x
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
3, 4-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
2025-07-03
Цагаан зун
Дулааны улиралд унах хур тунадас хэвийн хэмжээнээс багасаж удаан хугацаанд хэт халуун болж, хөрсний чийг ихээр алдагдан хуурайшсанаас болоод өвс ургамал хатаж, мал аж ахуй, газар тариаланд хохирол учруулдаг үзэгдлийг ган гэнэ хэмээн бичжээ. Ганг агаарын, хөрсний гэж хоёр ангилдаг юм байна. Агаарын ган гэдэг нь удаан хугацаагаар дулаарч, хур тунадас орохгүй байнаас агаарын чийглэг эрс буурахыг хэлнэ. Харин хөрсний ган гэдэг нь хөрсөн дахь чийг их хэмжээгээр ууршиж, хатах үзэгдэл юм байна. Манай оронд бүс нутагт унах хур тунадасны хэмжээ нь өөр өөр байдаг. Хэрвээ тэр хэмжээ 50%-иас бага байвал гантай гэж үздэг юм байна. Ган ойн болон хээрийн түймэр дэгдэх урьдач нөхцөл нь болно. За тэгээд, гангийн давтамж нь өвөл болдог зудтай уялддаг. Өөрөөр хэлбэл зун нь ган болсон бол өвөл нь зуд болох хандлага түгээмэл.
2025-07-03
Д.Цогтбаатар: Хүний эрхийн үнэлгээ заавал хийж байж тухайн хуулийг УИХ-д оруулж ирж хэлэлцдэг болсон
Хуучин бол хэдэн хүнээр хэлэлцүүлсэн болоод л явчихдаг байсан шүү дээ. Харин одоо тэр хэлэлцүүлгүүд маш бодитоор явдаг болно. Нөгөө талаасаа аливаа нэгэн хууль гарахдаа ерөнхий шинж чанарын биш яг тодорхой ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа цөөнх юм уу, нийгмийн хэсэг байгаа бол тэдгээрээс заавал санал авдаг болсон.
2025-07-03
Нүүдлийн шувуудын хамгаалалд чиглэсэн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар өчигдөр “BirdLife International” байгууллагын гүйцэтгэх захирал Мартин Харпертай уулзаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол Улсын биологийн олон янз байдал, шувууд, тэдгээрийн амьдрах орчин, нүүдлийн замыг цогцоор хамгаалах, олон улсын конвенцын хүрээнд хүлээсэн амлалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэж байна.
2025-07-03
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026–2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг
2025-07-03
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын Их Хурлын 2025 оны долоодугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх тов гарчээ.
2025-07-03
Эрчим хүчний төрийн өмчит компаниудыг нэгтгэж, бүтцийг цомхон болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан долоодугаар сарын хоёрны өдөр болж, эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой болгож, засаглалыг сайжруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, зардлыг бууруулан үр ашгийг дээшлүүлэх зорилгоор зарим арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
2025-07-03
Төрийн байгууллагын бүтэц, орон тоог цомхон болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан долоодугаар сарын хоёрны өдөр болж, төрийн байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, хүнд суртлыг багасгах, шат дамжлагыг цөөрүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шуурхай, чанартай байдлыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын чиг үүрэг, бүтэц, орон тоог оновчтой тогтоох арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүдэд даалгасан байна.
2025-07-03
Нийслэлийн түгжрэлийг бууруулах хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барив
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийслэл хотын авто замын ачааллыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх замаар иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
2025-07-03
Гэр хороолол, орон сууцны бүсэд авто зогсоол шинээр төлөвлөн барина
Нийслэлийн хэмжээнд авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ил болон далд зогсоолуудыг шинээр байгуулахаар төлөвлөж, эхний ээлжид 90 байршилд зураг төсөл, төлөвлөлт хийж байна. Үүнээс иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан 40 байршилд ажил эхлүүлэхээр дүүрэг тус бүрд шат дараатай зохион байгуулж буйг албаныхан мэдээллээ.
2025-07-03
Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Урьдчилсан байдлаар газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот, тус аймгийн Сайнцагаан, Дэлгэрцогт, Адаацаг, Дэрэн сум, Төв аймагт мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж орон нутгаас мэдэгдсэн байна.
2025-07-03
Увс аймагт бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амиа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны автомашинд дайруулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ оны зургаадугаар сарын хорин долооны өдөр Увс аймагт бүртгэгджээ. Тухайн өдөр аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн дуудлага ирсэн бөгөөд шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж, шалгалт явуулсан байна.
