x
Г.Занданшатар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, Оюу толгойн асуудлыг цогцоор нь шийдэх байр сууриа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Оюу толгой” төслийн хүрээнд Монгол Улсын эрх ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлыг бүхэлд нь авч үзэх, цогц шийдэлд хүрэх шаардлагатайг Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн байна.
2025-06-26
Мбаппе суулгалт өвчний улмаас “Зальцбург”-ийн эсрэг тоглолтод оролцохгүй
Францын шилдэг довтлогч Килиан Мбаппе “Реал Мадрид” багийн бүрэлдэхүүнд АНУ-д болж буй клубүүдийн ДАШТ-д оролцож байгаа ч суулгалт өвчний улмаас хэсгийн сүүлийн тоглолтыг өнжихөөр боллоо. “РИА Новости”-ийн мэдээлснээр, Мбаппе эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа багийн бэлтгэлд эргэн орсон ч Австрийн “Зальцбург” багтай хийх тоглолтын мэдүүлэгт нэр нь багтаагүй байна.
2025-06-26
Д.Трамп: “Иран дахин цөмийн хөтөлбөрөө сэргээвэл бид дахин цохилт өгнө”
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Иран улс цөмийн хөтөлбөрөө дахин сэргээх тохиолдолд АНУ цөмийн байгууламжуудад нь дахин цохилт өгөхөөс буцахгүй гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа лхагва гарагт Хааг хотноо эхэлсэн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн илэрхийлсэн байна.
2025-06-26
Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэрэглэгч орны түвшинд хүрээд байна
Монгол Улсад хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ болон хууль бус борлуулалт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, гэмт хэргийн зохион байгуулалт илт өргөжин тэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь зөвхөн ганц хоёр хүний оролцоотой бус, бүрэн бүтэн гэр бүл, найз нөхөд, танилуудын хүрээг хамарч, аюултай хамаарлын сүлжээ болон хувирчээ.
2025-06-26
Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү
Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд багтах бөгөөд биеийн ерөнхий зүс их төлөв хул шарга юм уу хар хүрэн, нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, сүүл богино бөгөөд хүүхэн хараа нь босоо, нүд хамрын сүвний хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана. 
2025-06-26
Ой, хээрийн түймрийн тоо 44 хувиар өсөж, 600 мянга гаруй га талбай шатжээ
Он гарсаар Монгол Улсын хэмжээнд нийт 129 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. ОБЕГ-аас түймрийн нөхцөл байдал болон авсан арга хэмжээний талаар өнөөдөр /2025.06.26/ УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар хэвлэлд мэдээлэл хийв.
2025-06-26
Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ
2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр “Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт хамтарсан дадлага сургууль албан ёсоор эхэллээ. Энэхүү сургуулийг БНСУ-ын Үндэсний аврах бригад болон Монгол Улсын Аврах анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хамтран зохион байгуулж байна.
2025-06-26
Улаанбаатар хотын гэр хорооллыг нарны эрчим хүчид шилжүүлэх төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нар Азийн Хөгжлийн Банкны Эрчим хүчний салбарын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газрын захирал Синди Киснерос-Тиангко тэргүүтэй албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлээр талууд санал солилцсон байна.
2025-06-26
Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр, 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг албан ёсоор өргөн мэдүүллээ.
2025-06-26
Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын удирдлагуудтай анхны өргөтгөсөн хурлаа хийлээ
Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, шинээр томилогдсон Батлан хамгаалахын сайд Д.Батлут 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр үүрэгт ажилдаа орсны дараах анхны өргөтгөсөн шуурхай хуралдаанаа хийлээ. Уг хуралдаанд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг болон салбарын бусад удирдлагууд оролцож, хариуцсан нэгжийн үйл ажиллагаа, онцлог болон тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан юм.
2025-06-26
Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь залуус байна
Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах” гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн судалгааг танилцууллаа. 2025 оны эхний таван сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт нийт 208 хүн холбогдон, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан байна.
2025-06-26
Төсвийн хуулийн нэмэлт, Үндэсний баяр наадмын зохицуулалт зэрэг чухал асуудлуудыг УИХ хэлэлцлээ
Улсын Их Хурлын ээлжит чуулганы энэ өдөр (зургаадугаар сарын 26-ны Лхагва гараг) 10 цаг 05 минутад эхэлж, 57.1 хувийн ирцтэйгээр үргэлжиллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт зургаан асуудлыг хэлэлцэхээр товлосон бөгөөд эхэнд нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэд хэдэн хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороодод хуваарилсан талаарх мэдээллийг танилцуулсан юм.
2025-06-26
Хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо хэзээ болих вэ?
Эдийн засаг хүндэрлээ, хөрөнгө оруулаач, дэмжье баръя гэж гуйж гувшиж, хошгоруулж байгаад яг сайхан мөнгөө бариад хашаанд нь ороод ирэнгүүт хаалгаа түгжээд, хулгана барьж байгаа муур шиг базаад авдаг.
2025-06-26
Монгол Улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 20 байраар урагшлав
Засгийн газрын хуралдаанд өчигдөр “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаар” танилцууллаа. Тус тайлангаар Монгол Улсын жендэрийн тэгш байдлын талаарх олон улсын үнэлгээ, үндэсний бодлогын хэрэгжилтийн ахиц дэвшлийг дүгнэжээ.
2025-06-26
10-р хороололд “иж бүрэн гудамж” бий болгохоор төлөвлөж байна
Нийслэлийн авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд ажиллаж, “10 дугаар хороолол”-ын авто зогсоолын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
2025-06-26
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан 10:00 цагт “Их хуралдай” танхимд эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
2025-06-26
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэвшүүлэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Цэндийн Сандаг-Очирыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ.
2025-06-26
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9833 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 26-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9833,  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 669, гэрээр 1012, эдгэрсэн 8145, Хавьтал 75657, нас баралт 7 байна.
2025-06-26
Архангай аймагт 3.7 магнитудын газар хөдлөлт болж, хохиролгүй өнгөрлөө
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн “Дээд булаг” гэх газар 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 06:06 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төв нь аймгийн төвөөс зүүн зүгт 52 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км зайд, 47°27'00.0"N, 102°04'48.0"E координатын дагуу бүртгэгдсэн байна.
2025-06-26
Монголд нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үзүүлэх шинэ систем нэвтэрч эхэллээ
Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай, аюулгүй хүргэх шаардлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа энэ үед, олон улсын жишигт нийцсэн нисдэг тэрэгний түргэн тусламжийн системийг Монгол Улсад нутагшуулах ажлыг албан ёсоор эхлүүлээд байна. Энэхүү санаачилгыг Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улстай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх зэрэг ажлуудыг багтаасан томоохон төслийн хүрээнд зохион байгуулж байна.
2025-06-26
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 5 цаг 52 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 5 цаг 53 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 5 цаг 55 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 6 цаг 4 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 6 цаг 4 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 6 цаг 8 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 6 цаг 9 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 6 цаг 10 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 8 цаг 23 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 8 цаг 25 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 8 цаг 27 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 8 цаг 29 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 8 цаг 33 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 8 цаг 35 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 10 цаг 33 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 10 цаг 35 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 10 цаг 36 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 10 цаг 37 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 10 цаг 38 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 10 цаг 41 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэг...
Top