x

Эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдыг 2651-ээр бууруулна

Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголтой холбоотой хуулийн төслүүдийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор өчигдөр хэлэлцэн, хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Үүнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүд багтаж байна.

Төсвийн тодотголын хүрээнд бүх шатны төрийн байгууллагын тэвчиж болох зардлыг хэмнэх бодлогыг баримталж, төрийн албаны орон тоог есөн хувиар бууруулах, төсвийн байгууллагуудын тээвэр шатахуун, дотоод албан томилолт, хичээл сургалт, үйлдвэрлэлийн зардал, өндөр дээд түвшний айлчлал болон хүлээн авалтаас бусад гадаад томилолтын зардал, зочин төлөөлөгч угтах зардал, тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх, багаж техник худалдан авах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаас, байгууллагаас олгодог нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшуулал, хөтөлбөр арга хэмжээний зардлыг танах чиглэлд анхаарчээ.

Тухайлбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 32.6 тэрбум, хөрөнгийн зардал 3.5 тэрбум, нийт 36.1 тэрбум төгрөгөөр буурч байгаа бол Эрүүл мэндийн сайдын багцын төсөв нийт 151.1 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардал 81.2 тэрбум, хөрөнгийн зардал 69.9 тэрбум төгрөгөөр буурахаар тусгажээ. Үүнтэй холбогдуулан гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарын төрийн албан хаагчийн орон тоог 541-ээр бууруулж 5707 орон тоотой үлдээх, эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчийн орон тоог 2651-ээр бууруулахаар тусгасан байна.

Засгийн газар одоо 16 яам, Ерөнхий сайдаас гадна 19 сайдтай ажиллаж байгаа бөгөөд зарим сайдын чиг үүргийг ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг бусад сайдын эрхлэх асуудалд шилжүүлж, зохион байгуулалтын өөрчлөлт хийснийг төсвийн тодотголд тусгажээ. Тухайлбал, хилийн бүс дэх тээвэр логистикийн нэгдсэн сүлжээний бодлого, хилийн боомтын хөгжлийн асуудлыг Сангийн сайдын эрхлэх асуудалд, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилт хяналт тавих асуудлыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын чиг үүрэгт, 20 минутын хотын хөгжлийн асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын чиг үүрэгт тус тус шилжүүлжээ.

Үүний зэрэгцээ Монгол Улсын сайд, Хяналт үйлчилгээний үндэсний хорооны даргын ажлын алба, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргын ажлын алба, Монгол Улсын сайд, 20 минутын хотын Үндэсний хорооны даргын ажлын албыг татан буулгаж, холбогдох төсвийн өөрчлөлтийг хийсэн байна.

Энэ удаагийн тодотголоор улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг гурван их наяд хоёр зуун жаран тэрбум төгрөгөөр бууруулж, гучин их наяд хоёр зуун есөн тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн нийт зарлагыг нэг их наяд найман зуун тавин зургаан тэрбум төгрөгөөр бууруулж, гучин нэгэн их наяд таван зуун далан таван тэрбум төгрөг болгож, улмаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд гурван зуун жаран таван тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтайгаар батлагдахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: УИХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 10 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 20 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 14 цаг 13 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 14 цаг 14 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 14 цаг 16 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 14 цаг 17 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 14 цаг 17 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 14 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 14 цаг 20 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 14 цаг 20 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 14 цаг 21 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 14 цаг 22 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 14 цаг 23 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 14 цаг 26 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 17 цаг 33 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 17 цаг 50 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 17 цаг 51 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 17 цаг 53 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 17 цаг 56 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 18 цаг 16 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top