x

“Үндэсний цахим атлас” олон нийтэд нээлттэй боллоо

Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн ЮНЕСКО-гийн “Оролцооны хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Монгол Улсын Үндэсний цахим атлас” төслөө олон нийтэд албан ёсоор танилцуулж, нээлтээ хийлээ. Уг цахим атлас нь монголчуудын амьдрал, түүх, соёл, газарзүй, эдийн засаг, хүн ам зүй зэрэг олон талт шинжлэх ухаан-танин мэдэхүйн мэдээллийг багтаасан цогц бүтээл бөгөөд дотоодын төдийгүй олон улсын судлаач, хэрэглэгчдэд зориулсан, нээлттэй хэрэглээтэй мэдээллийн сан болж байна.

Цахим атласаар дамжуулан:

  • Монгол орны газар нутаг, байгалийн нөөц, засаг захиргааны бүтэц

  • Түүх, соёл, нийгмийн үзүүлэлтүүд

  • Хүн ам, эдийн засгийн статистик мэдээллүүд
    зэрэг 132 сэдэвчилсэн зураг, англи-монгол хэлээр танилцуулагдаж байна. Зураг тус бүрд зохиогчийн мэдээлэл, эшлэл авах загвар хавсаргаснаараа онцлог бөгөөд өмнө нь 1990, 2009, 2022 онд хэвлэгдэж байсан үндэсний атласуудын агуулгыг ч тусгасан байна.

Төслийн гол зорилго нь шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд, олон хэлээр, хүртээмжтэй байдлаар түгээх бөгөөд энэ нь ЮНЕСКО-гийн нээлттэй шинжлэх ухааны талаарх зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгааг холбогдох албаныхан онцоллоо.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, ЭЗХЯ, МУИС, УЦУОСМХ-ийн төлөөлөл, нэр хүндтэй эрдэмтэд оролцож, төслийн ач холбогдол, олон улсын жишигт нийцсэн байдлыг онцлон тэмдэглэсэн юм.

Энэхүү цахим атлас нь байршил, нас хүйс, боловсрол, үндэс угсаа, эдийн засгийн боломж бололцоог үл харгалзан бүх хүнд нээлттэй бөгөөд шинжлэх ухаан, боловсролын салбарт шинэ боломжуудыг бий болгохоос гадна олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ч чухал үүрэг гүйцэтгэнэ.

Ташрамд дурдахад, дэлхийн олон улс орон үндэсний атласаа төрийн бэлгэдлийн нэгэн адил дээдэлж, улс үндэстний бахархал болгон ашигладаг бөгөөд одоогоор 70 гаруй улс үндэсний атластай, 20 орчим улс цахим хувилбартай байна.

Эх сурвалж: ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, ЮНЕСКО.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 12 цаг 12 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 12 цаг 13 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 12 цаг 15 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 12 цаг 24 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 12 цаг 24 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 12 цаг 28 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 12 цаг 29 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 12 цаг 30 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 14 цаг 43 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 14 цаг 45 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 14 цаг 47 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 14 цаг 49 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 14 цаг 53 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 14 цаг 55 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 16 цаг 53 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 16 цаг 55 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 16 цаг 56 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 16 цаг 57 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 16 цаг 58 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 17 цаг 1 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ...
Top