x

Нүүдлийн шувуудын хамгаалалд чиглэсэн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар өчигдөр “BirdLife International” байгууллагын гүйцэтгэх захирал Мартин Харпертай уулзаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол Улсын биологийн олон янз байдал, шувууд, тэдгээрийн амьдрах орчин, нүүдлийн замыг цогцоор хамгаалах, олон улсын конвенцын хүрээнд хүлээсэн амлалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэж байна.

Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцжээ. Үүнд:

  • Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг хамтран хангах

  • нүүдлийн болон усны шувуудын хамгаалал, менежментийн төсөл, хөтөлбөрийг хамтран боловсруулах, хэрэгжүүлэх

  • бүс нутгийн нүүдлийн замын санаачилга хөтөлбөр, биологийн олон янз байдлын түлхүүр нутгийг тодорхойлох, ус намгархаг газрын судалгаа, хамгаалал, нөхөн сэргээлтийн ажлыг дэмжих

  • хөгжлийн томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтын үед байгальд ээлтэй төлөвлөлт, замын зураглал хийх, шаардлагатай арга зүйг хамтран боловсруулах, мэдээлэл солилцох

  • олон улсын стандартыг нутагшуулах, онцгой ач холбогдол бүхий шувуудын хамгааллын төлөвлөгөө боловсруулах, улаан дансны үнэлгээг шинэчлэх, хамтарсан судалгаа, сургалт, боловсон хүчин бэлтгэх, техникийн туслалцаа үзүүлэх

  • нүүдлийн шувуудын үржлийн үед нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх, сургалт зохион байгуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх

Мөн хамтын ажиллагааны хүрээнд олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, мониторингийн үр дүнг тогтмол танилцуулах, хамтарсан ажлын хэсэг байгуулан арга зүй, мэдлэг, олон улсын туршлага солилцох зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр болсон талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 14 цаг 40 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 14 цаг 42 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 14 цаг 43 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 14 цаг 45 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 14 цаг 49 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 14 цаг 50 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 16 цаг 57 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 17 цаг 6 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 17 цаг 8 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 17 цаг 9 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 17 цаг 14 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 17 цаг 18 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 17 цаг 19 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 17 цаг 20 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 17 цаг 21 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 17 цаг 22 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 17 цаг 23 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 17 цаг 24 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 18 цаг 54 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 19 цаг 8 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top