x

Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийн төлөө ажиллаж буйгаа мэдэгдэв. Тэрбээр энэ долоо хоногт Турк, Булангийн орнууд болон Европын зарим улстай холбоо тогтоон, яриа хэлэлцээний талбар гаргахыг зорьж байгаагаа дүрс бичлэгээр дамжуулан мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Украин талаас дайныг зогсоохын тулд бүх зүйлийг бэлэн байлгах болно гэжээ.

Мөн тэрбээр цаашид АНУ-ын шахалт чухал нөлөө үзүүлэх бөгөөд хориг арга хэмжээ, тарифыг нэмэгдүүлэх замаар Орост дарамт үзүүлэх ёстойг онцлов. Зеленский даваа гарагт Киев хотноо Украины асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Кит Келлогтой уулзаж, “оросуудад хэрхэн нөлөөлөх” талаар ярилцсан тухайгаа дурдсан юм.

Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига ч мөн адил мэдэгдэл хийж, Украин ямар ч улс оронд, ямар ч хэлбэрээр уулзалт хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэв. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины хүчин чармайлтыг буруутгаж, яриа хэлэлцээг саадтай болгож байна хэмээн мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр Аляскт В.Путинтэй уулзаж, хоёр орны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санал гаргасан нь нөхцөл байдлыг улам анхаарал татахуйц болгож байна.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 1 цаг 27 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 1 цаг 28 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 1 цаг 30 мин НҮБ: Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, хагас сая хүн ядуурлын урхинд оржээ 1 цаг 32 мин Швейцарь АНУ руу барааны шуудан илгээхээ түр зогсоолоо 1 цаг 34 мин Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв 1 цаг 41 мин Алсын ажлын нөхцөлөөр Токио дэлхийд тэргүүлж, Сөүл, Ром зэрэг хотууд шинээр багтав 1 цаг 42 мин Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана 1 цаг 47 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа 1 цаг 48 мин Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав 1 цаг 49 мин Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна 1 цаг 51 мин Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 1 цаг 52 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 1 цаг 53 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 1 цаг 55 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 13 цаг 21 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 13 цаг 23 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 13 цаг 26 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 13 цаг 31 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 13 цаг 33 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 36 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top