Нийтлэл

Хүлээстэй танк ба Үндэстний бахархал
Мянганы түүхтэй баатарлаг дайчдын үр удмаас ерийн нүүдэлчин болтлоо нойрмоглоод сая гэнэт уурсан сэрж, орны хөндийд хэвтсэн зэвтэй илдээ агссан тэр хүмүүст орчин цагийн цэргийн техникийн талаар олигтой мэдлэг юу байх билээ?
2023-09-21

ОХУ-тай зорчих нөхцөлийг визтэй болгох хэрэгтэй
Буриадын ерөнхийлөгч Алексей Цыденов манай улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцлоо.
2023-09-19

МАН найман жил засаглахдаа “сахал” Д.Эрдэнэбилэгийн олж ирсэнийг хураахаас өөр ажил хийсэнгүй
Эрх баригч МАН сүүлийн найман жилд энэ улс орны төлөө чухам юу хийв. Нүүрс яах вэ, газраас ухаж гаргаад, хүрздэж ачаад, Хятадад аваачаад зарчихаж байгаа зүйл. Орж ирэх мөнгөөр нь амиа зогоож байгаа улс орон...
2023-09-18

Чонотой нийлсэн нохойн авир
Гагцхүү нэг хүний төлөө л ажилладаг, энэ нь тэр хүнд нь их таалагддаг гэсэн хатуу үнэмшилтэй энэ хүнийг “Путингүй бол Орос үгүй, Путин байхад Орос байсаар байна”, “1991 онд бид Путин шиг удирдагчтай байсан бол СССР задрахгүй байлаа” гэх мэтийн марзан афоризмаар нь орчин үеийн дэлхийн улс төр таньдаг. Хөдөө аж ахуйн механикч энэхүү маанагдуу хөдөөний болхи эрийг ингэтлээ Оросын төрийн голлох хүний нэг болтлоо өсөн торнино гэж Оросын сэхээтнүүд даанч таамаглаагүй.
2023-09-18

Далайн гүний олборлолтыг зогсооход оройтоогүй
Никел, кобальт, манган, зэс, алт, мөнгө, цагаан алт зэрэг ашигт малтмал болон металлыг хэрхэн олборлох зэрэг тодорхойгүй зүйл бишгүй. Европ, Умард Америкийн цөөн компаниуд тэдгээр ашигт малтмал болон металлыг сэргээгдэх эрчим хүч, автомашины зай хураагуурт нэн хэрэгцээтэй гэж үздэг.
2023-09-17

Ядуурлыг арилгах хатуу үүрэг НҮБ-аас авчихсан айл шүү дээ, бид
2030 он гэхэд үндэсний тодорхойлолтын дагуу ядуурлын бүх хэмжигдэхүүнээр ядуу амьдарч байгаа бүх насны эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувийн жинг наад зах нь хоёр дахин бууруулах гэжээ. Иймдээ тулчихсан эр, эм том хүн, хүүхэд Монголд байхгүй гэж би боддог.
2023-09-16

Зэрлэг барилгажилт ба чөлөөлөлт
Энхтайвны гүүрний зүүн талын Дунд гол... Энд ямар ч барилга байх ёсгүй, голын ай сав, дэнж учраас зөвхөн мод тарьж, тохижуулж, цэцэрлэг, мэргэжлийнхэн хэлбэл усан сан байгуулах хэрэгтэй. Эндээс Сэлбийн сэргэлт эхлэх ёстой. Одоо баригдаад дуусч буй “Авлига” хороолол, баригдаж эхэлсэн усан парк гэгч бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг. Саяхан дараачийн барилгын суурийг тавиад даапаалж сууцгаана. Буулгах нэртэй хоёр блокийг хүртэл шүүхээр авч үлдэхийг санаархжээ. Дунд голын хөндийд багтахгүй их шунал.
2023-09-15

“Нүүрсний хулгайн” гэх 61 хэрэг “Ганцхан хоригдолтой” байсаар байх уу?!
Хилийн хориг тавихгүй, өмчийн шилжих хөдөлгөөн хязгаарлахгүй байгаа нь “боломж олгох” үзэгдэл мөн үү?!
2023-09-14

Их хэлмэгдүүлэлтийн харуусал "их хядлага" гэж нэрлэгдэх болтлоо хуралдаж байна
Оюун санааны сор болсон алтан ургийн хаад ноёд, эрдэмтэн мэргэдээ хядуулчихаад зүв зүгээр суудаг ард түмэн ч гэж юу байхав.
2023-09-13

Өөрчлөлтийн эзэд
Байгаа орчноо өөрчлөх, илүү сайхан амьдралыг бий болгохыг зорьдог, бусдад боломж өгч, ирээдүйг нь бэлэглэдэг хүмүүсийг Changemaker буюу хувь заяаны залуур гэдэг ажээ.
2023-09-13

