Швейцарийн нэгдлийн Шуудангийн албанаас мэдээлснээр, АНУ-ын Засгийн газар гаалийн татварын шинэ журам хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор тус улс руу бараа илгээх шуудангийн үйлчилгээ 2025 оны наймдугаар сарын 26-наас эхлэн түр зогсож байна. Энэхүү шийдвэр дэлхийн ихэнх шуудангийн компаниудад хамаарч байгаа ажээ.
Гэсэн ч хязгаарлалт нь зөвхөн бараанд хамаарах бөгөөд баримт бичгийн болон экспресс илгээмж хэвийн үргэлжлэх юм.
АНУ-ын эрх баригчид наймдугаар сарын 29-нөөс импортын доод босго буюу “de minimis” журмыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Өмнө нь 800 ам.доллар хүртэл үнэтэй барааг гаалийн татвараас чөлөөлдөг байсан энэхүү журам цуцлагдсанаар барааны илгээмжийн татвар нэмэгдэж байна.
Өмнө нь Норвеги, Швед, Бельги зэрэг Европын улс орнууд мөн адил АНУ руу барааны илгээмжийг түр зогсоох шийдвэр гаргасан билээ.
Эх сурвалж: Gazeta.ru