлмөрт хандах хандлага анхаарал татаж байна.

Тухайлбал, судалгааны урьдчилсан үр дүнгээр залуучууд ажил хайхдаа албан бус сувгуудыг ашиглах, танилын хүрээгээ ашиглан ажилд зуучлуулах нь түгээмэл байгаа нь хөдөлмөрийн гэрээний хэрэгжилт, хөдөлмөрлөх эрхийг хангуулахад тодорхой хэмжээгээр сөрөг үр дагавар үзүүлдэг аж.

Харин залуучуудын зүгээс цалин хөлснөөс илүүтэй ажиллах орчин нөхцөл, байгууллагын соёл, цагийн уян хатан нөхцөлийг чухалчилж байгаа нь дээрх судалгааны үр дүнгээс харагдаж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 13 цаг 2 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 13 цаг 4 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 13 цаг 5 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 13 цаг 6 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 13 цаг 22 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 13 цаг 23 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 13 цаг 24 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 13 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 15 цаг 41 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 15 цаг 42 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 15 цаг 56 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 15 цаг 58 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 15 цаг 59 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 16 цаг 0 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 16 цаг 2 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 16 цаг 4 мин Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэхэд санал авч эхэллээ 16 цаг 5 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хийж байна 16 цаг 6 мин Японы хойд нутагт 6.7 магнитудын газар хөдөлж, цунамийн сэрэмжлүүлэг гаргав 17 цаг 44 мин Ханиад, томуугийн үед баримтлах дархлаа дэмжих зөвлөмж 17 цаг 45 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top