x

АНУ-ын USAID агентлагийг хаахаар шийдвэрлэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мягмар гарагт мэдэгдэл хийж, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийг хаах шийдвэрийг албан ёсоор гаргаснаа зарлалаа гэж DW мэдээлжээ. Тэрбээр Д.Трампын засаг захиргаа USAID-ийн олон арван жилийн турш хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийг шалгаж, инфляцийн нөлөөг тооцсон дүнгээр нийт 715 тэрбум гаруй долларын зардал гаргасан ч хөгжлийн зорилтод хүрч чадаагүй гэж үзсэн тухай тайлбарласан байна.

Мөн USAID-ээс хамгийн их тусламж авсан улс орнууд АНУ-ын бодлогыг хангалттай дэмжээгүй хэмээн шүүмжилсэн бөгөөд жишээлбэл, 1991 оноос хойш 165 тэрбум долларын тусламж авсан Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсууд НҮБ-ын чухал тогтоолуудын дөнгөж 29 хувьд нь АНУ-ын байр суурийг дэмжсэн байна гэж Рубио онцолсон юм.

Иймд USAID-ийн зарим чиг үүргийг Төрийн департаментад шилжүүлж, тайлан тооцоог илүү ил тод, стратегийг илүү оновчтой болгож, богино хугацаанд үр дүн өгөх шинэ загварыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдэв. Цаашдаа “тусламжийн оронд худалдаа” гэсэн зарчмыг баримтлан, тусламжийг илүү зорилтот, хэрэгцээтэй газарт чиглүүлнэ гэж Рубио тодотгожээ.

Гэсэн хэдий ч USAID хаагдсанаар ирэх таван жилийн хугацаанд дэлхий даяар 14 сая гаруй хүн, тэдний дотор таван сая орчим тав хүртэлх насны хүүхэд амь насаа алдана гэсэн эрсдэлтэй гэж Барселона, Бразилын Салвадор хотын эрдэмтэд дүгнэсэн байна. Учир нь USAID-ийн сүүлийн хорин жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрөөр дамжин 92 сая орчим хүний, үүнээс 30 сая гаруй нь тав хүртэлх насны хүүхдийн амь аврагдсан болохыг тэд онцолсон юм.

USAID-ийг татан буулгах шийдвэрээ Төрийн департамент гуравдугаар сарын сүүлчээр Конгресст илгээсэн бөгөөд Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдон тангараг өргөсний дараа тус агентлагаас үзүүлдэг олон улсын тусламжийг 90 хоногийн хугацаанд зогсоож, нийт хөтөлбөрүүдийн 83 хувийг зогсоосон талаар мөн дурдсан байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 5 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 7 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 8 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 10 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 14 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 15 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 17 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 40 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 48 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 49 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 52 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 54 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 59 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 3 цаг 0 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 2 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 5 цаг 1 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 2 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 2 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 5 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top