Швейцарийн хөдөлмөр зохион байгуулах International Workplace Group (IWG) компани алсын зайнаас ажиллахад хамгийн тохиромжтой хотуудын жагсаалтыг жил бүр гаргадаг бөгөөд энэ жил Токио тэргүүллээ. Судалгаанд уур амьсгал, хурдтай интернэт, ажлын дэд бүтэц, амралт чөлөөт цагийн орчин зэрэг нийт 12 шалгуур багтжээ.
Эхний арван хотын тоонд Рио-де-Жанейро, Будапешт, Сөүл, Барселона, Бээжин, Лиссабон, Ром, Парис, мөн Мальтын нийслэл Валлетта орсон байна. Өмнөх жилтэй харьцуулахад Сөүл, Ром, Парис, Валлетта хотууд шинээр жагсаалтад багтжээ. Сөүл, Ром хотууд алсын ажлын виз олгодог болсноороо давуу талтай, Парис нийтийн тээвэр, ажлын нөхцөлөөр, Валлетта цаг агаар, үнэ ханшийн хүртээмжээр өндөр үнэлэгдсэн байна.
Харин 2024 онд хөрөнгөөр хязгаарлагдаагүй аялагчид болон бизнесийн удирдагчдын хувьд хамгийн шилдэг хотуудын жагсаалтыг Дубай, Абу-Даби тэргүүлж байсан юм.
Эх сурвалж: Officelife.media