Солонготын даваанд 16 см зузаан цас орсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэж, том оврын автомашин зорчих боломжгүй болоод байна.
Зам засварын ажлыг “Гранд макро” ХХК-ийн 30 ажилчин, 8 техник хэрэгсэлтэйгээр хийж байна.
Иймд жолооч, тээвэрчид та зам, даваа хэвийн болтол тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.