x
Ярилцлага
Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой
Солонгосын хил дээрээс буцаагдаж байгаа энэ үзэгдэл зөвхөн Монгол Улсын иргэдэд тулгарч буй асуудал биш. Бусад улсын иргэдэд ч тулгарч байна. Ингэж харилцдаг улс юм байна.
2025-05-15
П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө
Компанийн хувьцааг үнэ төлбөргүй авч өгөлцөх, үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглах нөөцөөр хангах аль аль талдаа ашигтай хувилар. Роялти авах өөр хувилбар ч байгаа гэсэн. Урт хугацаанд тогтвортой мөрдөгдөх шийдэл л чухал байна.
2025-05-14
П.Мөнхтулга: Сонин хэвлэл нь иргэдийн боловсролоос илүү үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хамаатай
Цаасан хэвлэл буюу өдөр тутмын сонин алга болсон гол шалтгаан нь шуудан харилцаа. Өдөр тутмын сонин хэвлэл тухайн улсаас арчигдах нь иргэдийн боловсрол, зөв хандлага сулрахаас гадна үндэсний аюулгүй байдал алдагддаг, цаашлаад тусгаар тогтнолд ч нөлөөлөх хэмжээнд хүрдэг. Шуудан харилцаа бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой.
2025-05-13
Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зүтгэл бүхэн нэр төр, үнэ цэнийг авчирдаг
Өнөөгийн Монголын нийгэм авах идэхийн шуналд аль хэдийнэ живжээ. Амин хувиа хичээж, ёс зүйгүй үйлдэл гаргаж, зөвхөн мөнгөний төлөө хөөцөлдсөн нэгэн үе бий болсон. Тэдэнд эх оронч үзэл, үнэт зүйлс, нийгмийн хэм хэмжээ гэдэг хоёрдугаар зүйл болсон. Монгол хүний хүн чанар эрс муудсан. Улс орноо боддог, ирээдүйгээ эрхэмлэдэг, бусдыг хүндэтгэн хайрладаг хүмүүс цөөрсөн. Залуу хүн бүр гадаад руу гарч, их мөнгө олж, сайхан амьдрахыг мөрөөдөх болсон. Нэр хүнд гол нь биш, харин баялаг, мөнгө хөрөнгө гол нь болоод удаж байгаа. Гэхдээ Монголоо хөгжүүлж, өөд нь татаж, улс шиг улс болгох, өөрсдөө нэр хүндтэй байх бодол тээсэн залуус байгаа нь ойлгомжтой. Цаашид төрийн тогтолцоогоо өөрчилж, нийгмээ соён гэгээрүүлж, боловсролын системээ шинэ шатанд гаргах ёстой. Хариуцлагатай, алсын хараатай, төлөвлөлттэй, төр шиг төртэй болж байж гэмээнэ Монгол Улс хөгжинө. Нөгөөтэйгүүр хувь хүний нэр хүндээс гадна улс орны нэр хүнд чухал байр суурьтайг анхаарах ёстой.
2025-05-13
А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал
Гэр бүл, Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хууль эрх зүйн орчин хангалттай сайжирч, эрх зүйн орчин бүрэн бүрдсэн. Одоо хуулийг мөрдөж, даган гарах дүрэм журмыг хэрэгжүүлэх ажил бүх шатанд шаардлагатай байна.
2025-05-09
О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо байдаг тогтолцоог эргэж харах ёстой
Хүний эрх, эрх чөлөө бол нэг өдөрт шийдэгдчих асуудал биш. Аль болохоор хууль, тогтоомжууд дахь хүний эрхийн зөрчлүүдийг арилгах, хүний эрхийг хангах механизмуудаа сайжруулахын төлөө анхаарна.
2025-05-08
Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтгэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ
2006 оны хуульд “стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд” гэсэн шинэ нэр томьёо гаргаж ирсэн. Үүний дагуу хувийн хөрөнгөөр хайгуул хийж, орд нээсэн бол 34 хүртэлх хувийг төр эзэмшиж болно. Гэхдээ хөрөнгө мөнгөө гаргана, улсын төсвийн хөрөнгөөр нээсэн бол 50 хүртэлх хувийг эзэмшиж болно л гэж байгаа. 1997, 2006 оны хуульд нэг ижил зарчим байсан.