2025-07-03
Хойд нутгаар бороо, бага зэрэг сэрүүсэл хүлээгдэж байна
Долоодугаар сарын 3-ны 08:00 цагаас 20:00 цаг хүртэлх хугацаанд ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, мөн говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох магадлалтай. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүйг анхааруулах нь зүйтэй.
2025-07-03
АНУ-ын USAID агентлагийг хаахаар шийдвэрлэв
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мягмар гарагт мэдэгдэл хийж, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийг хаах шийдвэрийг албан ёсоор гаргаснаа зарлалаа гэж DW мэдээлжээ. Тэрбээр Д.Трампын засаг захиргаа USAID-ийн олон арван жилийн турш хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийг шалгаж, инфляцийн нөлөөг тооцсон дүнгээр нийт 715 тэрбум гаруй долларын зардал гаргасан ч хөгжлийн зорилтод хүрч чадаагүй гэж үзсэн тухай тайлбарласан байна.
2025-07-02
Япон ховор металлыг далайн ёроолоос олборлох төслөө 2026 онд эхлүүлнэ
Япон улс Минамиторишима арлын эрэг орчим дахь далайн ёроолоос газрын ховор металл олборлох төслийг 2026 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг Nikkei Asia сонин мэдээллээ. Уг төслийн хүрээнд 5500 метрийн гүнээс тусгай өрөмдлөгийн хөлөг онгоцоор лаг шавар сорох замаар ховор металл олборлож, цуглуулсан шаврыг эх газарт авчран боловсруулах аж. Энэ нь дэлхийд анх удаа ийм хэт гүнээс ховор металл олборлож буй туршлага болохоор онцлогтой юм.
2025-07-02
Гэр бүл, нийгмийн хамгааллын салбарын 2024 оны санхүүгийн тайланд аудит хийжээ
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд 2024 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээ танилцуулсан байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцын санхүүгийн нэгтгэсэн тайланд “хязгаарлалттай” дүгнэлт өгч, харьяа 102 байгууллагад “өөрчлөлтгүй”, 34 байгууллагад “хязгаарлалттай”, хоёр байгууллагад “сөрөг” дүгнэлт өгсөн бол нэг байгууллагын тайланд дүгнэлт өгөхөөс татгалзжээ.
2025-07-02
Эрүүл мэндийн салбарт нийцлийн асуудлаар 235.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороодын хуралдаанд 2025 оны төсвийн гүйцэтгэл болон санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээ танилцуулсан байна. Эрүүл мэндийн сайдын багцын санхүүгийн нэгтгэсэн тайланд “хязгаарлалттай” дүгнэлт өгч, харьяа хоёр зуун наян есөн байгууллагад “өөрчлөлтгүй”, тавин есөн байгууллагад “хязгаарлалттай”, гурав байгууллагад “сөрөг” дүгнэлт өгсөн бөгөөд хоёр байгууллагын тайланд дүгнэлт өгөхөөс татгалзжээ.
2025-07-02
Эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдыг 2651-ээр бууруулна
Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголтой холбоотой хуулийн төслүүдийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор өчигдөр хэлэлцэн, хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Үүнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүд багтаж байна.
2025-07-02
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он
Тулгар төрийн хоёр мянга хоёр зуун гучин дөрөв, Их Монгол улсын найман зуун арван ес, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны нэг зуун арван дөрөв, Ардын хувьсгалын нэг зуун дөрвөн жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр.
2025-07-02
Дорнод аймаг улаанбурханы эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлж байна
Дорнод аймгийн хэмжээнд улаанбурханы 23 тохиолдол бүртгэгдэж, эдгээрийн 71.5 хувь нь огт дархлаажуулалтад хамрагдаагүй, 4.9 хувь нь вакцин хийлгэх насанд хүрээгүй, 7.8 хувь нь зөвхөн нэг тун вакцин хийлгэсэн хүүхдүүд байгааг Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс мэдээллээ.
2025-07-02
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 1 цаг 50 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 1 цаг 51 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 1 цаг 52 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2 цаг 1 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2 цаг 2 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2 цаг 5 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2 цаг 6 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2 цаг 7 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 4 цаг 20 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 4 цаг 22 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 4 цаг 24 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 4 цаг 26 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 4 цаг 30 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 4 цаг 32 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 6 цаг 31 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 6 цаг 32 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 6 цаг 33 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 6 цаг 34 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 6 цаг 36 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 6 цаг 38 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэг...
Top