
Сэлэнгэ аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив
Сэлэнгэ аймгийн Засаг дарга А/333 тоот захирамжаар зургаадугаар сарын 25-наас эхлэн тус аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Энэ шийдвэр нь аймагт нэгэн зэрэг таван ойн түймэр дэгдсэнтэй холбоотой бөгөөд ойн гал түймрийн нөхцөл байдал хүндэрч байгааг илтгэж байна.
2025-06-26

Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь: Зургадугаар сарын 26–30
Энэ долоо хоногт дараах байршлуудад цахилгааны түр тасалдалтай байх тул хэрэглэгч та бүхэн хэрэглээгээ урьдчилан зохицуулна уу.
2025-06-26

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
26-28-нд нутгийн зүүн хагаст 30 хэмийг давж халж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо, ялангуяа 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-06-26

Өнөөдөр болох үйл явдлын тойм
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу энэ сарын 26-27-нд Монгол Улсад албан ёсны төрийн айлчлал хийнэ.
2025-06-26

Хятадын "зуны Давос"-ыг геополитик ба худалдааны дайн сүүдэртүүлэв
БНХАУ-ын Тяньжин хотод болж буй Дэлхийн эдийн засгийн форумаар дэлхийн эдийн засгийн ирээдүйг тодорхойлох асуудлуудыг хэлэлцэж байгаа ч оролцогчид улс төр, геополитикийн хурцадмал байдалд анхаарал төвлөрүүлж байна. Ираны хоолойн бүсэд үүсээд буй хямрал АНУ-г оролцуулаад зогсохгүй дэлхийн зах зээлийг донсолгож эхэлсэн бөгөөд газрын тосны үнэ сүүлийн хоёр долоо хоногийн доод цэгтээ хүрч, хөрөнгө оруулагчдыг болгоомжлолд оруулжээ.
2025-06-26

Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад
Ираны лалын хувьсгалын удирдагч энэ хүн 1970, 1980-аад онд дэлхий дахины анхаарлын яг төвд нь байлаа. Харин түүний улс төрийн зүтгэлтэн болсон замнал, үзэл бодлын талаар тэр бүр мэдэхгүй байв. Лалын фундаментализм, лалын ариун дайн–жихад, Хэзболла хөдөлгөөний тухай хэвлэлд олонтаа мэдээлдэг боловч энэ бүхэн нь Ираны удирдагч асан Хомэйнийн нэртэй холбоотой болохыг хэн бүхэн мэддэггүй.
2025-06-26

“Хурд”-ын дараагийн алхам юу вэ????
Шөнийн 00 цагт тоглолт тарсан хүмүүс хотын гудамжаар задарч байгаа хэлхсэн сувд шиг сад тавин алхах зуураа тэдний дууг үргэлжлүүлэн алхаж, дурсамж хүүрнэж, магадгүй үргэлжлүүлэн доргихоор хөөрөн сагиж, машинууд өдөр мэт түгжирч, их хотын амьдрал өдөр мэт түжигнэнэ. “Хурд”-ын эрчим хот даяар түгж байх шиг...
2025-06-25

SpaceX хүний ДНХ, чандар тээсэн капсулуудыг тойрог замд гаргалаа
Америкийн SpaceX компани “Transporter 14” хөтөлбөрийн хүрээнд хэдэн арван хиймэл дагуул болон шинжлэх ухааны төхөөрөмжийг “Falcon 9” зөөгч пуужингаар тойрог замд амжилттай гаргалаа. Энэ удаагийн хөөргөлт нь зөвхөн технологийн зориулалттай төхөөрөмжүүдээс гадна хүний ДНХ болон чандар тээвэрлэсэн капсулуудыг орон зайд хүргэснээрээ онцлог байв.
2025-06-25

Засгийн газар бүтцийн шинэчлэл хийж, сайд нарын тоог цөөлөв
Засгийн газрын өнөөдрийн (2025.06.25) хуралдаанаар яамдын үйл ажиллагааны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт мэдээллээ.
2025-06-25

Төсвийн алдагдал 3.3 их наяд төгрөгт хүрэхээр байна
Сангийн сайд Б.Жавхлан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд төсвийн тодотголтой холбоотой гурав дахь удаагийн хэлэлцүүлгийн дүнг танилцуулсан талаар мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ, төсвийн Ерөнхийлөн захирагч нар болон иргэд, олон нийтээс ирүүлсэн саналд үндэслэн төсвийн тодотголын төсөл эцэслэгдэж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон гэдгийг онцлов.
2025-06-25

