Илон Маск шинэ Macrohard компанийг бүртгүүлсэн тухайгаа зарлаж, энэ нь Microsoft компанийн шууд өрсөлдөгч болохыг онцоллоо. Түүний xAI компани хэдэн долоо хоногийн өмнө АНУ-ын патентын товчоонд Macrohard барааны тэмдэгтийг албан ёсоор бүртгүүлсэн байна. Нэрийн хувьд “micro–macro”, “soft–hard” гэсэн эсрэгцүүлэлтэй хэсгүүд Microsoft-д чиглэсэн хариу мэт харагдаж байна.
Маскийн хэлснээр, Macrohard нь олон төлөөллийн хиймэл оюун ухаанд суурилсан цогц компанийн загварыг хэрэгжүүлнэ. Энэхүү систем нь Grok чат-бот дээр суурилж, “хэдэн зуун мэргэжлийн хиймэл оюун ухааны төлөөлөгчдийг” бий болгож, тэдгээрийг үйлдвэрлэлийн процесс, зураг болон видео дүгнэлт, оношилгоо зэрэг өргөн хүрээний зорилгод ашиглах боломжтой гэжээ.
Мөн эдгээр төлөөлөгч-агентууд нь харилцан уялдаатайгаар ажиллаж, хэрэглэгчийн үйлдлийг виртуаль орчинд хуулбарлан гүйцэтгэх шийдэлд төвлөрөх юм байна.
Эх сурвалж: Officelife.media