Ерөнхий сайдыг ШЕЗ, Ерөнхий шүүгчийг ҮХЦ унагах уу?
Л.Оюун-Эрдэнэ: ШЕЗ-өөс Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргасан нь гэмт хэргийг нуун дарагдуулах сэдэл, хугацаа хожих үйлдэл байсан гэж үзэж байна. “5Ш” ажиллагааны хамгийн том сорилт нь шүүх болж байна.
2023-09-11

Их хядлагын дүгнэлт
180 сая хүнтэй СССР-т баривчлах хүний тоон хязгаарыг 258 950 хэмээн тогтоосон нь хүн амын 0,15 хувь болж байна. Гэтэл Монголд 800 орчим мянган хүний 57 мянга 938 баривчлагджээ. Баривчлагдсан таван хүн тутмын гурвыг цаазлан хороож, насанд хүрсэн эрэгтэйчүүдийн таван хүн тутмын нэгийг алсан.
2023-09-11

ХИЛСЭЭР АМИА АЛДСАН ДЭЭДЭСТЭЭ ЗУЛ ӨРГӨЦГӨӨ!!
Сталин П.Гэндэн нарын дунд 1935 оны тавдугаар сард болсон ярианы хэсэг...
2023-09-10

Саудын Арабын хаанд бараалхсан анхны Монгол хүн
Эрхэм дээд Ханхүү манай орны талаар үлэмж мэдлэгтэй, сайхан төсөөлөлтэй нь илт байв. Монголын Эзэнт гүрэн, Эзэн Богд Чингис хаан, түүний байлдан дагуулалт дэлхийн түүхнээ мөнхөрсөн тухай түүх ярьж урмыг минь сэргээв.
2023-09-09

Өрнөөс татах гэгээ буюу “Рио”-гийн монгол тархи
"Юу яасан Оюутолгой?! Дахиад арван Оюутолгойг хөдөлгөх хүч, хүний нөөц нь манайд байгаа штээ" гээд сууж байдаг цаг ирвэл бас л гоё доо.
2023-09-08

Дорнын философи (1-р хэсэг)
Алив мөрөнг өгсүүлж хөөвөл гарцаагүй горхи болох адилаар, дорнын философи хэмээх аварга мөрөн ч мөн “эх урсгал” буй. Дорнын философийг барьж авахаар шийдсэн бол юун түрүүнд тэрхүү эх урсгалыг хөөн олж, тэндээс эхлэх нь зүй болой.
2023-09-08

А.М.Позднеевын “Монгол дахь буддын сүм хийд, лам хуврагуудын аж байдал, лам нар, ард иргэдийн харилцааны тухай тэмдэглэл” номын тухай
Энэ тэмдэглэл нь тухайн үеийн Монголын сүм хийд, засал чимэглэл, эдлэл хэрэглэгдэхүүн, лам хувраг, хувилгаад, хурал номын тухай маш дэлгэрэнгүй өгүүлсэн 5 бүлэгтэй. Сүм хийдийн бүлэгт гэхэд уран барилга, дотор гадна заслын тогтсон дэг ёс, амгалант бөгөөд догшин бурхдын тухай, суварга, танка, хот мандал, тахил, долоон эрдэнэ, өлзийт найман эд, дулдуй, толь, судар ном, хөгжмийн зэмсэг, явуулын хийдүүдийн тухай дэлгэрэнгүй бичжээ.
2023-09-07

Монгол-Канадын харилцаа: Парламентын түншлэлийн түүчээ
Монгол, Канад хоёр улам ойртох, Канадын шууд хөрөнгө оруулалт, технологи болоод санхүүжилт нэмэгдэх төлөв, хандлага нь хоёр хөршийн чихийг соотойлгосон байж мэдэх. Үүнийг түр орхиж Канадын сенаторууд Оюу толгойн уурхайн цогцолборт зочилсон тухай товч сонирхуулъя.
2023-09-07

Газраар оролдсон нь гай л болох вий, Л.Оюун-эрдэнэ!
Энэ Л.Оюун-Эрдэнэ өөрөө ердөө болдоггүй нөхөр аж. Сав л хийвэл ямар нэг юм сэндийчиж явдаг. Хамгийн сүүлд, нийслэлийн газартай холбоотой асуудал руу ороод явчих шиг боллоо.
2023-09-06

Пап ба Гэр
Бараг мянганы тэртээгээс харилцаж, захидал бичиг илгээлцэж явсан орон, газрынхаа нэрийг оновчтой товлоогүй байж таарлаа. Нөгөө, тундрын бүсийн зарим үндэстний хэлэнд цасыг хорь, гучин янзаар нэрлэвч ерөнхийдээ цасыг заах үг байдаггүй гэдэг шиг. Гэвч энэхүү “ялихгүй” асуудал айлчлалын сүр хүчинд дарагдан үлдэв.
2023-09-06