x

Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Монголд хэдэн зуугаар эрүүлжүүлэгдэж байна

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8ны баяр саяхан болж өнгөрлөө. Уг баярын өдрөөр дэлхийн олон орны бүсгүйчүүд эрхийнхээ төлөө нийтээрээ жагсаж эсэргүүцлээ илэрхийлэв. Тухайлбал, Франц, Итали, Бельги зэрэг Европын орнуудад нийгмийг бүхэлд нь хамарсан эмэгтэйчүүдийн том жагсаал болсон. Ром хотод гэхэд олон мянган эмэгтэйчүүд жендерт суурилсан хүчирхийллийг эсэргүүцэж жагссан. Парист мөн л хүчирхийлэл, дээрээс нь хүйсийн цалингийн зөрүү улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулж жагссан. Грекийн нийслэл Афинд ялгаварлан гадуурхалт тэгш бус байдлыг эсэргүүцсэн. Бельгийн бүсгүйчүүд үр хөндөлтийн эсрэг ялангуяа АНУд энэ эрхийг хааж байгаа бол Европт хэзээ нэгэн цагт хэлэлцэнэ. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй хэмээн эсэргүүцсэн.

Лалын шашинтай Туркэд охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд “Эмэгтэй хүнийг зөвхөн уламжлалт эхнэр, ээж байх үүрэгтэй гэж сурталчилж байгаа”-г эсэргүүцэж жагссан. Эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зорилго бүхий Истанбулын конвенцоос Засгийн газар гарах шийдвэр гаргасан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж ийнхүү охид эмэгтэйчүүд нь эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэсэн байна. Дэлхийн улс орнууд ийнхүү эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийлэл, тэгш бус байдлын төлөө нийтээрээ жагсаж уриа лоозон болон тэмцэж байхад Монголын бүсгүйчүүд хэдэн зуугаараа эрүүлжүүлэгдсэн гэх мэдээтэй эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэлээ.

Монгол Улс охид бүсгүйчүүддээ ээлтэй, эмэгтэйчүүдийн эрх бүрэн хангагдсан тийм орон мөн үү. Үгүй шүү дээ. Харин ч эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигддөг, насанд хүрээгүй охидын хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, аллага газар авсан аюултай улс. Иргэдээ хамгаалах ёстой төрийн цагдаа нь хүртэл бүлэглэж насанд хүрээгүй охиныг хүчирхийлдэг ийм харгис орон. Төрсөн эцэг нь нялх охиноо хүчирхийлсэн, эхнэрээ хардаж сэрдэж онц хэрцгийгээр зодож алсан, бага насны охидыг хүчирхийлж мөчилж алаад булсан зэрэг нийгмийг жигшилд автуулсан, цочроосон олон ноцтой хэргийг бид мэднэ.

Орон гэртээ агсам согтуу тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд Зөрчлийн хуулиар баривчлагдсан нөхөд “Намайг дуудлага өгч энд хориуллаа. Эндээс гараад авгайгаа ална” гэж бүгд заналхийлсэн, өширхсөн байдалтай байгааг манай сонин сурвалжилж гаргасан. Монголын эмэгтэйчүүд ямар дарамтад байгааг, тэдний эрх хэрхэн зөрчигдөж байгааг ганц нэгхэн жишээгээр өнгөцхөн дурдахад бодит амьдрал дээр ийм байгаа. Дээрээс нь эмэгтэйчүүдийн ялангуяа бага насны охидын сурч боловсрох байдал ямар байгаа билээ. Мөн аймаг сумдын дотуур байрны нөхцөл байдал ямар байгаа билээ.

Дотуур байр хэмээх “боловсон шорон”д хэчнээн олон хүүхэд хүчирхийлэлд автаж, бузарлагдаж эцэст нь амиа хорлосон харамсалтай, гашуудалтай жишээ олон бий. Энэ бүгдийн хажуугаар охидын цахим гадуурхалт, үе тэнгийн дээрэлхэлт гээд бас аюултай жишээ, харамсмаар явдал байна. Мөн насанд хүрээгүй хүүхдийг малд явуулдгаас аваад хүнд хүчир хөдөлмөр эрхлэлт гээд охидын эрхийн тусдаа том сэдэв яригдана. Асуудал ийм хурцадмал хэмжээнд байтал бүх зүйл сайн сайхан юм шиг нийтээрээ баярлалдаж, нийгэм тэр чигтээ хөөрлийн байдалтай эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэлээ. Мэдээж баярлалгүй яахав. Гэхдээ энэ өдөр ууж наргиж, цэнгэхээс илүү эрхийнхээ төлөө тэмцдэг, нийгэмд үгээ хэлдэг, дуу хоолойгоо хүргэдэг баймаар байна.

