x

Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав

Америкийн бизнес эрхлэгч Илон Маск Apple болон OpenAI компаниудын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаснаа мэдэгдэв. Түүний эзэмшил дэх xAI компанийн нэхэмжлэлд дурдсанаар, ChatGPT бол iPhone-д суулгасан цорын ганц чатбот бөгөөд энэ нь хэрэглэгчдийг сонголтгүй болгож, бусад өрсөлдөгчдөд хаалт тавьж байна гэжээ.

Маскийн компани өөрийн боловсруулж буй Grok чатботыг өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болгох гэж байгаа ч ChatGPT аль хэдийн iPhone-д суусан тул хэрэглэгчидтэй хамтран ажиллах боломж нь хязгаарлагдсан гэж үзэж байна. Тиймээс xAI компани Apple, OpenAI-ээс олон тэрбум ам.долларын нөхөн олговор нэхэмжилжээ.

Нэхэмжлэлд дурдсанаар, АНУ-ын ухаалаг гар утасны 65 хувийг iPhone эзэлж, чатботын зах зээлийн 80 орчим хувийг ChatGPT дангаараа бүрдүүлж байгаа нь монополь байдалд хүргэсэн байна. Шинжээчид шүүх энэ асуудлыг монополь гэж хүлээн зөвшөөрч магадгүй ч Apple, OpenAI-ийн түншлэлийг бизнесийн ердийн шийдвэр гэж үзэх боломжтой хэмээн дүгнэжээ.

Apple ба OpenAI өнгөрсөн онд хамтран ажиллах гэрээ байгуулж, iOS 18 үйлдлийн системд Apple Intelligence-ийг нэвтрүүлсэн. Гэвч Apple компанийн зүгээс Маскийн нэхэмжлэлд тайлбар хийгээгүй бол Маск Х сүлжээндээ тэднийг монополийн эсрэг хуулийг зөрчиж байна гэж бичжээ.

OpenAI компанийн төлөөлөгч уг нэхэмжлэлийг Маскийн “бусдыг мөрдөн хавчиж байдаг” үйлдлийн нэг гэж тодорхойлсон бол захирал Сэм Альтман Маскийг өрсөлдөгчөө хохироохын тулд ийм арга хэрэглэдэг гэж шүүмжилсэн байна.

Маск, Альтман нар 2015 онд OpenAI-ийг хамтран байгуулсан ч 2018 онд санал зөрөлдсөний улмаас Маск компанийн ТУЗ-өөс гарснаас хойш хоёрын харилцаа хурцадмал хэвээр байгаа юм.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 1 цаг 28 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 1 цаг 30 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 1 цаг 31 мин НҮБ: Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, хагас сая хүн ядуурлын урхинд оржээ 1 цаг 34 мин Швейцарь АНУ руу барааны шуудан илгээхээ түр зогсоолоо 1 цаг 36 мин Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв 1 цаг 42 мин Алсын ажлын нөхцөлөөр Токио дэлхийд тэргүүлж, Сөүл, Ром зэрэг хотууд шинээр багтав 1 цаг 43 мин Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана 1 цаг 48 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа 1 цаг 50 мин Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав 1 цаг 51 мин Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна 1 цаг 52 мин Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 1 цаг 53 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 1 цаг 55 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 1 цаг 57 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 13 цаг 22 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 13 цаг 25 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 13 цаг 27 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 13 цаг 33 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 13 цаг 34 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 37 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top