x
Усик, Фьюри нар гурав дахь удаагаа тулалдана
Тулаан ирэх оны дөрөвдүгээр сарын 18-нд Лондоны "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд болно. Өдгөө 38 настай Усик Дэлхийн боксын холбоо (WBA, "супер" ангилал), Дэлхийн боксын байгууллага (WBO), Дэлхийн боксын зөвлөлийн (WBC) аваргын бүсүүдийг эзэмшдэг.
2025-07-03
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан
Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Маргааш Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн байна.
2025-07-03
Төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” тэргүүллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 3.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.6 сая тонн нүүрс борлуулж, Монгол Улсын төсөвт 3.5 их наяд төгрөгийн татвар хураамж төлжээ.
2025-07-03
Хуульчийн мэргэжлийн шалгалтыг аравдугаар сард зохион байгуулна
Монголын Хуульчдын холбооны зөвлөлөөс хуульчийн мэргэжлийн шалгалтыг энэ жил 10 дахь удаагаа аравдугаар сарын хорин хоёрноос хорин дөрөвний өдрүүдэд зохион байгуулахаар товложээ. Хуульд заасны дагуу шалгалтын товыг наад зах нь далан тав хоногийн өмнө олон нийтэд мэдээлэх үүрэгтэй тул өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, албан ёсоор зарласан байна.
2025-07-03
Цахилгаан скүүтер, дугуйн хөдөлгөөнийг зохицуулах хуулийн төсөл өргөн барив
Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, Х.Болормаа, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, С.Эрдэнэболд, Дав.Цогтбаатар, П.Сайнзориг, Г.Лувсанжамц, С.Цэнгүүн нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
2025-07-03
Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль бус бизнесийн хэргээр шалгаж байна
Армени улсын ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль авсан, хууль бусаар бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн хэрэгт холбогдуулан тус улсын Авлигатай тэмцэх хороо шалгаж байгаа талаар Armenpress агентлаг мэдээллээ. Саргсян 2000-2008 онд Батлан хамгаалахын сайд, Ерөнхий сайд, улмаар Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан итгэмжит хүмүүсээрээ дамжуулан арилжааны компаниуд байгуулж, удирдалцаж байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.
2025-07-03
Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ахмадуудын тэтгэврийн зээлд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй байх чиглэлд санал нэгдлээ. Сүүлийн үед ахмад настнууд тэтгэврийн зээлийг 50\50 буюу өр орлогын харьцаагаар хязгаарласан зохицуулалтыг эсэргүүцэж, хэрэглээний зээлийн нийтлэг хязгаарлалтаас тэтгэврийн зээлийг гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэдний энэ шаардлагыг харгалзан үзэж, шийдвэрлэх боломжтой гэж талууд үзсэн байна.
2025-07-03
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргөн барив
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
2025-07-03
ДОХ, гепатитийн В вирусын геном судалгаанд шинэ технологи нэвтрүүлжээ
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ) нь Монгол улсын хэмжээнд ДОХ-ын халдвар болон Гепатитийн вирусын илрүүлэг, оношлогоо, баталгаажуулах шинжилгээ хийдэг лавлагаа төвийн үүргийг гүйцэтгэдэг.
2025-07-03
Үер, түймэр, газар хөдлөлтийн эрсдэл өндөр байгааг анхаарууллаа
Үерийн нөхцөл байдал, ой хээрийн түймэр, газар хөдлөлт зэрэг цаг үеийн эрсдэлийн талаар Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
2025-07-03
Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо
Өнөөдөр Төрийн ордонд болж буй Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, чуулганы үйл ажиллагаанд зориулан үг хэллээ.
2025-07-03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн ордонд болж байгаа “Төрийн албан хаагчдын үндэсний чуулган”-д оролцогсдод мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордууллаа. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.
