Монгол Улсын Их Хурлын 2025 оны долоодугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх тов гарчээ. Үүнд:
-
“Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026–2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт оруулж, 60 минутын асуулт, хариултын хэлбэрээр үргэлжлүүлэх
-
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг
-
Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх, 60 минутын асуулт, хариултаар хэлэлцэх
-
“Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-
Барбадос, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд
-
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал
-
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Эдгээр асуудлыг УИХ-ын чуулганы хуралдааны хуваарь, дэг журмын дагуу 14:00 цагаас эхлэн “И” танхимд хэлэлцэхээр товлосон байна.
Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал