x

"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..."

Урин цагийн аяс нааш эргэж, бидний үндсэн  зовлонгоо мартсан хөдөө гарч наар наадам хөөждавхидаг улирал айсуй.Одооноос нөгөө л алдарт  100 жилийн ойнуудаа ярьцгаасан, үндсэндээ бэлтгэл ажил нь болох аймаг сумдын шинийн золгуут ил далд үргэлжилсээр л байна. Ингээд бид намар болтол түгжрэл, утаагаа түр мартана. Дулааны улиралд явагддаг бүтээн байгуулалтын ажлууд дээр  ажиллах хүн ирж өгөхгүй. Юу үнэн, энэ үнэн.

Намар гэнэт сэрнэ. Амралтын уур амьсгалаасаа салж ядсан монголчууд уурсан бухимдаж эхэлнэ. Бүгдээрээ ухаантай, ажил хэрэгч болцгоон хувирч, болж бүтэхгүй бүх зүйлдээ нэг нэгнээ буруутган орилолдоно. Байшин хотдоо багшралдан ирээд зад хэрэлдэнэ. Бидний зовлон “хот” маань болсон. Учир нь хүн амын тал нь нийслэлдээ суурьшсан. Ингээд хотын зовлон бид бүгдийн зовлон болов. Яагаад ийм болчихов гэдгийг янз бүрээр бид ярьсан. Одоо ч ярьсаар. Хотын утаа, түгжрэл, зам, дулаан… сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, эмнэлгийн ачаалал…гээд хөвөрнө. Улаанбаатарын энэ бүх зовлонг ярихаар л хотын үе үеийн дарга нар өөдөөс “… Анхнаасаа 400 мянган хүнд зориулагдаж байгуулагдсан хот шүү дээ.Одоо энэ хотод чинь хэдэн хүн амьдарч байгаа билээ дээ” гэж дуугаа өндөрсгөөд л амыг маань хаадаг.

Өнөөдрийн Х.Нямбаатар ч, орлогч дарга нар нь ч энэ үгийг хэлж байгаа. Өчигдөрийн дарга нар нь ч ингэж хэлж ирсэн. Харин ч “…орос ах нар маань энэ хотыг тэр үед бариад өгсөн нь их юм. Та нар өөрсдөө юу хийсэн юм” гэж галзуу хүн шиг юм өмнөөс ярьдаг дарга цөөрч байна. Тэгээд бид яах юм бэ. 400 мянган даргаа энд чинь үлдээгээд, бусад нь энэ хотоос зайлах юм уу. Хагас зууны турш яагаад хотдоо хөрөнгө оруулалт хийгээгүй юм. Яагаад дахин төлөвлөлтөө эртхэн барьж аваагүй юм…гэж бид ч бас өмнөөс нь орилж болно. Үнэн хэрэгтээ Төрийн өөрийнх нь бодлогын алдаа завхралын балаг өнөөдрийн манай нийслэлийн байгаа царайнаас уншигдана. Хотыг дандаа зангиа зүүсэн дарга нар удирдаж ирсэн. Хотын ажил бол сайн менежерийн, аж ахуйн ажил мэдэрдэг, мэддэг хүмүүсийн талбар гэдгийг нам төр нь өөрөө ухаараагүй. Бүх ажлыг дарга хийнэ. Гоё хослол өмсөж, ширээний ард суудаг, гол нь нам төртэй учраа сайн олдог дарга хотыг удирдана гэдэг ойлголт хагас зууны турш үйлчилсэн нь худлаа биш. Одоо ч нам төвтэй улс хэвээрээ байгааг бүгд харж л байна.