2025-05-02
Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харилцааг зохицуулна
Арилжааны хууль зах зээлийг ч зохицуулахгүй. Энэ тохиолдолд дотоодын зах зээлээ хамгаалах төрийн бодлого тусдаа явах учиртай. Бид далайд гарцгүй, эдийн засгийн болоод геополитикийн нөлөө бүхий хоёр том хөршийн дунд экспорт, импортын их хамааралтай энэ нөхцөлд дөнгөж өндийх гэж байгаа дотоодын үйлдвэрлэлээ хэрхэн хамгаалахаа бодох ёстой байсан.
2025-05-01
Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй
Ерөөсөө эхэлж хүнээ хөгжүүлэх ёстой. Хүний хөгжил ярихын тулд амьдрах орчин буюу орон байрын асуудлыг нь ярих шаардлагатай болно. Ядаж бид нийтийн жорлонгоосоо салах ёстой биз дээ. Тухтай орон байранд, утаагүй орчинд амьдрах эрхийг нь хангах хэрэгтэй. Үнэхээр төдийгөөс өдийг хүртэл бид хот төлөвлөлтийн асуудлыг орхисон байна.
2025-04-30
Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ
Засгийн газрын хэрэглээ тэлэхээр эргээд хувийн хөрөнгө оруулалтыг шахаж гаргадаг. Ингэснээр ДНБ-ий боломжит өсөлт буюу баялаг бүтээх боломж багасдаг. Тэрний дагуу л үйл явдлууд болоод байна. Аливаа болохгүй, бүтэхгүй байгаа бүхэн рүү төр орно, өөрөө хийнэ. Төр өөрийнхөө мөнгийг оруулна гээд.
2025-04-30
Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон
Ерөнхий сайд нь, Засгийн газрын гишүүд нь УИХ-ын гишүүдийг загнаж зандардаг, янз бүрийн үгээр дайрч доромжилдог байж таарахгүй. Байдал ийм байгаа учраас иргэд, олон нийт УИХ-ыг Засгийн газрын хуулийн хэлтэс болчихлоо гэж шүүмжилж байна.
2025-04-29
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж…
Засгийн газрын болон Монгол төрийн чадамж суларсны нэг шалтгаан бол Төрийн албаны тухай хууль. АН-ын боловсролтой, чадамжтай залуус төрийн албаны зохих түвшинд ажиллах боломжгүй болчихоод байна.
2025-04-28
М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш
Хорин жилийн хугацаанд технологи, зах зээл өөрчлөгдөнө, Монгол Улсын эдийн засгийн бүтэц өөрчлөгдөнө, дэд бүтэц хөгжинө, тэр бүү хэл геополитик, олон улсын харилцаа ч өөрчлөгдөх хугацаа. Ойрхны зүйл хэлэхэд, Монгол Улс алсын нислэгүүдтэй болох гэж хичээж байна. Улс орнууд онгоцны тасалбарт хүлэмжийн хийн татвар ногдуулдаг болж байна. Гэтэл нийлүүлэхээр гэрээ байгуулж байгаа түлш нь олон улсын стандарт биш байна.
2025-04-25
Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой
Тархины үхэлтэй донороос авахдаа олон судас, шөрмөс авдаг. Тэр болгоныг нь бэхэлдэг ястай нь авсан. П.Батчулуун эмчид уншсан ялын тогтоол дээр тийм шөрмөсийг, тийм ясыг гээд бараг 10 гаруй юм бичсэн байсан. Шөрмөсийг бэхэлдэг ястай нь л авна шүү дээ. 
2025-04-21
И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу
Сонгуулийн кампанит ажил бүрэн эхлээгүй ч нийгмийн сүлжээнд аль хэдийнэ хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэгүүд, эвлүүлэг олноор тархаж эхэлсэн нь энэ удаагийн сонгууль “дижитал сүүдрийн кампанит ажлаар онцлог болохыг харуулж байна. Зарим бичлэгүүд нь улстөрчдийн дуу хоолойг хиймлээр дуурайлгасан, эсвэл тэднийг элэглэн гутаасан өнгө аястай байгааг олон нийт шүүмжилж байна.
