
Дулааны шугамын ажилд стандарт мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо буюу Драмын театраас Багшийн дээд хүртэлх дулааны шугам өргөтгөх ажлыг 2024-2025 онд он дамнан хэрэгжүүлж байна. Өчигдөр орсон борооны улмаас авто зам болон явган зам эвдэрсэн. Тухайн хэсгийн зам дээр төслийн нэгж, захиалагч, гүйцэтгэгчээс дээрх журмыг мөрдөлгүй, нөхөн сэргээлтийг стандарт, журмын дагуу хийхгүйгээр дур мэдэн гэрээ байгуулж явуулсан байна.
2025-06-27

Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ
Франц улсын Страсбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний мэс заслын баг Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан багтай ажиллаж нийт 36 өвчтөнд нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө өгч, хүнд хэлбэрийн зүрхний гажигтай өвчтөнүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээг амжилттай үзүүллээ.
2025-06-27

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон
Дэлхий дахинтай харьцуулахад манай улсын цахим спортын хөгжил хоцроогүй гэж хэлнэ. Яагаад гэвэл энэ салбар нь сүүлийн 20-30 жил маш идэвхтэй өрнөж байгаа. Цахим спортын онцлог нь технологи дамжаад, хил хязгааргүй орчинд маш хурдтай хөгждөгт байгаа юм. Миний хувьд Монгол Улс энэ хөгжлөөс холдчихлоо гэж хэлэхгүй.
2025-06-27

Замын зорчих хэсэгт машин дээр гарч бие зассан иргэнийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна. Шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдлын талаар эргэн мэдээлнэ.
2025-06-27

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа
Монгол хүүхэд багачууд, залуусын дунд сагсан бөмбөгийн спортоор хичээллэх сонирхол жилээс жилд нэмэгдэж, баг тамирчид эх орныхоо нэрийг олон улсад дуурсгаж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны дэмжлэг, туслалцаа чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.
2025-06-27

Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ирээдүй айсуй
Миний дотроо тээж явдаг зөрчил бол энэ нийгмийг бүрэлдүүлэгч, “эс ширхэг” болсон хүмүүсийн амьдралыг, тэдний дунд бий болсон зөрчлийг гаргаж тавихсан гэх хүсэл. Түүнээс бус есөн шидийн гаж абсурд шийдэл, хүн төрөлхтний сэтгэлгээний ололтыг авчирч дүрүүд дээр наах, өвөрмөц содон харагдах санаа дэвшүүлэх нь дэд асуудал.
2025-06-27

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон
Хөгжлийн чөдөр тушаа ерөөсөө л авлига. Монгол Улс мөнгө олж байгаа ч авлигаас болж л хөгжихгүй байгааг тодорхой томьёолж, гарц шийдлийг оновчтой болгоод ажилласан. Авлигын эсрэг ахиц гаргадаггүй ХЗДХЯ, Хяналт, үнэлгээний Үндэсний хороог АН нам хариуцсан.
2025-06-27

Нийслэлийн өдрөөр улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно
Барилдахаар бүртгүүлсэн бөхчүүд өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны 10:00-18:00 цагийн хооронд МБӨ-нд ирж, мандатаа авна.
2025-06-27

Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаар няцаалт хийв
УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн, ёс зүйгүй, хариуцлагагүй мэдээллийг удаа дараа гаргаж буйд харамсаж байна. Бодит байдалтай огт нийцэхгүй худал мэдээллийг нийгэмд зориуд тарааж буйг албан ёсоор няцааж байна.
2025-06-27

Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ
www.unegui.mn сайтад “Орон сууц түрээслүүлнэ”, “Бараа, материал хямдхан зарна” зэрэг хуурамч зар байршуулж, залилах гэмт хэрэг үйлдэж байсан “Б”-г энэ оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотоос баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
2025-06-27

Мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албандан авчирлаа
Иргэн “А” нь метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг Турк Улсаас нутаг буцаж буй Монгол Улсын иргэдэд худал хэлж, дайвар ачаа болгон өгч улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй үйлдлийг Тагнуулын ерөнхий газар үргэлжлүүлэн шалгаж байна.
2025-06-27

Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв
Зам тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
2025-06-27

Ирэх сард нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна
Гол мөрний усны түвшин нэмэгдэх, болзошгүй үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Дуу цахилгаантай аадар борооны өмнө салхи түр зуур ширүүсэх зэрэг нөөлөг салхины болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-06-27

Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурманд орууллаа
Улсын хэмжээнд 2025 оны 06 дугаар сарын 26-ны 21:30 цагийн байдлаар нийт 15 түймэртэй байгаагаас Хөвсгөл аймгийн Цагааннуур, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагааннуур сумын “Хоорондын ам”, Нингаа эх”, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Орос даваа” гэх газруудад гарсан 7 ой, хээрийн түймрийг цурманд орууллаа.
2025-06-27

Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна
Энэ жил дөрвөн хайрханаа нэг өдөр зэрэг тахиж буйгаараа онцлог юм. Нийслэлийн иргэдийн баяр "Хүрээ цам- Даншиг наадам" дөрвөн хайрханы тахилгаар эхэлж байна.
2025-06-27

Алтанбулаг сумын "Хазай" гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан 3 ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд тус сумын Цөх багийн “Хазай” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа.
2025-06-27

Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан
28-29-нд Завхан, Хөвсгөл, Архангайн нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-06-27

Төсвийн орлого оны эхний таван сард 1.3 их наяд төгрөгөөр буурчээ
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 7.4 хувь, 2024 онд 4.9 хувь байсан бол 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж буураад байна. Нийт экспорт 2025 оны эхний таван сард 5.4 тэрбум ам. доллар болж өмнөх оны мөн үеэс 15 хувь буюу 931 сая ам. доллароор, төсвийн нийт орлого 2025 оны эхний таван сард 11.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11 хувь буюу 1.3 их наяд төгрөгөөр буурчээ.
2025-06-26

Зайн гэрчлэлтийг хуульчлах асуудалд анхаарал хандуулж ажиллана
Төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах бодлогод нотариатын байгууллага нэгдсэнээр, нотариатчийн гэрчилсэн үйлдлийг E-Mongolia системд байршуулж, төрд байгаа иргэний 84 төрлийн лавлагаа, мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрлөөр ашиглаж, шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчид өгч, үйлчлүүлэгчийн бичиг баримтыг төрийн байгууллагад зуучлан бүртгүүлэх ажлыг эхлүүлсэн нь чухал ахиц болсныг онцоллоо.
2025-06-26

2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын 2025 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу нийт 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлэхээр тусгагджээ. Энэхүү газар өмчлөлийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, холбогдох дүрэм журмын хүрээнд аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх юм.
2025-06-26
