
Зүүн аймгуудын нутгаар хэт халж, төвийн нутгаар аадар бороо орно
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-нд нутгийн зүүн хагаст температур 30 хэмээс даван халж, төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул малчид, иргэд, тээвэрчдийг наршилт, аянга, мөндөр, үерийн аюулаас онцгойлон сэрэмжлэхийг анхаарууллаа.
2025-06-25

Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав
Tөсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг 29 их наяд 670.8 тэрбум төгрөгөөр баталгaaжууллаа. Харин нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 30 их наяд 591.1 тэрбум төгрөгөөр баталгаажуулав. Энэ нь өмнөх оноос 35.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
2025-06-24

Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёева болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Арзиев тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.
2025-06-24

“Их Хуралдай” орд өргөө Хэнтий аймагт үүдээ нээлээ
Монгол төрийн эрхэм дээд бэлгэдэл болсон есөн хөлт цагаан тугийн ордон, төрийн түүхэн их чуулганы унаган гал голомт болох “Их Хуралдай” орд өргөө Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт 2025 оны 6 дугаар сарын 22-нд албан ёсоор нээлтээ хийлээ.
2025-06-24

“Үндэсний цахим атлас” олон нийтэд нээлттэй боллоо
Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн ЮНЕСКО-гийн “Оролцооны хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Монгол Улсын Үндэсний цахим атлас” төслөө олон нийтэд албан ёсоор танилцуулж, нээлтээ хийлээ. Уг цахим атлас нь монголчуудын амьдрал, түүх, соёл, газарзүй, эдийн засаг, хүн ам зүй зэрэг олон талт шинжлэх ухаан-танин мэдэхүйн мэдээллийг багтаасан цогц бүтээл бөгөөд дотоодын төдийгүй олон улсын судлаач, хэрэглэгчдэд зориулсан, нээлттэй хэрэглээтэй мэдээллийн сан болж байна.
2025-06-24

Иран гал зогсоосны дараа Израиль руу пуужин харвасан гэх мэдээллийг үгүйсгэлээ
Иран, Израилийн хооронд байгуулсан гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснийг мэдэгдсэний дараа Иранаас Израиль руу пуужин харвасан гэх мэдээлэл гарсан ч тус мэдээллийг Ираны тал албан ёсоор няцаалаа. Ираны төрийн телевиз, радиогийн нэгдэл болох IRIB компанийн мэдээлснээр, тухайн мэдээлэл худал бөгөөд ямар ч пуужин харваагүй болохыг Ираны Зэвсэгт хүчний жанжин штаб баталжээ.
2025-06-24

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Хэнтий аймагт эхэллээ
Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Хэнтий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.
2025-06-24

Гол, усны ойролцоо зугаалахдаа аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна
Зуны амралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд гол, нуур, усны ойролцоо амарч, зугаалах нь ихэсдэг. Үүнтэй уялдуулан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид аюулгүй байдлыг хангах зорилгоор байнгын эргүүл, хяналтын үүрэг гүйцэтгэж байна.
2025-06-24

Мопед, скүүтэрийн хэрэглээнд дараах зүйлсийг тодорхой болгоно
НИТХ-ын дарга А.Баяр мопед, скүүтэрийг нэгдсэн зогсоолтой болгох, явган хүний зам дээрх хурдны хязгаарлалтын тохиргоог хийх талаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцаж үүрэг өгсөн билээ. Тэгвэл энэхүү үүргийн дагуу НИТХ-ын даргын захирамжаар чиг үүрэг бүхий байгууллага болон аж ахуй нэгжийн төлөөллөөс бүрдэх холбогдох Ажлын хэсэг байгуулагдсан юм.
2025-06-24

Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Сүхбаатар дүүрэг 6, 7, 8, 10-р хороо, Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.
2025-06-24

Ханын материалд 1800 айлын орон сууц барих төсөл эхэлж, компаниудын сонгон шалгаруулалт зарлагдлаа
Улаанбаатар хотын орон сууцжуулах бодлогын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчимд 12.6 га газарт 1800 айлын орон сууц барих томоохон төсөл эхэллээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан нар газар дээр нь ажиллав.
2025-06-24

Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ
Катарын Аль Удейд агаарын бааз дахь Америкийн цэргүүд рүү Иран халдсан тухай тус улсын төрийн телевиз мэдэгдэв. Телевизийн дэлгэц дээр “Америкийн түрэмгийллийн эсрэг Ираны зэвсэгт хүчний хүчирхэг бөгөөд амжилттай хариу үйлдэл” хэмээн бичсэн байжээ. Энэхүү довтолгоо Катар улс агаарын хилээ хаасны дараа буюу Ираны болзошгүй агаарын цохилтоос урьдчилан сэргийлэх үүднээс авсан арга хэмжээний дараа болсон нь анхаарал татаж байна.
2025-06-24

Дрифт хийсэн жолоочид торгууль ногдуулж, эрх хасав
Өвлийн зам дээр дрифт хийж, олон нийтийн сүлжээнд бичлэг нь нийтлэгдсэн жолоочид холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Тодруулбал, энэ сарын 22-ны өглөө 05:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 11 дүгээр сургуулийн уулзварт "Toyota Chaser" маркийн автомашинтай, 21 настай, эрэгтэй Т нь замын хөдөлгөөний дүрмийн 10.8.а дахь заалтыг зөрчиж дрифт хийсэн нь тогтоогдсон байна.
2025-06-24

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ цээжнээс 232 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртэж, урд хөршийн нийслэлд төрийн дуулалаа эгшиглүүллээ. Э.Содномпилжээ Дэлхийн цомын долоо дахь алтан медалиа ийн гардаж байна.
2025-06-24

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилсан байна.
2025-06-24

Ган болох шинжтэй байхад гурилын татвараа хойшлуулбал яасан юм бэ, гишүүд ээ
Манай улсын газар тариалангийн 70 гаруй хувь нь төвийн бүсэд төвлөрсөн байдаг. Яг энэ бүс нутгаар өдөртөө 30 хэм гарч халж байна. Ойрдоо бороо орох сураг ч алга. Энэ байдал хэдхэн хоног үргэлжлэхэд л газрын чийг хатаж, ган болдог. Ер нь зургаа, долдугаар сар, долоон сарын эхэн хүртэл энэ маягтай байвал тариа тарьсан ч ургадаггүй гэдгийг бид тариалангийн 60, 70 жилийн туршлагаараа мэддэг болсон.
2025-06-24

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо
Өнөөдрийн байдлаар 221 шонг тэгшилж, 670 шонгийн өнгө будгийг сэргээснээс гадна 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солих зэрэг засвар, шинэчлэлтийн ажлыг хийсэн байна. Хяналт шалгалтын дараа үргэлжлүүлэн гэрэлтүүлгийн шон дээр байрлаж буй шилэн кабелийг цэгцлэх хяналт шалгалтын ажлыг эхлүүлнэ гэв.
2025-06-24

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Харин Төв аймгиийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
2025-06-24

Хөлгүй цэнгэлийн цаг
Ургамал хүртэл хамгийн богино хугацаанд ургаад хагдардаг монгол оронд барилга, уул уурхай, зам харгуй, бүтээн байгуулалтын ажлуудаа зундаа хийж багтдаггүй. Жинхэнэ ажиллаж байх ёстой үедээ монголчууд эсрэгээрээ бүгд ингэж амарч найрладаг. Ганц гадаа ажил хийж болдог цагаа ингэж өнгөрөөмөөргүй байна. Энэ талаар бид олон жил хөндөж бичиж, уриалж байгаа. Өвлийн ид хүйтэнд, ханиад томууны цагаар амардаг байя. Зун нь ажилладаг болцгооё. Зуныг улсаараа найрлаж наадамддаг биш улсаараа ажилладаг улирал болгосон цагт бид хөгжинө. Гэтэл бид ургамал ногоогоо халцартал тахалж, хүүхдүүдээ морины нуруун дээр хийсгэн дарцаглуулж, хөлд нь тэднийхээ заримыг алдан байж нааддаг зэрлэг цэнгэлийн мөчлөг болгон хувиргажээ.
2025-06-24

Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм
МАН-ын дотоод зөрчил нь гагц эрх мэдлийн төлөөх тэмцэл бус, намын ирээдүйн чиг хандлага, улс төрийн өв залгамжлалын төлөөх өрсөлдөөн билээ. У.Хүрэлсүхийн 1970-аад оныхныг бэхжүүлэх стратеги нь богино хугацаанд намын хяналтыг баталгаажуулж болох ч залуу үеийнхний тэмүүлэл, нийгмийн хүлээлтийг хангаж чадахгүй аваас алс хэтдээ МАН-ын эв нэгдэл, улс төрийн нөлөөг сулруулж болзошгүй.
2025-06-24