Гэтэл энд гоё хослол өмссөн, том даргын хэрэг огт байхгүй. Хотыг удирдаж байгаа баг өглөө ирээдл үхэл, төрөлт хоёрын мэдээгээ аваад ажлаа эхлүүлдэг, үдэш болтол зовлонтойгоо зууралддаг. Өөрөөр байх боломжгүй. Хэвлэл мэдээллийн алба нь шинэлэн байшинд,шилэн трикотой хөлөө ачижсуугаад хэдэн сайтад мөнгө хуваарилаад сууж байх боломжгүй. Өнөөдрийн манай хотын бүх хүндрэл энэ буруу хадуурлаа мэдээгүй жараад жил явчихсаны, улс төр хийж, намдаа гоё харагдаж, үнэтэй хослол өмсөж, том том жийп унаж цэмцгэнэсний гор шүү дээ. Хотын хүн ам өсөх бол хотын дарга нарын баяр баясгалан байдаг. Хот өсөн томрох нь хот эдийн засгаар хүчирхэгжиж, хүч чадалтай болж байгаагийн нэг том илрэл. Тийм ч учраас зарим онцгой мөчүүд эд шинэ төрсөн хүүхдэд хотын даргын бэлэг ирдэг, тэр өдөр тухайн төрөх эмнэлгээр дүүрэн баяр хөөр болдог жишиг дэлхийн хотуудын соёлд түгээмэл байдаг. Гэтэл манайд хүн нэмэгдлээ гээд л уурлаад байдаг. Иргэд нь ч дагаад бухимддаг. Муусайн хөдөөнийхөн зайлцгаа, та нараас болоод хот ийм болчихлоо гээд хараацгааж байдаг.

Зүй нь орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудаа адлах биш илүүолон оюутныг сургаж, мэдлэг боловсрол олгох, захуудыг хаах биш төрөлжсөн,өвөрмөц соёлтой, хоорондоо ялгаатай илүү олон захтай болох, машиныг хориглох биш машин олонтой болох… энэ бүгд нь өөрөө дэлхийн хотуудын хэвийн амьдрал. Яагаад гэвэл энэ бүгд нэмэгдэхийн хэрээр түүнд зориулж хот байгуулалтаа хийдэг. Бээжин хотыг манайэриний өмнө 30 сая хүнтэй хот болно гэж төлөвлөсөн гэхгүй юм байгаа биз дээ, хотын дарга нар аа. Тариачдын жижиг бүлэг л байсан биз. Тэгээд л жамын дагуу өсөн тэлсэн байж таараа. Хүн нь олуулаа болохын хэрээр л зам гүүр, байр дулаанаа хийгээд явсан байсан байж таарна. Хот ингэж л бий болдог. Хэдүүлээ хотоо тэлж, хүн амаа өсгөж байж, өдөр болгон зам тавьж, өдөр болгон иргэдээ чөлөөтэй хөдөлмөрлүүлж байж л өнөөдрийн хоолой боогоод байгаа бэрхшээлүүдийг давна. Энэ бүхэн өөрөө хотын хувьд өдөр тутам хийж байдаг ажил нь шүү дээ.

Мэдээж, өнөөдрийн хотын зовлонг Х.Нямбаатар бий болгочихоогүй. Ядаж энийгээ мэдсээр байж утга учиргүй хараал зүхлээр өнөөдрийн ажиллаж байгаа залуусаа барьж идчих гээд байдгаа больцгоомоор байна. Шинэ он дөнгөж гарангуут Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэлсэн. Анхааралтай сонссон хүн эрхбиш хүн эрхбиш байгаа гэдэгт найдаж байна. Хот өөрөө амьд организм. Биеийн дархлааг бүхэлд нь сайжруулахтай адил Нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад оролцсон мэргэжилтнүүд зөвлөж байна. Дэлхийд сайн ба муу хот гэж байхгүй бөгөөд гагцхүү ерөнхий төлөвлөгөөгөө зөв ба буруу хийсэн, ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадсан, чадаагүй гэдэг л ялгаа байдаг юм байна гэж Ерөнхий сайд сая нэг хэллээ. Нийслэлийн асуудал бол улстөржих сэдэв биш гэдэгт нэгдсэн ойлголтод хүрье гэж тэр уриалж байна.

