x

УИХ-ын гишүүн хандивлагчаа хамгаалах нь ашиг сонирхлын зөрчил мөн үү?

УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй хүн хандив авах эрхтэй. Хуулиар зөвшөөрсөн. Гэхдээ авч болохгүй аж ахуйн нэгж гэж байдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч болохгүй.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 56.1-т Дараах этгээд хандив өгөхийг хориглоно, 56.1.1-т Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага гэж заасан. Гэтэл УИХ-ын гишүүн Э.Болормаа гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд эксплорайшн” ХХК-иас 30 сая төгрөгийн хандив авчээ. Энэ нь аудитын тайлангаар батлагдсан хууль зөрчсөн үйлдэл юм.

“Ханбогд эксплорайшн” ХХК 2019 оны долдугаар сарын 22-нд бүртгүүлсэн. “Вестерн монголиан девелопмент” ХХК эзэмшдэг. Энэ компани Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компаниар 2008 оны хоёрдугаар сарын 28-нд бүртгүүлсэн. Бүгд найрамдах Сингапур улсын “Western Met­als Corporation” хувийг нь эзэмшдэг. Э.Болормаа хандивын мөнгийг буцаан шилжүүлээгүй бөгөөд сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулжээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 56.2-т Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ гэж заасан. Зөрчлийн хуульд уг мөнгийг улсын орлого болгож, торгууль ногдуулна. Зөрчлийн тухай хуулийн 17.1.23-т Хандив өгөхийг хуулиар хориглосон этгээдээс хандив өгсөн бол, тус хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол, эсхүл хуульд зааснаас илүү хэмжээний хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Үүгээр УИХ-ын гишүүн Э.Болормаагийн “Ханбогд эксплорайшн” ХХК-иас хандив болгож авсан 30 сая төгрөгийг улсын орлого болгоно. Мөн түүнийг 10 сая төгрөгөөр торгоно. Хуульчид энэ талаар, Э.Болормаагийн өөрийнх нь тайлбарлаад байгаачлан хэн, ямар компани хандив өгөхийг урьдчилан мэдэх боломжгүй, магадгүй хэн нэгэн хорлох гээд мөнгө шилжүүлсэн байж болох ч зардлын дансандаа хяналт тавих нь түүний үүрэг. Буцаан шилжүүлээгүй тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл болж, нэр дэвшигчээс хасах үндэслэл болно.

Сонгуулийн санал хураалт болохоос өмнө энэ алдаагаа засаад мөнгийг нь буцаан шилжүүлчих байх гэж бодсон боловч сонгуулийн дараа есдүгээр сарын 28-ны өдөр гаргасан эцсийн тайлангаас нь харахад буцаан шилжүүлээгүй байсан. ҮАГ зардлын тайланг хянаж, зөрчлийн талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад шилжүүлэх үүрэгтэй боловч ямар нэгэн үйлдэл хийхгүй байсан тул доор зургаар оруулсан албан бичгийг 2024 оны аравдугаар сарын 1-нд хүргүүлж, мэдээлэл хүссэн боловч сар гаруйн дараа нийтэд ил мэдээлэл тавьсан учраас цахим хуудсаас харна уу гэсэн хариу ирсэн.

Харин 2025 он гарснаар хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ талаар өөрөөс нь лавлаж, бичиж эхлэсэн учраас ийнхүү пост оруулж байна. ҮАГ-ын удирдлагуудын өгсөн тайлбараас харвал зөрчлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад өгсөн гэж ойлголоо. Хэрвээ асуудлыг нягтлаад Э.Болормаа нь үнэхээр хууль бус хандивыг буцаан шилжүүлэхгүйгээр зарцуулсан нь тогтоогдвол СЕХ-ны УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барьсан гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалтын Э.Болормаад холбогдох хэсэг хүчингүй болох ёстой гэж тайлбарлалаа.

Түүнээс гадна УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг УИХ-ын сонгуулиар хандив өгсөн аж ахуйн нэгжээ хамгаалаад байна гэсэн шүүмжлэл гараад байна. Түүний хандивын жагсаалтад “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-иас 30 сая төгрөг, “Ван трейд” ХХК-иас 23 сая төгрөг, “Медиа групп” ХХК-иас 30 сая төгрөг, “Сантранс ложистик” ХХК-иас 30 сая төгрөг, “Капитал групп” ХХК-иас 20 сая төгрөг, “Пабликмедиа” ХХК-иас 30 сая төгрөг, “Монзах” ХХК-иас 30 сая төгрөг, “Амиланэ” ХХК-иас 30 сая төгрөг авсан нь байгаа бөгөөд эдгээр компанийг “Шунхлай холдинг” эзэмшдэг.

“Жи Эс Би капитал ББСБ” ХХК-ийг “Шунхлай холдинг” ХХК 100 хувь, “Ван трейд” ХХК-ийг Б.Гантиг 100 хувь, “Медиа групп” ХХК-ийг “Шунхлай Холдинг” ХХК 100 хувь, “Сантранс ложистик” ХХК-ийг “Шунхлай Холдинг” ХХК 100 хувь, “Капитал групп” ХХК-ийг П.Батсайхан 100 хувь, “Пабликмедиа” ХХК-ийг “Медиа групп” 100 хувь, “Медиа групп”-ийг “Шунхлай Холдинг” 100 хувь, “Монзах” ХХК-ийг “Медиа групп” 100 хувь, “Медиа групп”-ийг “Шунхлай холдинг” 100 хувь, “Амиланэ” ХХК-ийг мөн адил “Медиа групп” 100 хувь, “Медиа групп”-ийг “Шунхлай Холдинг” 100 хувь эзэмшдэг юм байна. Харин “Шунхлай” нь Ухаа худагийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн нэг гэдэг мэдээлэл цацагдсан. Тийм учраас Ч.Лодойсамбууг Гашуунсухайт-Ганцмод хил холболтын гэрээг эсэргүүцэж, Ухаа худагийг хамгаалаад байна гэсэн хардлага шүүмжлэл үүссэн бололтой.

Саяхнаас УИХ-ын гишүүдийн хандивтай холбоотой хууль зөрчсөн байж болзошгүй гэх ийм мэдээллүүд дараалаад гарлаа. Цаашдаа ийм асуудалд холбогдох гишүүдийн тоо нэмэгдэж магадгүй юм. Тийм учраас яг энэ хандивтай холбоотой хуулийн зөрчил үүсвэл яах вэ гэдгээ ярих шаардлага үүслээ гэсэн үг. Э.Болормаагийн асуудал дээр Зөрчлийн хуулиар торгоод өнгөрөх хуультай байна. Харин Ч.Лодойсамбуу үнэхээр хандивлагчаа хамгаалсан бол яаж шийдэх нь тодорхой бус байна.

Ямар ч байсан эхний ээлжинд УИХ-ын гишүүн хандивлагчаа хамгаалах нь ашиг сонирхлын зөрчил мөн үү, биш үү гэдгийг нэг тийш болгох хэрэгтэй болжээ. Эс тэгвээс 126 гишүүний хандивтай холбоотой асуудлууд цаашид үргэлжлэн гарч ирэхийг үгүйсгэх арга алга.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 1 цаг 53 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 1 цаг 57 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 1 цаг 58 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 1 цаг 59 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 2 цаг 1 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 2 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 3 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 3 цаг 57 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 3 цаг 59 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 4 цаг 1 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 4 цаг 2 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 4 цаг 4 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 5 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 4 цаг 9 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 6 цаг 21 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 6 цаг 21 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 6 цаг 22 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 6 цаг 24 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 6 цаг 26 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 7 цаг 42 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top