Эмэгтэйчүүдийн эрхийг, охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалсан олон байгууллага, энэ чигийн хуульчид, судлаачид, хүний эрхийн байгууллагууд эмэгтэйчүүдийн эрхийн тухай ярьдаг, нийгмийг сэрээдэг, айхтар айхтар жишээ баримтуудыг энэ өдөр дэлгэдэг, хохирогчид болоод тэдний ар гэрийнхний дуу хоолойг нийгэмд хүргэдэг, энэ чигийн үйл ажиллагааг явуулдаг байх хэрэгтэй байна. Түүнээс охид хүүхнүүддээ жигтэйхэн сайн хүмүүс болж ганц годгор сарнайгаар хуураад өнгөрнө гэвэл дэндүү хөөрхийлөлтэй. Охид хүүхнүүд, эмэгтэйчүүд ч өөрсдөө энэ өдөр эрхийнхээ төлөө тэмцдэг, дэлхийн улс орны хүүхнүүд ямар санаа бодолтой байгааг анзаардаг, мэдэрдэг байх цаг нь болжээ.

Охид хүүхнүүд маань хэрсүү байх хэрэгтэй болжээ. Өнөөдөр Монголд үнийн өсөлт, татварын дарамт ямар байгаа билээ. Үнэнийг хэлэхэд амьдрах нөхцөлгүй байгаа шүү дээ. Бусад орон манайх шиг байсан бол хүүхнүүд нь юун баярлах, бидэнд амьдрах нөхцөл алга гээд нийтээрээ эсэргүүцээд гараад ирнэ.

Бусад орны жишгээр үнийн өсөлтөд бид сөхөрлөө гээд хүүхнүүд маань баярын өдрөө жагссан бол, татварын дарамт, эдийн засгийн нөхцөл байдал аж ахуйн нэгжүүдийг дампууруулахад хүргэж байна гээд энэ олон компанийн төлөөлөл болсон хүүхнүүд төв талбайдаа гараад ирэхэд нийгэм, засаг төр, биднийг удирдаж байгаа хүмүүс эрхбиш сэртэсхийнэ биз дээ.

Гэвч хэн ч, юу ч хэлэхгүй, харин ч баярлаж хөөрцгөөж, нийгмийн хөөрөлд автаж байгаа нь өөрийн эрхгүй харамсал халаглал төрүүлж байна.Хэдэн жилийн өмнө эмэгтэйчүүдийн нүцгэн жагсаал болж байсан. Та бүхэн санаж байгаа бол “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас худалдаачдыг дэмжих хэрэгтэй, ээжүүд бидэнд баярлах шалтгаан алга гээд нүцгэн жагсаал хийж байсан. Тэгтэл сүүлийн хэдэн жил хэн ч энэ баяраар үгээ хэлсэнгүй.

Эрх баригчид аль болохоор ард иргэдийн дуу хоолойг боомилж, эсэргүүцэл үзүүлэхийг болиулж байна. Ардчиллын үндсэн зарчим ардчилсан Монгол Улсад алдагдаж байгаа. Ямар нэгэн байдлаар иргэдийг архидуулах, баярлуулах, зүгээр хөөсрөлд автуулах зүйлийг бодлогоор хийж байна. Үндсэндээ ядуу гуйлгачин байлгаад баярын үеэр тав арван төгрөг өгөх юм уу, эдийн засгийн жаахан хөшүүрэг бий болгоод нийгмийг мартагнуулах тийм зүйлийг эрх баригчид хийж байна. Эмэгтэйчүүдийн баяраар ганц годгор сарнайгаар хүүхнүүдийн амыг хааж, аль ч ресторанд оронгуут үнэгүй дарс, виногоор дайлж ууж идүүлэх, мансууруулах тийм зорилгыг эрхэмлэж байна.

Өмнө нь УИХын эмэгтэй гишүүд эмэгтэйчүүдийн эрхийн тухай энэ өдөр ярьдаг байсан. Эмэгтэйчүүдийн эрхийн талаарх тайлан хэлэлцдэг байсан. Наад захын жишээ гэхэд л ажлын байрны бэлгийн дарамт гээд ярьдаг байсан. Гэтэл урьд өмнөхөөсөө олон эмэгтэй гишүүнтэй хэрнээ төр засгийн зүгээс эмэгтэйчүүдийн эрхийн тухай хэн ч, юу ч ярьсангүй өнгөрлөө. НҮБын эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцод манай улс 1981 онд элссэн. Уг конвенцыг хэрэгжүүлэх зорилгоор хийсэн ажлын тайлангаа гишүүн орон нь дөрвөн жил тутамд нэг удаа НҮБын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлж эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах хороогоор нь хэлэлцүүлэх үүрэгтэй. Гэтэл эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа талаарх цогц судалгааг сүүлийн 10 гаруй жилд хийгээгүй гэх албан мэдээлэл бий. Энэ бүгдийг ярьж,нийгмээрээ тэмцэж дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй байлаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 45 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 49 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 51 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 1 цаг 24 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 1 цаг 41 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 0 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 3 цаг 47 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 4 цаг 8 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 4 цаг 17 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 4 цаг 26 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 цаг 38 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 46 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 4 цаг 50 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 4 цаг 54 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 58 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цаг 33 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top