x

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав

БНСУ-ын "Нүүрстөрөгч саармагжуулах аж үйлдвэрийн цогцолбор төлөвлөлтийн төв"-ийн захирал Хён Дон Хун тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Сэлэнгэ аймагт зочиллоо.

Хён Дон Хун, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар Төвийн бүсийн барилгын материалын гол төв болсон Хөтөлийн "Цемент шохой" ХК-тай хамтран ажиллах, тус үйлдвэрийг түшиглэн аж үйлдвэрийн парк байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Сэлэнгэ аймагт төдийгүй Монгол Улсын хэмжээнд дулаан, цахилгааны асуудал нэн анхаарах шаардлагатай ажил болоод байгаа энэ үед дээрх төсөл хэрэгжсэнээр Сайхан суманд 30мВт-ийн ДЦС болон 10мВт-ийн Нарны цахилгаан станц баригдагдана.

Шинэ технологиор баригдах тус аж үйлдвэрийн төв нь илүүдэл дулаанаа нөөцлөх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр түлш үйлдвэрлэх, нүүрсний хэрэглээг бууруулах ач холбогдолтойгоос гадна Сайхан сум болон ойролцоох сумуудыг дулаан эрчим хүчээр хангах найдвартай эх үүсвэр болж чадах гээд олон давуу талтай юм.

Өнөөдөр өглөө БНСУ-ын төлөөлөгчид Хөтөлийн "Цемент шохой" ХК-д дроноор судалгаа явуулсан байна. Гэтэл тус үйлдвэрээс гарч байгаа хүлэмжийн хий, нүүрсхүчлийн хий нь хүний эрүүл мэндэд ихээхэн хор хохирол учруулах хэмжээний байгаа нь сэтгэл эмзэглүүлж, гол анхаарлаа хандлуулах болсон байна гэдгийг онцлон ярьж байлаа.

Мөн дээрх төслийн бас нэгэн ач холбогдол нь тухайн үйлдвэрт ажилладаг ажиллагсдын болон орон нутгийн иргэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх юм.

Сэлэнгэ аймгийн удирдлагууд Сайхан сумыг хөгжүүлэхдээ “Цемент шохой” ХК-ийг түшиглэн, нэмүү өртөг шингэсэн барилгын материал үйлдвэрлэлийн том төв болгож, Аж үйлдвэрийн хот болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Өчигдөр 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Өчигдөр 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Өчигдөр 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Өчигдөр 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top