x

Үер, түймэр, газар хөдлөлтийн эрсдэл өндөр байгааг анхаарууллаа

Үерийн нөхцөл байдал, ой хээрийн түймэр, газар хөдлөлт зэрэг цаг үеийн эрсдэлийн талаар Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа танилцуулахдаа, улсын хэмжээнд 21 аймгаас Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар аймаг их эрсдэлтэй буюу улбар шар түвшинд, 16 аймаг дунд эрсдэлтэй, 2 аймаг бага эрсдэлтэй үнэлэгдэж байгаа тухай дурдав. Мөн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 19 сум, их эрсдэлтэй 30 сум, дунд эрсдэлтэй 159 сум, бага эрсдэлтэй 94 сум, маш бага эрсдэлтэй 28 сум байгааг онцолж, нийт 137 мянга 740 өрх үерт өртөх өндөр эрсдэлтэйг тооцоолсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан юм.

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямын мэдээлснээр, газар хөдлөлтийн идэвхжил энэ онд нэмэгдэж, он гарсаар 3.5-5.1 магнитудын хүчтэй чичирхийлэл 24 удаа бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 11 хувиар өссөн байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Богд суманд дөрвөн хагас магнитудын, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд таван магнитудын хүчтэй газар хөдлөлт гарч, Улаанбаатар хотод ч мэдрэгдсэн боловч хохирол учраагүйг тодотгов.

Мөн Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө суманд гарсан 3 ой, хээрийн түймрийг цурамд оруулж, Ерөө, Хүдэр, Мандал сумдад гарсан 4 түймрийг унтраахаар нийт 417 хүн, 38 автомашин, 1 нисдэг тэрэг оролцон ажиллаж байгааг мэдээллээ. Энэ он гарсаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 151 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар нэмэгдсэн байна.

Иймд иргэдийг бүх төрлийн гамшгийн эрсдэлд бэлтгэлтэй, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын байгууллагаас дахин сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 14 цаг 43 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 14 цаг 44 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 14 цаг 46 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 14 цаг 48 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 14 цаг 51 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 14 цаг 53 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 16 цаг 59 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 17 цаг 8 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 17 цаг 10 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 17 цаг 12 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 17 цаг 17 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 17 цаг 20 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 17 цаг 22 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 17 цаг 23 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 17 цаг 24 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 17 цаг 24 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 17 цаг 25 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 17 цаг 26 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 18 цаг 57 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 19 цаг 10 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top