2025-07-03
Баяр наадмын үеэр хүнсний аюулгүй байдлыг 171 байцаагч хянана
Эрүүл мэндийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран баяр наадмын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах зорилготой урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулахаар боллоо. Энэхүү хяналтыг Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын хяналтын 171 улсын байцаагч хамтран өнгөрөгч зургадугаар сарын гучиннаас энэ сарын арван тавны өдрийг хүртэл явуулж байгаа аж.
2025-07-03
Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюул өндөр байна
Долоодугаар сарын гурваны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэг, Хөвсгөлийн уулсаас эх авдаг Шишхэд гол, мөн Хэнтий нурууны баруун хэсгээс тэжээгддэг Хараа, Ерөө зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс тавнаас гучин таван сантиметр нэмэгдсэн байна. Тухайлбал, Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Зүүнбүрэн сум, Сүхбаатар орчимд олон жилийн дундаж үзүүлэлтээс тавнаас жаран таван сантиметрээр өндөр түвшинд хүрчээ. Харин Ховд гол Мянгад сумын нутагт үерийн түвшинг хорин сантиметрээр давж, элбэг устай байдал хэвээр байна.
2025-07-03
Жүдо бөхийн Улаанбаатар их дуулга долдугаар сард болно
Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ ээлжит дэлхийн цуврал “Гран слам” ангиллын тэмцээн энэ сарын сүүлчээр Улаанбаатарт зохион байгуулагдахаар болжээ. Уг тэмцээнийг IJF болон Монголын жүдо бөхийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хөгжлийн корпораци, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир спортын улсын хороо хамтран хариуцан зохион байгуулна.
2025-07-03
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээ, үзвэрийн нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна.
2025-07-03
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын улсын хилийн шалган нэвтрүүлэх Алтанбулаг-Хиагт, Боршоо-Хандгайт, Цагааннуур-Ташанта зэрэг боомтоор монгол иргэд зорчиход хүндрэл чирэгдэл гарч, иргэдээс гомдол ирэх болсныг тэмдэглэж, иргэдийн  харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, түргэн шуурхай болгох чиглэлээр анхаарал хандуулахыг хүсэв.
2025-07-03
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11338 болжээ
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 609 гэрээр 902, эдгэрсэн 9820  Хавьтал 89855, нас баралт 7 байна.
2025-07-03
Нийт нутгийн 51 хувьд гантай болон гандуу байна
Агаарын температур ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс дулаан хур тунадас олон жилийн дунджаас бага орсон тул бэлчээрийн ургамлын ургалтын байдал өмнөх арав хоногоос муудаж хэвийнээс гандуу болоход хүргэсэн байна. Ялангуяа говийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутаг болон газар тариалангийн бүс нутгаар арав хоногийн ихэнх хугацаанд агаарын температур өдөртөө 30 градусыг давж халсны улмаас таримал болон бэлчээрийн ургамал гандах төлөвтэй болоод байна.
2025-07-03
Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байгаа нь бидний утаатай байгаа хамгийн том шалтгаан
Хятадаас хагас коксжих нүүрс авах гэж буй энэ 226 тэрбум нь бүтэн жилийн хэрэглээ биш хэдхэн сарын хэрэглээ гэдгийг дахин хэлмээр байна. Тэгэхээр энэ мөнгө 400-600 тэрбум болж өсөх магадлалтай. Энэ мөнгөөр бараг Улаанбаатар хотын бүх айлыг дулаалж хүрэхээр байгаа.
2025-07-03
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 1 цаг 50 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 1 цаг 51 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 1 цаг 52 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2 цаг 1 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2 цаг 2 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2 цаг 5 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2 цаг 6 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2 цаг 7 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 4 цаг 20 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 4 цаг 22 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 4 цаг 24 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 4 цаг 26 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 4 цаг 30 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 4 цаг 32 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 6 цаг 31 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 6 цаг 32 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 6 цаг 33 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 6 цаг 34 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 6 цаг 36 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 6 цаг 38 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэг...
Top