Эрхбиш өнгөрсөн хийгээд одоодоо дүн шинжилгээ хийж дуусаад хэлж байгаа үг нь гэдгийг иргэд тунгааж байгаа биз. Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Ерөнхий сайдын шууд удирдлага дор мэргэжлийн байгууллагууд, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, их дээд сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн шуурхай штабайгуулан ажиллаж байгаа  юм байна. Ерөнхий сайд татварын тухай хуульд оруулсанөөрчлөлтийн хүрээнд хүний  хөгжил, байгаль орчин,нийгмийн хариуцлагын чиглэлээр хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийг дэмжиж, борлуулалтын орлогын нэг хувьд ногдох татвараас чөлөөлөх зохицуулалтын дагуу Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах төслүүдэд хөрөнгө оруулж буй аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэнд талархал илэрхийлж, бусад аж ахуйн нэгжүүдийг уриалж байна билээ. Энэ дээр бол хувийн хэвшлүүд хоёр талтай хүлээж авч байна. Тэдний зарим “Юу вэ, бидэнд ямар боломж олгосон юм бэ. Нэг хэсэг нь өврөөс нь төрж, нөгөө хэсэг нь араас нь гарсан юм шиг алагчлал дунд үйлийг маань үзүүлчихээд, хурааж буулгаж, нураана гэхээс өөр “бэлэг” бариагүй эрх баригчид биш билүү…” хэмээн бухимдаж байна. Энэ худлаа биш.

Тухайн үед мөрдөгдөж байсан хууль журмынх нь дагуу хөөцөлдөөд газраа аваад, зарим нь бүр дуудлага худалдаандаа ороод хэдэн тэрбумаар нь мөнгөө хийчихээд, бүлэглэлүүдийнх нь дарамтад ороод ажлаа эхлүүлж чадахгүй 15 жил болж байгаа компани ч байна шүү дээ. Эдний алдагдсан боломжийн өртгийг өнөөдөр хэн ч төлөхгүй. Нөгөө хэсэг нь газрыг хэн ч сонирхдоггүй,“Та нар хот руу хөрөнгө оруулаач. Барилга байшин бариач. Хот бүх талаар чинь дэмжье” гээд тэр цаг үеийнхээ хамгийн том гэсэн компаниудтай хотын дарга нь өөрөө гуйгаад явдаг үе байсан. Тэгээд тэднийг хотын бүтээн байгуулалт руу татсан. Хариуд нь өнөөдөр бүх ял зэмийг нь үүрч байна” гэх хатуу гомдлыг тээж яваа. Энэ бас үнэн. Бидэнд бэлэн туршлага хаа хаанаа байгаагүй. Үүнээс болж алдаа завхрал гарсныг үгүйсгэхгүй.Өнөөдөр Г.Өсөхбаяр аварга баатар болтлоо ажил хийсэн үү, “Хурд” групп, “Эко констрашн” компани хийсэн үү гэвэл мөн л харьцангуй ойлголт үүснэ.

Бидний хандлага сууриараа ийнхүү буруу явж ирлээ.Улаанбаатар хотын анхны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь 1954 онд батлагдаж, 1961, 1976, 1986онд тодотгол хийгдэж байсан байдаг. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ч дөнгөж 2002 онд баталсан.Дараа нь Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг мөн хэлэлцэж баталж байв. Төрийн бодлогын хэддүгээрт ч эрэмбэлэгдэж ирсэн юм. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө ийм зам туулан,  бүтэн хэрэгжээгүй суурь шалтгаануудад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ доорх  зүйлсийг нэрлэж байна.

1. Эрчим хүчний үнийг эрт чөлөөлж чадаагүйгээс дэд бүтэцтэй газраа даган ерөнхий төлөвлөгөөнд тусаагүй төлөвлөгөөт бус барилгажилт үүссэн,

2.Засаглалын хэт тогтворгүй байдлаас үүдэн сахилга хариуцлага суларч, хууль бус газар хавтгайрсан,

3. Нийслэлийн төсөв,хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх хэмжээнд байж чадаагүйгээс үүссэн асуудлууд хуримтлагдсан,

4. Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байсан ч хариуцлага тооцох эрх зүйн орчин сул,

5 . Газар олголтын асуудлаар хэт олон субьект улстөрийн гэнэтийн шийдвэр гаргадаг гаргадаг зэрэг суурь асуудлууд байжээ.

