x

Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна

27-нд төвийн аймгуудын нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны наймдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 15-17 хэм дулаан байна. 


2025 оны наймдугаар сарын 28-наас
2025 оны есдүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд төв болон говийн айгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Салхи 30-нд говь, талын нутгаар, 31-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, бусад хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар дулаарна.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Э.Цэндбаатарын өрсөлдөгчийг сольж, тулааны товыг хойшлуулжээ 1 цаг 39 мин “ОПЕК+”-ийн шийдвэр дэлхийн газрын тосны үнийг өсгөв 1 цаг 40 мин АНУ-д шатдаун үргэлжилж, нислэгүүд цуцлагдаж болзошгүйг анхааруулжээ 1 цаг 43 мин Афганистанд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 1 цаг 47 мин Улаанбаатарын ус хангамжийг нэмэгдүүлэх “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжиж эхэлнэ 1 цаг 52 мин Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөсний 95 хувьд хүрэв 1 цаг 58 мин Монголын волейболын дээд лигийн шинэ улирлын тоглолт өнөөдөр эхэлнэ 2 цаг 58 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” компанийн үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 59 мин Иосиф Бродскийг шүүсэн хурал(3) 3 цаг 43 мин Нийслэлд нэг долоо хоногийн дотор гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 3 цаг 45 мин “Монгол бахархлын өдөр”-ийг угтан бүтээлч сарын аян өрнүүлж байна 3 цаг 48 мин Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 3 цаг 50 мин Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалав 3 цаг 53 мин Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй 3 цаг 59 мин Өнөөдөр хуралдах дэд хороодын хуралдааны тов 4 цаг 5 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 4 цаг 5 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 4 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан 4 цаг 11 мин 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ 2025-10-31 Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдлоо 2025-10-31
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Туг болсон хүмүүс: Л.Түдэв Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот...
Top