x

Хөлгүй цэнгэлийн цаг

Нэгэн харамсалтай мэдээ цахим хаягаар иржээ. 2025 он гарсаар усны ослоор 16 хүн амь насаа алдсанаас дөрөв нь бага насны хүүхэд байгааг онцгой байдлын газраас мэдээлсэн байв. 

Сэлэнгэ мөрөн Хялгант, Зүүнбүрэн, Орхон гол Орхон болон Сайхан сум орчмоор мөн Хангай нуруунаас эхтэй Чулуут гол Чулуут сум ормоор усны түвшин нэмэгджээ. Мөн Чулуут гол Өндөр-Улаан, Орхон гол Орхонтуул сум орчмоор усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байгааг албаныхан анхааруулж байна. Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын Ерөнхий газраас анхааруулж байна.

Дайн байлдаангүй орон байж цаг бусаар иргэдээ хэдэн арваар нь ингэж алдаж байдаг маань л дэндүү гунигтай санагддаг. 

Зун гэх сургаар л манайхан майхан саваа ачаад давхицгаадаг. Одоо яг тэр цаг нь учраас хараалгаж адлуулахаас үл эмээн бичиж байна. 

***Ерөөс өвлийг давна гэдэг монголчуудын хувьд өнө эртнээс хүнд хэцүү даваа байжээ. Манай орон бол эрс тэс уур амьсгалтай, өвөл нь асар их хүйтэрдэг орон. Энэ хүйтэн нь хүн малыг ялгалгүй туйлдуулж байдаг. Өвлийг даваад хавар нь хавсарга тавьж, зуд турхан болж, мал сүрэг нь хуйгаараа үхэж үрэгдэнэ. Тэгж тэгж зунтай золгоно. Энэ үеэ хүн малын зоо тэнийх цаг гэж ярьдаг байв. Одоо ч малчдын дунд энэ яриа хэвээрээ дээ. 

Айлууд зусландаа айлсан бууцгааж, хорвоо дэлхийн атираа тэнийн, гол усандаа умбан шумбан байдаг тэрхүү үлгэрийн гэгддэг зун цагийг одоо асар их хувирсан гэж хөгшид ярьдаг. Зарим талаас тэдний үг үнэн санагдана. Бидний хүүхэд насны үеийн зун одоогийн зун хоёр л гэхэд хоорондоо харьцуулшгүй өөр шүү дээ. 

Лав л зуныг зун болгодог байсан гол үзэгдлүүдийн нэг бороо бараг алга болсон. Бага байхад гурав дөрвөн өдрөөр л бороо ордогсон. Зүсрээ бороо, намираа бороо, нартай бороо, шиврээ бороо...гээд бараг уран зохиол шиг гоё нэртэй, гоо үзэгдэл одоо бол ховорхон ордог, хааяахан л ирдэг болж дээ. Байгаль дэлхий хүн төрөлхтний бурангуй үйлдлүүдийн хөлд шархлан өвдөж, асар их өөрчлөгдсөн нь энэ. Энэ талаар дэлхий нийтээрээ л ярьцгааж байгаа. Ганцхан монголд явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт ч биш.

Монголын тал нутгаар дүүрэн алаглан ургадаг цэцэгс, үй түмэн ургамал ногоо жилээс жилд цөөрсөөр бараг ургахаа байсан. Монгол орон нэлэнхийдээ түйрэнд булагдаж, өвөл зунгүй цагаан шороонд дарагдан байх боллоо. Үүнээс болоод хавар, зун, намар гурав холилдон эрлийзжиж, хаяа хязгаараараа салж мэдрэгдэхээ ч больсон. 

Одоо ид монгол нутагт зун айлчилж, хотынхон нэг нэг машин унаад шороо татуулан хөдөө тийш давхилдаж байна. Уг нь бол дэлхийн бүх нутаг зун шиг байдаг. Хүйтэн орон байсан ч зарим хэсэг нь зун шиг байдаг учир бидэн шиг ингэж хөл алдаж сүйд болдоггүй. Манай орны нутаг дэвсгэр бүхэлдээ дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу хүйтэн сэрүүн бүс нутагт оршдог болохоор жилийн дийлэнхийг хасах хэмд өнгөрүүлдэг тавилантай. Тийм болохоор зун болонгуут бараг бүгд утга учиргүй хөөрөлд автан давхилдаж, нэг ёсондоо хяналтаа бүрэн алддаг. Гаднаас нь харахад монголчуудын амьдрал чулуунд махаа хавчуулан шарж иддэг байсан дундад зуундаа эргэн очиж, бүх хүн бөх, уяач, бөө лам болон улаан шар дээлэнд боолттой юмнууд болон хувирч эргээд бараг феодалын зуундаа оччихсон юм уу хэмээн гайхширмаар байдалдаа ордог. 

