x

Т.Аубакир: Багш нарын цалинг 2026 онд хоёр үе шаттайгаар 76 хувиар нэмэгдүүлнэ

ГБХНХ-ын яамны сайд Т.Аубакираас цаг үеийн мэдээлэл өглөө. Тэрбээр, "Багш нарын цалинг 76 хувиар нэмэх хэлэлцээрт хүрсэн байна. Үүнийг ГБХНХ-ын яам бүртгэснээр, хүчин төгөлдөр болно. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн орой 18:00 цагийн үед хэлэлцээрийг манай яам руу явуулсан байсан. Үүний дараа миний бие уг хэлэлцээрийг бүртгэх эсэх талаар МАН-ын бүлгийн групптээ санал солилцсон.

Үндсэндээ 2026,2027 он дамнаад багш нарын цалин өндөр хувиар нэмэгдэхээр болж байна. Тэгэхээр ирэх жилүүдийн улсын төсөвт нэмэгдэх ачаалал, эдийн засгийн үзүүлэлтүүдийг бид тооцох хэрэгтэй. Ингэж байж цалинг нэмэх ёстой. Энэ шийдвэрийг манай яам дангаараа гаргах боломжгүй. МАН-ын намын бүлэг, байнгын хороодоор асуудлыг хэлэлцэнэ.

2026 онд хоёр хуваасан байдлаар 76 хувиар цалинг нэмэгдүүлэхээр хэлэлцээр хийсэн байна. Өөрөөр хэлбэл 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нд цалин 2.8 сая төгрөгт хүрнэ. Улмаар 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэх юм байна.

Гэхдээ цалинг нэмэх, хасах асуудал маш ярвигтай. Хамгийн түрүүнд төсвийнхөө боломж бололцоог харж шийдвэр гаргах нь зөв. Монгол Улсын инфляци, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд яаж нөлөөлөх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Яг одоо төсвийн байнгын хороо уг асуудлаар хуралдаж байна. Наашаатай шийдвэр гаргах байх. Бүх зүйлээс хасаж танаж байгаа. Өмнө бид урсгал зардлаас 15-20 хувь хасна гэж байсан бол одоо төсвийн хөрөнгө оруулт болон үргэлжилж байгаа төсөл хөтөлбөрүүдээс хасна. Бүсээ чангалж байж цалин нэмж байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөө талдаа цалингаа нэмүүлэх хүсэлтэй маш олон салбар байгаа.  Хоёр их наяд төгрөгт багш эмч, эрдэм шинжилгээний ажилтны цалин хөлс нэмэгдэнэ, тэтгэвэр 8,6  хувиар нэмэгдэнэ” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 5 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 10 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 50 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 58 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 7 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 13 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 32 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 52 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 57 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 2 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 7 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 28 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 4 цаг 15 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 59 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top