x

Энэтхэг, Монгол хоёр улс стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх 10 гэрээ байгууллаа

Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлэх, Монголын Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх, мөн тус улсын иргэдэд цахим визийг үнэгүй олгох, Ладак болон Монголын нэгэн аймгийн хооронд соёлын харилцаа тогтоох шийдвэрийг Энэтхэгийн эрх баригчид мягмар гарагт гаргажээ. Энэ талаар Ерөнхий сайд Нарендра Моди болон Энэтхэгт айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын уулзалтын үеэр тохиролцсон байна. 

Хайдарабадын ордонд болсон хоёр талын уулзалтын дараа Ерөнхий сайд Моди хэлэхдээ, хоёр улс харилцаагаа 10 орчим жилийн хугацаанд стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэсэн гэж мэдэгдэв. Талууд соёлын солилцоо, цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагаа , хоршоодыг дэмжих, хүмүүнлэгийн тусламж, геологи ашигт малтмалын салбарт хамтран ажиллах, мөн иог, Богд хааны өвлийн ордныг засварлах зэрэг чиглэлээр 10 гэрээ байгуулжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди  уулзалтын дараа мэдэгдэхдээ, Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт манай хоёр улсын хамтын ажиллагаа мөн тасралтгүй бэхжиж байна. Бид сургалтын хөтөлбөрүүд, Элчин сайдын яаманд цэргийн атташе томилох зэрэг хэд хэдэн шинэ санаачилгыг хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Монгол Улсын хилийн цэргийн чадавхыг бэхжүүлэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ" гэлээ.

Тэрбээр мөн “Манай улс Монголын хөгжлийн талбарт хүчирхэг, найдвартай түнш байсаар ирсэн билээ. Энэтхэгийн 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр нь Монголын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх болно. Энэ бол Энэтхэгийн 2500 гаруй мэргэжилтэн Монголын мэргэжил нэгтнүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж буй дэлхийн хамгийн том хөгжлийн түншлэлийн төсөл мөн" хэмээн онцлон дурджээ.

Түүнчлэн Энэтхэгийн хувийн хэвшлийн байгууллагууд мөн эрчим хүч, чухал ашигт малтмал, ховор элементийн олборлолт, дижитал технологи болон уул уурхайн салбарт хамтын ажиллагааны шинэ боломжуудыг судалж байгаа гэж хэллээ.

Буддын шашнаар холбогдсон Энэтхэг, Монгол хоёр улсыг Ерөнхий сайд “оюун санааны хөршүүд” хэмээгээд “Ирэх жил Бурхан багшийн хоёр их шавь болох Сарипутра, Маудгалаяана нарын ариун чандрыг Энэтхэгээс Монгол руу илгээнэ” гэж хэллээ.

Мөн Энэтхэг улсаас Гандантэгчинлэн хийдэд санскрит хэлний багш илгээж, Буддын шашны судар бичгүүдийг гүнзгийрүүлэн судлахад дэмжлэг үзүүлнэ гэв. "Бид нэг сая эртний гар бичмэлийг цахимжуулах төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Наландагийн их сургууль Монголд буддын шашныг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр бид Наландаг Гандантэгчинлэн хийдтэй холбох замаар энэхүү түүхэн холбоог бэхжүүлэхээр тохиролцлоо” гэж Н.Моди хэлэв. 

“Ладакийн өөртөө засах бүсийн хөгжлийн зөвлөл болон Монгол Улсын Архангай аймгийн хооронд өнөөдөр байгуулсан хамтран ажиллах тухай санамж бичиг нь соёлын харилцааг шинэ шатанд гаргахад түлхэц өгнө” гэдгийг Н.Моди дурдлаа. Тэрбээр хэлэхдээ “манай хоёр улс олон улсын асуудлуудад хандахдаа нийтлэг үнэт зүйлсэд тулгуурладаг” гэдгийг онцлоод “Бид олон улсын тавцанд ойрын түншүүдийн хувьд хамтран ажиллаж, чөлөөт, нээлттэй, оролцоог хангасан, дүрэм журамд суурилсан Энэтхэг-Номхон далайн бүсийг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Мөн бид хамтдаа дэлхийн өмнөд хэсгийн дуу хоолойг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна” гэлээ.

