x

Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй

Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй. Найр тавьсан улстөрчид нь хариуцлага хүлээх ёстой!

“Буу тулгаж” аваагүй Ухаа худагийн лицензийн асуудалд хувийн хэвшлийнхэн бус хуйвалдсан улстөрчид хариуцах ёстой! Энэ санааг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сонинд өгсөн ярилцлагаас олж харлаа. Тэрбээр завхралыг засаж залруулахдаа хувийн дургүйцэл агуулаагүй аж. Юу болсон бэ гэхээр хувийн хэвшлийнхэн ашгийн төлөө ажилладаг, төр тэр ашгийг өгөх, хуваалцах эсэхээ хуулиар зохицуулдаг. Гэтэл хуулиа гажиж эс үйлдэл хийж, эдлэх үүрэгтэй эрхээ эдлэхгүйгээр нэг сайдад гэрээ байгуулахыг даалгаж, УИХ-ын эрхээ эдлээгүй байсны төлөө өнөөдөр хувийн хэвшлийнхэнтэй хэн ч “дайсагнах” ёсгүй. Өөрөөр хэлбэл, Ухаа худагийг хэн нэгэн буюу хэсэг бүлэг хүмүүс “Энержи ресурс”-ийнхэнд өгчихсөн юм. Тэр өгсөн этгээд нь хэн байв?

Яг одоо би түүнтэй сонины шаргал хуудаснаа 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хэвлэгдсэн ярилцлагаа харж сууна. Тэрбээр “Юуны өмнө аливаа гэрээ, хэлэлцээр эрх бүхий хоёр хуулийн этгээдийн хооронд хийгддэг. Нэг талд нь нэгэн хувийн компани, нөгөө талд нь бүхэл бүтэн улс орон байж болохгүй. Эсвэл нэг талд нь нэг хүн, нөгөө талд нь арав хорь, эсвэл бүр 76 хүн байж бүр ч болохгүй. Тийм учраас эрх мэдлээ авсан, тэр эрх мэдлийнхээ хүрээнд хэлэлцээ хийдэг тийм л зарчим үйлчлэх ёстой. Засгийн газрын ажиллах зарчим ч тэр шүү дээ” хэмээн тэр хэлжээ.

Гэтэл эрхэм экс сайд тэрхүү ярилцаж буй цаг мөчөөс ердөө 16 сарын өмнө Засгийн газрыг төлөөлж нэг компанийн хувь нийлүүлэгч 5 хүнтэй гэрээ хийчихсэн л байгаа биз дээ.

Цааш нь хамтдаа уншицгаая. Тэрбээр төрийн оролцооны хувь хэмжээний талаар асуултад минь хариулахдаа “Хувь хэмжээ гэдэг нь эцэстээ ашигтай ажиллаж чадвал ашгааc нь, алдагдалтай бол алдагдлаас нь хуваалцана л гэсэн зарчим шүү дээ. Энэ хоёр талыг сайн ойлгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хувь оролцооны бас нэг зарчим нь тэр хэмжээгээрээ санхүүгийн зардлыг хуваалцах учиртай. Ямар ч зардал гаргаагүй байж хувь авна гэдэг бол өөрөө утгагүй асуудал” гэж хариулж байжээ. Тэр үед Оюутолгойн гэрээний асуудлаар ярилцсан юм л даа. Ийм л байна.

Ухаа худагт төр хувь эзэмшихгүй, “Энержи Ресурс”-ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулахгүй бөгөөд цуцлахгүй” байх баталгааг тус компанийн өмнө Засгийн газрыг төлөөлж гэрээгээр өгчихөөд сайдын албанаас буусныхаа дараа УИХ-ын гишүүний үүднээс ярилцсан нь энэ.

Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар хуралдааны XIII тэмдэглэлээр “Тавантолгой орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан авах талаар “Энержи ресурс” ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зурах тухай асуудлыг хэлэлцэж уг асуудлаар гэрээнд гарын үсэг зурахыг Үйлдвэр, худалдааны сайдад даалгаж шийдвэрлэжээ. Тэр нь Х.Наранхүү учраас зориуд нэхэн уншсанаа сонирхуулав.

Энд нэг зүйлийг дахин тодотгоход, хувийн хэвшлийнхнийг “хараар будах” хүсэлгүй байгаагаа зориуд давтан хэлье. Тэд буу тулгаж гэрээ хийгээгүй. Тухайн үеийн Засгийн газар найр тавьсан, боломж олгосон буюу хуйвалдсан байна гэж харагддаг. Энэ тухай одоо УИХ хэлэлцэх гэж байна.