2025-04-18
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогыг хэрэгжүүлж байгаа нь төрийн алдаа
Аргентины хүн ам 46.5 сая, манайхаас 13 дахин их. Гэтэл Аргентины Засгийн газар есөн сайдтай. Есөн сайд манайхаас 13 дахин их хүн амтай улсыг авч явж чадаад байхад манайх 23 сайдтай, төсвийн зардлаа иргэдийнхээ нуруун дээр үүрүүлсээр туйлд нь хүргэж байна.
2025-04-17
Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэд ард үлдсэн ар гэрийг нь өнгийж хараагүйд гомдолтой байна
Одоогоос жилийн өмнө Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд “Миний сүлжээ” дэлгүүрийн агуулахад гал гарч, гал түймрийг унтраахаар ажиллаж байсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив амиа алдсан эмгэнэлт явдал болсон билээ. Түүний эхнэр Б.Ганцэцэгтэй ярилцлаа.
2025-04-10
Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ авч хаях цаг болсон
Засагт хамтарч байсан туршлага аль, аль намд бий. Энэ удаагийн хамтрал илүү сургамжтай, эх орны хөгжлийн төлөө шийдэх зүйл олон байсан учир энэ замыг сонгосон. Олон жил гацсан хөгжлийн төслүүдийг явуулах түүхэн цаг хугацаа гэж үзсэн учраас энэ хамтралд АН багтсан. Хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа намууд гэрээ байгуулсан.
2025-04-08
Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна
Нэгмөсөн дампуурч баларч байж л нэг засарвал засарна. Одоо сурган хүмүүжүүлээд ямар ч үр дүн гарахгүй. Дэлхийн II дайны дараа Японд дөрвөн хүний дунд нэг гутал ноогдож байж. Гарахдаа гутлаа ээлжилж өмсдөг. Гэхдээ хэн ч хулгай хийж байгаагүй. Хулгай хийхгүйн тулд Японы иргэншил 2000 жил хөгжсөн байхгүй юу. Тэрэнд л учир байна шүү дээ. Ядуу учраас хулгай хийдэг гэдэг бол ердөө л шалтаг. Африкт иргэншил байгаагүй. Бидэнд ч мөн адил. 
2025-04-07
Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй
Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой олон хүн АН-д бий. Дэвшээд ялалт байгуулж чадах нь ч олон байгаа. Намын даргын хувьд бүгдэд нь хаалгыг нь нээж өгөх хэрэгтэй гэж харж байгаа.
2025-04-07
1 2 3 4 5 6
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500-д JD.com дахин тэргүүлэв 13 цаг 21 мин Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ 13 цаг 21 мин АМНАТ-ийн шинэ аргачлал улсын төсөвт нэмэлт орлого төвлөрүүлнэ 13 цаг 23 мин Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 13 цаг 24 мин Австралийн амбан захирагчийн айлчлал Монголд эхэлнэ 13 цаг 25 мин Зэвсэгт хүчин, Ойн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 13 цаг 25 мин Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 30 жилийн ой тохиолоо 13 цаг 28 мин Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр борлуулах боломжийг танилцууллаа 13 цаг 29 мин “Сэлэнгэ-2025”-ийн тугийг Монгол Улсад хүлээлгэн өглөө 13 цаг 31 мин Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ 16 цаг 40 мин Хималайн аадар борооны улмаас Энэтхэгт 36 хүн амиа алдав 16 цаг 44 мин Монгол, Польшийн компаниуд В2В уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 16 цаг 45 мин Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний маргааныг бууруулахад хамтран ажиллана 16 цаг 47 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 404 шилдэг төгсөгч шалгарлаа 16 цаг 49 мин Туул, Улз голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давлаа 16 цаг 51 мин Далив хутагт Ж.Жамсранжавын гудамжинд шөнийн цагаар зам хаана 16 цаг 52 мин “No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 20 цаг 20 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 20 цаг 21 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 20 цаг 22 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 20 цаг 23 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Өнөөдөр болох үйл явдлын тойм
Top