x

Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ

Катарын Аль Удейд агаарын бааз дахь Америкийн цэргүүд рүү Иран халдсан тухай тус улсын төрийн телевиз мэдэгдэв. Телевизийн дэлгэц дээр “Америкийн түрэмгийллийн эсрэг Ираны зэвсэгт хүчний хүчирхэг бөгөөд амжилттай хариу үйлдэл” хэмээн бичсэн байжээ. Энэхүү довтолгоо Катар улс агаарын хилээ хаасны дараа буюу Ираны болзошгүй агаарын цохилтоос урьдчилан сэргийлэх үүднээс авсан арга хэмжээний дараа болсон нь анхаарал татаж байна.

Ираны цохилтын дараа Катар улс олон улсын эрх зүйн хүрээнд өөрийгөө хамгаалах эрхтэй гэдгээ зарлаж, уг халдлагын улмаас хохирол учраагүй болохыг мэдэгдсэн. Мөн Тегеран талаас энэхүү агаарын довтолгоог явуулахын өмнө хохиролыг багасгах зорилгоор анхааруулга өгсөн талаар эх сурвалжууд дурджээ.

АНУ-ын зүгээс Ираны дахин халдлага үйлдэхгүй бол Израиль гал зогсоохыг зөвшөөрсөн тухай Цагаан ордны төлөөлөгч мэдээлсэн. Reuters агентлагийн мэдээлснээр, Иран АНУ-д довтолгоог үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, Катар улс энэ хэлэлцээг зуучилж, Катарын Ерөнхий сайд Тегерантай утсаар тохиролцоонд хүрсэн байна. Гэсэн ч Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи “цэргийн ажиллагааг зогсоох” болон “гал зогсоох” тухай ямар ч тохиролцоонд хүрээгүй гэж X (хуучнаар Твиттер) хуудсандаа онцолсон. Гэсэн ч тэрбээр Израиль өглөөний 04.00 цагаас өмнө довтолгоогоо зогсоовол Иран хариу арга хэмжээгээ зогсоох боломжтой гэсэн байр суурь илэрхийлжээ.

Израилийн Батлан хамгаалах арми Тегеран хотын зарим бүсэд төлөвлөж буй довтолгооны өмнө ард иргэдийг яаралтай нүүлгэн шилжихийг анхааруулсан бөгөөд “Ираны дэглэмийн цэргийн дэд бүтцийг устгахад чиглэсэн ажиллагааг Иран даяар явуулж байна” гэж мэдэгдсэн. Түүнчлэн олон нийтийн сүлжээнд Тегеранд хүчтэй дэлбэрэлт болсон талаарх мэдээллүүд тархсан нь Израилийн эхлүүлсэн 12 хоногийн дайны хамгийн хүчтэй цохилт болж магадгүй гэж үзэж байна.

Энэ бүх үйл явдлын дунд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” платформ дээр байр сууриа илэрхийлж, “Израиль болон Иран энхийн хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Хоёр улс ирээдүйд хайр, энх тайван, хөгжил дэвшилд хүрнэ гэдэгт итгэж байна” гэж бичжээ.

Эцэст нь Ираны ГХЯ-ны сайд Сейед Аббас Арагчи өөрийн жиргээнд “Манай Зэвсэгт хүчний цохилт үүрийн 04.00 цаг хүртэл үргэлжилсэн. Эх орноо хамгаалахын төлөө эцсийн дусал цусаа ч зориулахад бэлэн дайчдаараа бахархаж байна” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: Reuters, Al Jazeera, Fars News, Truth Social.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 6 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 8 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 9 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 11 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 15 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 17 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 18 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 41 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 49 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 50 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 53 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 55 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 1 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 3 цаг 2 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 3 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 5 цаг 2 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 3 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 4 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 6 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top