Үнэндээ бидний бүх юм буруу эргүүлэгт орчихсон мэт. Ургамал хүртэл хамгийн богино хугацаанд ургаад хагдардаг монгол оронд барилга, уул уурхай, зам харгуй, бүтээн байгуулалтын ажлуудаа зундаа хийж багтдаггүй. Жинхэнэ ажиллаж байх ёстой үедээ монголчууд эсрэгээрээ бүгд ингэж амарч найрладаг. Ганц гадаа ажил хийж болдог цагаа ингэж өнгөрөөмөөргүй байна. Энэ талаар бид олон жил хөндөж бичиж, уриалж байгаа. Өвлийн ид хүйтэнд, ханиад томууны цагаар амардаг байя. Зун нь ажилладаг болцгооё. Зуныг улсаараа найрлаж наадамддаг биш улсаараа ажилладаг улирал болгосон цагт бид хөгжинө. Гэтэл бид ургамал ногоогоо халцартал тахалж, хүүхдүүдээ морины нуруун дээр хийсгэн дарцаглуулж, хөлд нь тэднийхээ заримыг алдан байж нааддаг зэрлэг цэнгэлийн мөчлөг болгон хувиргажээ. 

Сүүлийн хэдэн жилийн зуныг бид 100 жилдэж л өнгөрөөлөө. Бөөн өртөг төсөв болсон нүсэр ойнууд хийж байна. Баахан ойн медалиуд, болсон болоогүй жаазнууд л урд очиж хийлгэлээ. Хөгжиж буй, бүтээн байгуулалт хийдэг улс оронд гурван өдөр, гурван цагийг ч үр бүтээлгүй хий эргэж өнгөрүүлдэггүй. Бид л бүтээн байгуулалт ид өрнөх ёстой үеэ найрлаж, наадамдаж өнгөрүүлж байдаг. Үнэхээр гунигтай. Ийм улс дэлхий ертөнц дээр манайхаас өөр байхгүй.

Энэ их хөлгүй тэнэг цэнгэлийн хөлд монголчууд маш олон үнэт зүйлээ алдаж байгаа. Хүүхдүүдээ агаарлуулна гээд нэг нэгнээ дагаж хөөрцөглөөд, болсон болоогүй хамаатан садангууд руугаа хамаа намаагүй хэдэн чихэр боож өгөөд явуулчихдаг. Охин хүүхдүүдээ ямар чаюулгүйн баталгаагүй орчин руу тавьж тууж байгаагаа ч бодохгүй. Хайнга,болгоомжгүй, бүх зүйл дээр оройтсон хойно нь ухааран орилж гүйдэг эцэг эхчүүд олон шүү.

Эсрэгээр нь хөдөлмөр амралт, хичээл сургалт хослон цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг зуслангуудаа алга болгосон. Хүүхдийн яг стандарт зуслан манайд маш ховор. Бараг байхгүйтэй адилхан. Байсан юм болгоноо бид байхгүй болгосон. 

Одоо үер усны цаг эхэллээ. Өнгөрсөн онд 74 хүн усанд осолдож нас барсны 14 нь хүүхэд байсан шүү. Он гарсаар бид зөвхөн усанд дөрвөн хүүхдээ алдчихаад байна. Бид аялж зугаалж сураагүй. Үр хүүхдээ хамгаалж явж чаддаггүй. Тийм байж бүгдээрээ өр тавиад л аялж зугаалах гээд давхицгаадаг зантай. 

2024 оны баяр наадмын таван хоногийн амралтаар гэхэд улсын хэмжээнд 24 хүн усанд осолдож нас барсан. Үүний ес нь хүүхэд байсан гэдгийг сануулъя. Бидэн шиг хөл толгойгоо алдаж нааддаг улс байхгүй. 

Сүүлийн зургаан жилд зам тээврийн ослоос болж нас барсан хүүхдийн тоо 362 байна. Хүүхдүүдээ ч хамгаалж чадахгүй хөлгүй цэнгэлийн орон боллоо шүү. 

Б.Ганчимэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 16 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 18 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 20 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 21 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 23 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 23 мин "Эрчист Монгол" төрийн өмчит компанийг татан буулгалаа 24 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо 25 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 28 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 2 цаг 40 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 2 цаг 40 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 2 цаг 41 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 43 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 2 цаг 45 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 1 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 3 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 4 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 11 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 13 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Top