
Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов
Agricultural Bank of China-гийн дэд ерөнхийлөгч асан Лу Вэньлунь 84,51 сая юанийн авлигын хэргээр бүх насаар хоригдох ял авсан бөгөөд улс төрийн эрхээ хасуулж, хөрөнгөө хураалгалаа.
2025-08-27

Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ
Mondelez International болон Orion компаниудын Орос дахь салбарууд ирэх есдүгээр сараас бүтээгдэхүүнийхээ үнийг 2,3–14,3 хувиар нэмэхээр болсон бөгөөд энэ нь Монголд орж ирдэг Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэд ч нөлөөлөх төлөвтэй байна.
2025-08-27

ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна
Германы Сангийн яамны мэдээлснээр, тус улс 2022 оноос хойш Украинд нийт €50,5 тэрбумын дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дүрвэгчид, цэргийн болон иргэний тусламж, улсын төсөвт өгсөн хөрөнгө багтаж байна.
2025-08-27

НҮБ: Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, хагас сая хүн ядуурлын урхинд оржээ
Жидда хотод болсон саммитийн үеэр Исламын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд Израилиас дайнаа зогсоож, Газын зурвасын бүслэлтийг цуцлахыг шаардаж, мөн Израильд зэвсэг нийлүүлэхгүй байх, хориг тавихыг олон улсад уриаллаа.
2025-08-27

Швейцарь АНУ руу барааны шуудан илгээхээ түр зогсоолоо
Швейцарийн шуудангийн алба АНУ-ын гаалийн татварын шинэ журмын улмаас 2025 оны наймдугаар сарын 26-наас эхлэн барааны шуудан илгээхийг түр зогсоолоо.
2025-08-27

Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв
Илон Маск Microsoft-ын шууд өрсөлдөгч болох Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлж, хиймэл оюун ухааны олон талт төлөөлөгчдөд суурилсан үйлчилгээг хөгжүүлэх зорилт тавьснаа мэдэгдлээ.
2025-08-27

Алсын ажлын нөхцөлөөр Токио дэлхийд тэргүүлж, Сөүл, Ром зэрэг хотууд шинээр багтав
Швейцарийн IWG компанийн жил тутмын судалгаагаар алсын зайнаас ажиллахад хамгийн шилдэг хотоор Токио тодорч, Рио-де-Жанейро, Будапешт, Сөүл, Барселона зэрэг хотууд эхний 10-т багтжээ.
2025-08-27

Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана
Тэрбээр уулзалтын эхэнд 100 жилийн түүхт Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын намтар түүхийг үл таслан, өнөөдрийг хүртэл авч яваад талархал илэрхийлэв. Тэрбээр, манай улсын хүн амын 51 хувь буюу 1.8 сая нь эмэгтэйчүүд байна.
2025-08-27

Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар манай улсад ажлын айлчлал хийж буй ОХУ-ын “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2025-08-27

Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав
Илон Маскийн эзэмшлийн xAI компани Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, ChatGPT-ийг iPhone-д суулгасныг хэрэглэгчдийг сонголтгүй болгож буй монополь үйлдэл гэж мэдэгдлээ.
2025-08-27

Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхээр янз бүрийн улс оронтой холбоо тогтоож, дайныг зогсоох яриа хэлэлцээнд бэлэн гэдгээ илэрхийллээ.
2025-08-27

Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна
27-нд төвийн аймгуудын нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-08-27

Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа
Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 27-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
2025-08-27

Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ
Тээврийн хэрэгслүүд өнөөдрөөс буюу 2025 оны наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор оролцоно. Харин есдүгээр сарын 1-нд тус хязгаарлалт үйлчлэхгүй.
2025-08-27

539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслөөр бүтээн байгуулалтыг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн Шар хөвийн хоолойд 539 га талбайд барина.
2025-08-26

“Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ
Дархан сумын ЗДТГ болон БНСУ-ын Күнсан үндэсний их сургууль хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2025-08-26

KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав
Өмнөд Солонгосын KOGAS компани 2028 оноос эхлэн АНУ-аас 10 жилийн хугацаанд жил бүр 3.3 сая тонн шингэрүүлсэн хий авах урт хугацааны гэрээ байгуулснаа зарлалаа.
2025-08-26

Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ
Хятадын мэс заслын эмч нар гахайнаас хүнд уушги шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ.
2025-08-26

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав
БНСУ-ын "Нүүрстөрөгч саармагжуулах аж үйлдвэрийн цогцолбор төлөвлөлтийн төв"-ийн захирал Хён Дон Хун тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Сэлэнгэ аймагт зочиллоо.
2025-08-26

Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Улаанбаатар хотын айл өрхүүдэд иж бүрэн дулаалгын төслийг хэрэгжүүлнэ.
2025-08-26