Харин энэ удаагийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа хэрэгжихүйц байх зарчмыг баримтлан, 20 минутын хот загварт тулгуурлаж, Улаанбаатар хотын асуудлыг үндсэн долоон том салбараар тодорхойлж, бусад улс орны туршлагад суурилан дахин төлөвлөлт хийж, нийслэлийн хэт төвлөрөл, тэгш бус хөгжлийн а суудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн загварыг бий болгоход чиглүүлсэн гэж тэр онцолж байна. Уг төслүүдэд Баянзүрхийн товчооноос 22-ын товчооны уулзвар хүртэл 3 2 к м хэвтээ тэнхлэгийн 4-6 эгнээ бүхий Туулын хурдны авто замын бүтээн байгуулалт хийгдэхээр туссан.Туулын хурдны зам дагуу хүй Хүй долоон худагт 30.000 хүний багтаамжтай наадмын шинэ цогцолбор байгуулж, шинээр дэд бүтэц тавигдах нь хот байгуулалтын чухал алхам болно.

Хандгайтаас Чингис хаан нисэх буудал хүртэл, төр захиргааны нэгдсэн байрыг холбосон, Сэлбэ голыг дагасан, гүүрэн байгууламж, тунель бүхий босоо тэнхлэгийн 6 2 . 5 км хурдны замын төсөл хэрэгжүүлнэ. Энэ босоо тэнхлэгийн хурдны замаар Нийслэл Улаанбаатар хотын төвийг Хөшигийн хөндийд шинээр байгуулагдах дагуул хоттой холбогдоно. Ингэснээр хотын авто замын сүлжээг хэвтээ найм, босоо 12 тэнхлэг, гурван тойрог авто замын бүтэцтэй байхаар төлөвлөж дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний оргил ачааллын үеийн дундаж хурд есөн км/ цаг-аас 22.5 км/цаг болж нэмэгдэх боломжтой гэж мэргэжилтнүүд тооцоолол гаргасан. Ямар ч байсан ингээд ажил эхлээд явж байна. Гэвч иймэрхүү төлөвлөгөө, баримтууд, бодлогын шийдвэрүүдийн талаар бичихэд манай шүүмжлэгчид огт уншдаггүй. Энэ бол тэднийхээр сонирхолгүй сэдэв. Уг нь бид ийм байж болохгүй юм.

Жишээ нь, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй автомашины хэрэглээг бууруулж, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдүүлэхийн тулд Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урт 14 өртөө бүхий Улаанбаатар Метроны нэг, хоёрдугаар шугам байгуулахаар төлөвлөөд, үндсэндээ мөнгө босгох ажлууд эхлээд явж байгаа. Мөнгө босгох ажил гэдгийн нэг гол цөм нь том төслүүдийг хөдөлгөх агуулга. Гэтэл бид юугаа ч мэдэхгүй атлаа бүгд “мэргэжлийн хүмүүс” болон хувирч, бүх салбараар эсэргүүцэл өрнүүлэхээс өөрийг хийхгүй байна. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ- гээр дэлхийд тэргүүлдэг атлаа хүн амын 60 гаруй хувь нь хот, суурин буюу агаар, ус, хөрс зэрэг орчны бохирдол ихтэй нийслэл хотдоо ажиллаж, амьдарч байна. Үндсэн хуулиндаа ”Хүн бүр эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулан амьдрах эрхтэй” гэж заасны дагуу л ингээд бид аж төрцгөөж байгаа. Гэвч бодит байдал дээр энэ эрх маань хангагдаж чадаж байна уу гэвэл үгүй.

Дээрээс нь аж ахуйн нэгж, байгууллагуудын маань 70 орчим хувь нь Улаанбаатар хотод байршдаг.Иймээс хүн амын хэт төвлөрлийг сааруулахын тулд орон нутгийн хөгжлийг дэмжих, мөн шинэ суурьшлын төвүүдийг байгуулах замаар хүн амын тогтвортой хөгжил бүхий нутагшилт, суурьшлын бодлогыг шинээр боловсруулан хэрэгжүүлэх шаардлага бий болсон тухай өнөөдөр бодлого боловсруулагчид маань бүгд ярих болсон. Монгол Улсын хүн амын суурьшлын тогтолцоо нь ийнхүү Улаанбаатар гэдэг нэг төвтэй болсон нь хотын хөгжилд сөрөг нөлөөг үзүүлэх үндсэн шалтгаан болсон гэж тэд хэлж байгаа юм. Судалгаанаас үзэхэд хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн саарахгүй байна. Энэ бол хүн төрөлхтний амьдралд бараг жам ёс болсон зүйл. Бүгд төв рүү тэмүүлдэг. Бүх мөрөөдөл хот руу чиглэдэг. Эртнээс ийм л байсан, цаашдаа ч ийм л байна. Орон нутгаас нийслэл рүү тэмүүлдэг нь зөвхөн Монголчууд биш юм.

