x

Эрүүл мэндийн салбарт нийцлийн асуудлаар 235.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороодын хуралдаанд 2025 оны төсвийн гүйцэтгэл болон санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээ танилцуулсан байна. Эрүүл мэндийн сайдын багцын санхүүгийн нэгтгэсэн тайланд “хязгаарлалттай” дүгнэлт өгч, харьяа хоёр зуун наян есөн байгууллагад “өөрчлөлтгүй”, тавин есөн байгууллагад “хязгаарлалттай”, гурав байгууллагад “сөрөг” дүгнэлт өгсөн бөгөөд хоёр байгууллагын тайланд дүгнэлт өгөхөөс татгалзжээ.

Аудитаар нийт 113.9 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн байна. Үүний хүрээнд 1.4 тэрбум төгрөгийн зөрчилд 269 төлбөрийн акт тогтоож, 89.7 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох тухай 462 албан шаардлага хүргүүлж, 19.2 тэрбум төгрөгийн зөрчлийг дахин гаргахгүй байх талаар 650 зөвлөмж өгчээ. Мөн 3.1 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох тухай 18 албан шаардлага, 0.5 тэрбум төгрөгийн хоёр асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Аудитын явцад нягтлан бодох бүртгэл, тайлагналын алдааг 133.6 тэрбум төгрөгөөр залруулсан тухай мэдээлэв.

Нийцлийн аудитын хувьд нийт 235.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, 4.5 сая төгрөгийн зөрчилд нэг төлбөрийн акт тогтоон, 226.0 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох тухай 103 албан шаардлага, 8.9 тэрбум төгрөгийн зөрчилд 221 зөвлөмж өгч, 0.3 тэрбум төгрөгийн нэг зөрчилд хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд 691.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 282.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 128 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс 80 төсөл, арга хэмжээг шинээр баталсан бол 221.5 тэрбум төгрөгийн өртөгтэй 44 барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс 140.1 тэрбум төгрөгийн өртөгтэй 30 барилга байгууламжийг ашиглалтад оруулсан байна. Нийт төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд 58.1 хувийн санхүүжилт олгосон гэж танилцууллаа.

Аудитын тайлан “дүгнэлт өгөхөөс татгалзсан” гэсэн ангилалд орсон тохиолдолд аудитын ажлын цар хүрээг хангалттай бүрдүүлээгүй, зарим баримт бичиг, материалд нэвтрэх боломж олгоогүй, эсвэл аудиторын шалгах нөхцөл боломжийг хязгаарласан үед гардаг болохыг Ерөнхий аудитор тайлбарлав. Энэ нь аудитын байгууллага хангалттай нотолгоо авч чадаагүйгээс болж тайлангийн үнэн бодит байдалд дүгнэлт өгөх боломжгүй гэж үзсэн гэсэн үг юм.

Харин “сөрөг” дүгнэлтийг зарим байгууллагад өгсөн нь аудитын явцад илэрсэн тодорхой бус, ноцтой алдаа нь материаллаг нөлөө үзүүлж, хэрэглэгчид тайлангийн мэдээлэлд үндэслэн буруу шийдвэр гаргах эрсдэлтэй гэж үзсэнтэй холбоотой гэдгийг мөн онцлон дурдсан байна.

Эх сурвалж: УИХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 1 цаг 11 мин Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина 1 цаг 15 мин Үндсэн хуулийн цэц хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ 1 цаг 16 мин УИХ-ын ажлын хэсэг боловсролын салбарын асуудлыг хэлэлцэв 1 цаг 19 мин УИХ-ын дарга Баруун-Урт-Бичигтийн боомтын авто замын бүтээн байгуулалттай танилцав 1 цаг 21 мин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцав 1 цаг 28 мин Улаанбаатар-Рашаант чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэлнэ 1 цаг 36 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 1 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн 1 цаг 48 мин Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгайлав 2 цаг 54 мин Урианхай тувачуудын урвалт 3 цаг 53 мин Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна 4 цаг 12 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 4 цаг 13 мин Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй л дээ 4 цаг 14 мин Шинэ Зуунмод хотод "Цахиурын хөндий", дата төв байгуулахаар хэлэлцэв 4 цаг 14 мин Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хийжээ 4 цаг 23 мин TikTok АНУ-д хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах хамтарсан компани байгууллаа 4 цаг 29 мин Боловсролын сайд Буриадын Соёлын сайдтай уулзав 4 цаг 30 мин УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймагт ажиллаж байна 4 цаг 30 мин Дэд бүтцийн бүтээн байгуулалтын зэрлэг амьтдад үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна 6 цаг 2 мин
iИх уншсан
Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Зэрлэг капитализм Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Урианхай тувачуудын урвалт Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө... ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Хуланг дуудаж сануулга өгчээ... Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролц... Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгджээ... Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд "Жаргалантын гол" нэрийг албан ёсоор баталжээ Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хур... Прокурорын байгууллага долоо хоногт 109 мянга гаруй зөрчил б... Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, зарим аймагт цахил... Мөнгөний үнэ жилийн дотор 3 дахин өслөө 117 дугаар сургуулийн халаалтыг хийн түлшинд шилжүүлж, түүхи...
Top