x

Усик, Фьюри нар гурав дахь удаагаа тулалдана

Украины боксчин Александр Усик, Британийн боксчин Тайсон Фьюри нар гурав дахь удаагаа халз тулаан хийхээр тохиролцжээ. Энэ тухай Т.Фьюри Instagram сүлжээний хуудсандаа мэдээлсэн байна.

Тулаан ирэх оны дөрөвдүгээр сарын 18-нд Лондоны "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд болно.

Өдгөө 38 настай Усик Дэлхийн боксын холбоо (WBA, "супер" ангилал), Дэлхийн боксын байгууллага (WBO), Дэлхийн боксын зөвлөлийн (WBC) аваргын бүсүүдийг эзэмшдэг. Энэ сарын 19-нд тэрбээр боксын хүнд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга цолны төлөө Даниэл Дюбуатай тулалдана. Усик мэргэжлийн боксын рингэнд 23 удаа ялж /14-т нь хүнд цохилтоор/, нэг ч ялагдаагүй байна.

Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сард IBF холбооны аваргын бүсээс татгалзсан юм. Үүнээс өмнөхөн түүний тухайд "тогтоосон хугацаанд бүсээ хамгаалах тулаан хийж амжихгүй тул IBF-ийн аварга цолыг нь хурааж магадгүй" гэсэн мэдээлэл цацагдаад байсан юм. Харин Дюбуа өнгөрсөн оны 9 дүгээр сарын 21-нд нутаг нэгт боксчин Энтони Жошуаг ялж, IBF-ийн аваргын бүсийн эзэн болжээ. 

Өдгөө 36 настай Фьюри 34 удаа ялж /14-т хүнд цохилтоор/, 2 ялагдаж, 1 удаа тэнцсэн байна. Тэрбээр 2020 оны хоёрдугаар сард Америкийн боксчин Деонтей Уайлдерыг 7-р үед техникийн нокаутаар ялснаар WBC-ийн аваргын бүсийг хүртжээ. 2021 оны аравдугаар сард Уайлдерыг хоёр дахь удаагаа 11-р үед техникийн нокаутаар ялсан бол 2022 оны дөрөвдүгээр сард нутаг нэгт Диллиан Уайтыг 6-р үед техникийн нокаутаар, 12 дугаар сард нутаг нэгт Дерек Чисораг 10-р үед мөн техникийн нокаутаар ялсан байна. Дараа нь чансаа тогтоох тулаанд “Ultimate Fighting Championship” холбооны бүсийг эзэмшиж байсан Францын Фрэнсис Нганнуг шүүгчдийн шийдвэрээр ялж байв. 

2024 оны тавдугаар сард тэрбээр Усикт ялагдаж, WBC-ийн дэлхийн аварга цолоо алджээ. 2024 оны 12 дугаар сарын 21-нд Усикээс даагаа нэхсэн боловч мөн л ялагдсан байна. 2015 оны 11 дүгээр сард Фьюри Украины боксчин Владимир Кличког ялж, Олон улсын боксын холбоо, Дэлхийн боксын холбоо, Дэлхийн боксын байгууллагын аварга цолыг хүртсэн юм. Үүний дараа тэрбээр эрүүл мэнд, мансууруулах бодисын асуудлаас үүдэн 2 жил хагасын хугацаанд боксын рингэнд гараагүй юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд Фьюри зодог тайлж буйгаа зарласан боловч энэ сарын 2-нд Саудын Арабын Энтертайнментийн ерөнхий газрын дарга Турки Аль аш-Шейх хэлэхдээ, Фьюри мэргэжлийн боксын рингэнд эргэн ирж байгааг мэдэгдсэн байна. 

TASS, London

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд нэг удаа цэрэг татдаг болсон 9 цаг 38 мин Сэргээгдэх эрчим хүчний өсөлт түүхэн дээд түвшинд хүрсэн ч уур амьсгалын зорилт биелээгүй 12 цаг 29 мин Газыг сэргээн босгох ажилд 70 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж НҮБ мэдэгдэв 12 цаг 31 мин Энэтхэг, Монгол хоёр улс стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх 10 гэрээ байгууллаа 12 цаг 33 мин Улаанбаатарын гол дулааны шугамыг өргөтгөж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ 12 цаг 36 мин Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангахыг үүрэг болгов 12 цаг 38 мин Өнөөдөр - “Дэлхийн гар угаах өдөр” 12 цаг 38 мин Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлийн хүн тэтгэврээ нэмэгдүүлэх эрхтэй боллоо 12 цаг 41 мин Солонготын даваанд халтиргаа, гулгаа үүсч, том оврын автомашины хөдөлгөөн түр зогсжээ 14 цаг 8 мин Засгийн газар Багахангай–Хөшигийн хөндийн төмөр замын төслийн санхүүжилтийг баталлаа 14 цаг 10 мин Монгол Улс нарны эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаанд нэгдлээ 14 цаг 12 мин Угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байхыг албаныхан анхааруулж байна 14 цаг 14 мин Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд нэгдэнэ 14 цаг 19 мин Монгол-Европын бизнес, хөрөнгө оруулалтын форум Улаанбаатарт эхэллээ 14 цаг 20 мин Өвөлжилтийн бэлтгэл хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахыг үүрэг болголоо 14 цаг 21 мин Ж.Бат-Эрдэнэ: Даваа гаригт намын бүлэг хуралдана, өчигдрийн шийдвэрүүд хүчингүй 14 цаг 31 мин Монголын эмэгтэй теннисчид найман жилийн дараа ДАШТ-д эргэн оролцоно 16 цаг 3 мин Монголын математикчдын шинэ аргачлал уул уурхай, цаг уур, эдийн засагт хэрэглэгдэх боломжтой 16 цаг 5 мин “Бие даалтын 7 хоног”-ийг аравдугаар сарын 20-27-нд зохион байгуулна 16 цаг 7 мин Багш, эмчийн цалин, тэтгэвэр нэмэхэд 831 тэрбум төгрөг шаардлагатай 16 цаг 8 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёс... Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буур... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий...
Top