x

Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ

Франц улсын Страсбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний мэс заслын баг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан багтай ажиллаж нийт 36 өвчтөн (27 хүүхэд, 9 насанд хүрэгч)-д нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө өгч, хүнд хэлбэрийн зүрхний гажигтай өвчтөнүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээг амжилттай үзүүллээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд УГТЭ дээр:
 - Зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн олон гажиг хавсарсан, гадаад улсад эмчлэгдэх 6 хүүхдэд төгс засах мэс засал, гол судас болон хавхлагын эмгэгтэй 1 насанд хүрэгчид мэс засал хийгдсэн болно.

Энэ удаагийн хамтарсан мэс заслын онцлог нь гадаадын эмч нар зөвлөх болон хяналтын үүрэгтэйгээр оролцож, дотоодын мэс заслын баг бие даан мэс заслыг гүйцэтгэсэн явдал бөгөөд энэ нь дотоодын эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх, цаашдын тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэхэд гадаад явах урсгалыг шат дараатай бууруулахад чухал ач холбогдолтой алхам боллоо.

Хийгдсэн мэс заслуудад тусламж, үйлчилгээнд дараах хүнд хэлбэрийн тохиолдлууд багтсан байна.

- Зүрхний агших чадвар буурсан зүрхний дутагдал хавсарсан гол судасны өгсөх хэсгийн хүнд хэлбэрийн цүлхэн засах,
 - Гол судасны хүнд хэлбэрийн төрөлхийн гажиг,

Фаллогийн дөрвөлсөн гажгийн дараах баруун ховдлын гарах хэсгийн болон уушгины артерийн нарийслын үед хийгдсэн давтан мэс засал зэрэг хүнд, нарийн төвөгтэй тохиолдлуудад мэс заслын төгс эмчилгээнүүд тус тус хийгдэв.
 

Дээрх тохиолдлууд нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/273 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт”-д багтсан бөгөөд өөрийн оронд хийснээр олон улсын хамтын ажиллагааны үр дүн, Монгол эмч нарын ур чадвар өсөн нэмэгдэж буйн бодит жишээний нэг юм. 

УГТЭ нь хамтын ажиллагааны хүрээнд зүрхний мэс засал, мэдрэлийн мэс заслын чиглэлд Люксембург, Франц, БНСУ, БНХАУ, АНУ, Тайван, зэрэг улсуудаас жилдээ 20 гаруй зочин профессорын багийг урьж ажиллуулан иргэдийн эх орондоо эмчлүүлэх боломжийг тасралтгүй бүрдүүлэх, эмч нарын ажлын байран дээрээ чадавхжуулах үйл ажиллагааг эрчимтэйгээр зохион байгуулан ажиллангаа суралцах ач холбогдолтой олон үр дүнгүүд гарсаар байна.

Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 1 цаг 54 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 1 цаг 55 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 1 цаг 56 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2 цаг 5 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2 цаг 6 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2 цаг 9 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2 цаг 10 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2 цаг 11 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 4 цаг 24 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 4 цаг 26 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 4 цаг 28 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 4 цаг 30 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 4 цаг 34 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 4 цаг 36 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 6 цаг 35 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 6 цаг 36 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 6 цаг 37 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 6 цаг 38 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 6 цаг 40 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 6 цаг 42 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэг...
Top