Дэлхийн олон оронд хот суурин газар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний урсгал тасралтгүй нэмэгдсээр байгаа. Тиймээс улс орнууд төлөвлөлт, төвлөрлийг задлах бодлогоо шинэчилж, суурьшлын бүсээ тэлэх байдлаар эдгээр асуудлуудаа шийдэж байна. Тэгэхээр бид одоо “… анхнаасаа манай хотын багтаамж, төлөвлөлт 400 мянган хүнд зориулагдсан, тэгэхээр яах ч ёстой юм” гэж адардаг байдлаа орхих цаг болжээ. Түүх рүү эргэн харахад, 1926 онд анх байгуулагдсан 100 орчим жилийн түүхтэй зураг төслийн 700 гаруй инженер ажилтнуудтай сэхээтний хүчирхэг байгууллага байсан байдаг. Гэтэл өнөөдрийн хамгийн том асуудлын нэг нь мэргэжилтэй боловсон хүчний хомсдол болоод байна. Хот, суурины төлөвлөлтийг боловсруулахад 10-15 мэргэжлийн инженер, архитекторууд баг болж ажилладаг. Хоттөлөвлөлтийн инженер, эдийн засгийн мэрэгжлийн дипломтой хүн Монгол Улсын хэмжээнд ганцхан болсон гэвэл уншигч та гайхах л байх. Хот байгуулалтын инженер, эдийн засагч, зам тээврийн төлөвлөлтийн мэргэжилтэн, усны барилга байгууламжийн мэргэжилтэн гээд маш олон мэргэжлээр хомсдолд орчихсон.

Энэ сэдвийг хөндөхөөр “Бид Солонгост ажиллаад зөндөө юм сурчихсан байхад, биднийг ажил хийж чадахгүй гэж үзлээ” гээд хадуураад явчихдаг. Ажиллах хүч гэж хэнийг хэлээд байгааг ерөөсөө ойлгодоггүй. Эцэст нь энэ бүхэн бол ХОТ-ыг нам төвтэй бодлого, ДАРГА төвтэй улс төрийн багууд удирдаж ирсний гай. Үүнээсээ болоод асуудлын шийдлийг гаргахдаа ХҮН төвт бодлого гаргаж чаддаггүй явж ирж. Сүүлдээ улсынхаа хэмжээнд тулгарсан ГАЦАА-наасаа гарах гэж үйлээ эзэн тэлчилж байна. Аргаа бараад нэг нэгийгээ хотоосоо хөөж тууж, хааж боож, харааж зүхэж шившгээ дэлгэж сууна. Одоо бүгдээрээ иргэдийн хүсэл сонирхлыг боох биш тэрэн дээр нь төлөвлөсөн хотын бодлого ярьцгаая. Хүнээ, машинтай нь хорьж цагдах, боомилох тухай биш… ХҮН төвтэй хотын хөгжил рүү явцгаая. Үүний тулд ажил хийдэг улс орон болмоор байна. Бүгдээрээ сошиалд ангалзаж суудаг, амаа л зөвхөн хөдөлгөдөг, халамж горьдсон, улстөрийн намуудын тоглоом болдог иргэд баймааргүй байна. Ухаалаг иргэдтэй улс орон л хөгждөг юм байна шүү…

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 48 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 49 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 51 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 53 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 55 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 58 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 59 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 1 цаг 0 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 1 цаг 57 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 2 цаг 7 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 3 цаг 1 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 3 цаг 4 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 3 цаг 5 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 3 цаг 7 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 3 цаг 8 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 3 цаг 13 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 3 цаг 14 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 3 цаг 15 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 3 цаг 17 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 3 цаг 21 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top