Монгол, Узбекистаны төрийн тэргүүнүүд дурсгалын мод тарьж, байгаль хамгааллын хамтын ажиллагаагаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар эх оронд маань хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал үргэлжилж байна.
2025-06-25

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Улаанбаатарт дөрөв дэх удаагаа болно
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ оны наймдугаар сарын 22-24-нд Улаанбаатар хотын Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг, Тайж хайрханы бэлд дөрөв дэх удаагаа зохион байгуулагдана. Энэхүү наадам нь Монголын соёл, уламжлалт урлаг, спортын өвийг олон улсад сурталчлах, үндэсний дархлааг бэхжүүлэх, соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм.
2025-06-25

Сэлбэ хотын бүтээн байгуулалтыг 25 их наядын төсөвтэйгөөр эхлүүлнэ
Улаанбаатар хотын хөгжлийн гол цөм болох “Сэлбэ хотын орон сууцжуулах төсөл”-ийн 3, 4 дүгээр багц тендерийг 5 хэсэгт хувааж зарлахаар болсон талаар албаныхан өнөөдөр мэдээллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Сэлбэ 20 минутын хот корпорац”-ын гүйцэтгэх захирал У.Баатар болон барилгын салбарын төлөөлөл мэдээлэл хийв.
2025-06-25

Гадаад дахь монгол иргэдийн эрхийг хамгаалах тогтоолын төсөл батлагдлаа
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа “Гадаад улс дахь Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр 10:14 цагт эхэлсэн байна.
2025-06-25

“Омни ассет II” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа эхэллээ
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдөр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “MSE Hall”-д “Омни ассет II ТЗК” ХХК-аас олон нийтэд санал болгон гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо.
2025-06-25

Оюутан цэргүүд 5 км марш тактикийн бэлтгэлд амжилттай хамрагдлаа
Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг–2025” хөтөлбөрийн хүрээнд ҮБХИС-ийн Шар хад хээрийн сургалтын төвд суралцаж буй оюутан цэргүүдийн 5 км марш тактикийн бэлтгэл амжилттай зохион байгуулагдлаа.
2025-06-25

“Хүрээ цам–Даншиг наадам 2025” энэ амралтад болно, галт тэрэг, автобус үйлчилнэ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөрт зориулсан “Хүрээ цам–Даншиг наадам 2025” наадам энэ сарын зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Энэхүү шашин, соёлын уламжлалт наадамд иргэдийг Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг (Хүй 7 худаг) хүртэл тусгай галт тэргээр тээвэрлэхээр болжээ.
2025-06-25

“Даншиг наадам–Хүрээ цам 2025” үзэсгэлэн, худалдаанд оролцох мандат олголоо
Монголын шашин, соёлын өвийг сурталчлан таниулах зорилготой “Даншиг наадам–Хүрээ цам 2025” наадмын хүрээнд зохион байгуулагдах үзэсгэлэн, худалдаанд оролцох үндэсний үйлдвэрлэгчдийн мандат өнөөдөр албан ёсоор олгогдлоо.
2025-06-25

С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмгөөлөл"
Хэрэв гэмт хэрэг үйлдсэн бол тэрийг нь хуулийн дагуу шалгаад нотлох ёстой. Түүнээс өмнө хувь хүнийх нь зөрчилтэй байдлыг олон нийтийн дунд хаяж өгөөд, нийгмийн сүлжээгээр "буллидэж", эчнээ ял оноох нь Үндсэн хуульт засаглал, ардчилсан нийгмийн мөн чанар биш.
2025-06-25

Наадмын талбайд зөвхөн аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний зөвшөөрөл олгоно
Энэ жилийн Үндэсний их баяр наадамд Төв цэнгэлдэх хүрээлэн болон түүний ойр орчимд зөвхөн албан ёсны аж ахуйн нэгжүүдэд л хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгохоор болсон байна. Энэ нь өнгөрсөн жилүүдэд наадмын талбайн гадна талбай эмх замбараагүй, зах худалдааны төв мэт болж байсныг цэгцэлж, зохион байгуулалтыг сайжруулах зорилготой ажээ.
2025-06-25