“Гэрээнд гарын үсэг зурах тухай” асуудлыг хэлэлцүүлэхдээ холбогдох яамдаас санал аваагүй, материалын бүрдүүлбэр дутуу, нарийвчилсан тооцоо судалгаа юу ч байхгүй, тухайн талбайн солбицолд үндэслэсэн хөндлөнгийн шинжээч, Ажлын хэсгийн дүгнэлт, хэлэлцээрийн тэмдэглэл гэж “түүхэнд үлдээх” мөргүй, ёстой л “мэддэггүйд эрээн цоохор” хэдэн хуудас хавсаргасан байдаг. Энэ нь наанадаж Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан журмыг зөрчсөн байгаа юм.

Харин одоо асуудлын дараалал яаж явж байна вэ? 18 жил “доголон гэрээгээр” ашиглуулчихсан Ухаа худагийн хувь заяа цаашид хэрхэх вэ?

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/1234 албан тоотоороо ЗГХЭГ-ын дарга Н.Учралд хандаж, “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тталаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж  холбогдох бусад материалыг хүргүүлсний дагуу Засгийн газар уг асуудлыг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр болоод байна. Тэгэхээр одоо УИХ тогтоолыг хэлэлцэнэ, баталбал дагаж мөрдөнө.

Үүгээр юу тодорхой болох вэ? Товчхондоо, дээр дурьдсанчлан Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 8.1 болон Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.7 дахь заалт болон хамгийн “аймшигтай” нь УИХ-ын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4-т заасныг хэрэгжүүлээгүй тул 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тухайн үеийн Засгийн газар, “Энержи ресурс” ХХК-ийн хооронд байгуулсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ”-ний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авах нь. Тэрхүү гэрээнд нь “ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулахгүй бөгөөд цуцлахгүй” байх баталгааг Х.Наранхүү сайд нь” өгсөн ч гэсэн өнөөдөр хэлэлцээрийн ширээний ард сууна гэсэн үг. Түүнээс биш “Энержи ресурс”-ээс Ухаа худагийг “дээрэмдэнэ” гэсэн үг биш шүү. Цагийн аясаар Баялгийн сантай, Баялгийн сангийн хуультай болчихлоо, хуульд нь наад ордоос чинь тодорхой хувийг нийт иргэдэд хүртээхээр заасан, 18 жил ашигласан Ухаа худагт хэрэв “юм үлдсэн” бол хуулиа мөрдөж хуваацгаая, хувиа тохиръё гэж байгаа юм даг уу даа.

Муу нь юу байна аа? Хуулиа л дагацгаая. Харин дээрх хуулийн зөрчлүүдийг гаргасан тухайн цаг мөчид эрх барьж байсан хүмүүстэй хариуцлага тооцохгүй байх аргагүй юм шүү. Ерөнхийлөгч нь Н.Энхбаяр. Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгсний дараа Тавантолгой, “Энержи ресурс”-ын тухай “Арван таван толгойтой атгаалжин мангас”-ын үлгэр яриад байдаг даа. Барим тавим баримттай, цаг хугацаатай, тодорхой хүмүүсийн тухай ярьдаг даа. Тэр ч байтугай “2004-2008 онуудад гурван хамтарсан Засгийн газар ажилласан. Бас л дээрх алдаанууд давтагдсан, сайд болгон яам, салбартаа өөрийн багийг бүрдүүлэх гэж төрийн албан хаагчдыг халж, өөрийн намын хүмүүсийг томилсон, хээл хахууль үргэлжилсэн хэвээр байна” гэж хурц шүүмжилсэн байдаг. УИХ-ын дарга нь Д.Лүндээжанцан. Ерөнхий сайд нь С.Баяр…болон бас бус хүмүүс…

                                                                                                                                                  /Үргэлжлэл бий…/

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.212.118.242)
    мэдээж
    2025 оны 03 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 4 цаг 33 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 4 цаг 38 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 4 цаг 46 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 4 цаг 49 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 4 цаг 53 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 5 цаг 21 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 5 цаг 57 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 7 цаг 4 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 7 цаг 7 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 7 цаг 15 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 12 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 12 цаг 57 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 13 цаг 0 мин Хэлгүй бол төргүй 14 цаг 1 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 14 цаг 12 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 14 цаг 18 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 14 цаг 22 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 14 цаг 33 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top