x

Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Улаанбаатар хотын айл өрхүүдэд иж бүрэн дулаалгын төслийг хэрэгжүүлнэ.

Уг санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр нар гарын үсэг зурлаа.

 

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ оноос Улаанбаатар хот 5000 орчим айл өрхийг иж бүрэн стандартын дагуу дулаалж, цаашлаад хийн түлш рүү шилжүүлнэ. Үүнээс монгол гэрт амьдарч байгаа 1385 айлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартыг хангасан ЧИП төсөлд хамруулна. Есдүгээр сарын 30-нд 1385 айлыг дулаалах материал нийлүүлэгдэж дуусна. Улмаар Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдэд хийн халаалтын технологийг нэвтрүүлэх, түгээх замаар агаарын бохирдлыг бууруулах зорилготой. Хийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, чанар, стандартад зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг Хүүхдийн сангаас хэрэгжүүлнэ” гэв.

 

ЧИП төсөл нь уламжлалт нүүрс шатаалтад суурилсан халаалтыг орлуулах, дулаан, агаарын чанарыг сайжруулах зорилготой "Монгол гэрийн дулаалга, халаалт ба агаар сэлгэлтийн багц" юм. Цахилгаан халаагуур, дулаалсан давхарга, агаар сэлгэлтийн системээс бүрдэх бөгөөд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, агаарын бохирдлыг бууруулдаг.

Энэ талаар НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамтын ажиллагааг эхлүүлсэндээ талархалтай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Хотын дарга Х.Нямбаатар Монгол Улсын хөгжлийн бодлого НҮБ-ын үзэл баримтлал, чиг баримжаатай уялддаг болохыг онцлохын сацуу Улаанбаатар хотод хийн түлшний зөв дадал, хэрэглээг бий болгох, агаар орчны бохирдлын нөлөөг судлах ажилд өндөр хүлээлттэй байгаагаа онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 1 цаг 6 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 1 цаг 8 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 1 цаг 10 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 1 цаг 16 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 1 цаг 17 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 1 цаг 20 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 1 цаг 26 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цаг 27 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 1 цаг 31 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 8 цаг 56 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 8 цаг 57 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 9 цаг 1 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 9 цаг 6 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 9 цаг 8 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 9 цаг 10 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 9 цаг 12 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 9 цаг 15 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 13 цаг 16 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 13 цаг 17 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 13 цаг 19 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top