Тэрбээр хэлэхдээ, Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр бидний хамтын ажиллагаа улам бэхжиж байна. Атaл Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн шилдэг төв болон Энэтхэг-Монголын Найрамдлын сургууль нь Монголын залуусын хүсэл тэмүүллийг шинэ түвшинд хүргэж байна” гэж онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ээж бүрийн төлөө нэг мод” санаачилгын хүрээнд талийгаач эхийнхээ дурсгалд зориулан баньян мод тарьжээ. Тэрбээр хэлэхдээ “Манай хоёр улсын харилцаа эртний соёл иргэншлийн итгэлцэл, найрамдлын бат үндсэн дээр тогтдог бөгөөд соёлын нийтлэг өв, ардчиллын үнэт зүйлс, хөгжлийн зорилго өөд хамтдаа зүтгэх эрмэлзэл дээр тулгуурладаг. Хамтын хүчин чармайлтаар бид стратегийн түншлэлийнхээ хүрээг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлэв. Тэрбээр мөн Энэтхэгийн цэвэр эрчим хүчний салбарт гүйцэтгэж буй тэргүүлэх үүргийг өндрөөр үнэлж, Шинэ Дели тэргүүлж буй “Нарны эрчим хүчний олон улсын эвсэл”-ийг онцлон дурдсан байна. 

Энэтхэгийн Гадаад хэргийн яамны Зүүн бүсийн нарийн бичгийн дарга П. Кумаран хэлэхдээ “Чухал ашигт малтмал болон сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа чухал байна… Монгол Улс коксжих нүүрсний ихээхэн нөөцтэй бөгөөд манай улс Канад, Индонез, Австрали зэрэг олон түнш орнуудаас коксжих нүүрс худалдан авдаг. Энэ хүрээнд Монгол Улс боломжит түншийн хувиар санал болгож байна. Гэвч  Монгол далайд гарцгүй тул нүүрсээ экспортлоход боомт болон хөрш орнуудаас хамааралтай байдагт саад бэрхшээл оршиж байна. Нүүрсний ихэнхийг одоогоор Хятад руу экспортолдог” гэв.

“Хэрэв Энэтхэг Монгол Улсаас коксжих нүүрс худалдан авах бол Хятадын Тяньжин боомт эсвэл ОХУ-ын Владивосток боомтоор дамжуулах шаардлагатай болно. Үүнд эдийн засгийн тооцоог нарийн гаргах хэрэгтэй. Миний ойлгосноор Оросын чиглэл Хятадынхаас илүү зардалтай. Тиймээс бид Орос, Монголын талуудтай ярилцаж, Монголын нүүрсийг Сибирийг дамнасан төмөр замаар Владивосток хүргэх боломж, эдийн засгийн нөхцлийг судалж байна” гэж тэрбээр хэллээ.

Эх сурвалж: Indianexpress

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Connie Caley (102.90.98.234)
    I was recently scammed out of $36,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing Parkinson surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of GLOBALFUNDSRECOVERY, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered GLOBALFUNDSRECOVERY`s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but GLOBALFUNDSRECOVERY commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance contact WhatsApp Number +974 5119 6981
    2025 оны 11 сарын 07 | Хариулах
  • Harris Thomas (181.214.153.85)
    "In the crypto world, this is great news I want to share. Last year, I fell victim to a scam disguised as a safe investment option. I have invested in crypto trading platforms for about 10yrs thinking I was ensuring myself a retirement income, only to find that all my assets were either frozen, I believed my assets were secure — until I discovered that my BTC funds had been frozen and withdrawals were impossible. It was a devastating moment when I realized I had been scammed, and I thought my Bitcoin was gone forever, Everything changed when a close friend recommended the Capital Crypto Recover Service. Their professionalism, expertise, and dedication enabled me to recover my lost Bitcoin funds back — more than €560.000 DEM to my BTC wallet. What once felt impossible became a reality thanks to their support. If you have lost Bitcoin through scams, hacking, failed withdrawals, or similar challenges, don’t lose hope. I strongly recommend Capital Crypto Recover Service to anyone seeking a reliable and effective solution for recovering any wallet assets. They have a proven track record of successful reputation in recovering lost password assets for their clients and can help you navigate the process of recovering your funds. Don’t let scammers get away with your hard-earned money – contact Email: Recoverycapital@fastservice.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь 1 цаг 54 мин Монгол, Литвын Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов 2 цаг 14 мин Хөрөнгө оруулагчдад үнэт цаас зээлдүүлэх боломжийг нээлээ 2 цаг 25 мин Евразийн ЭЗХ-той байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2 цаг 28 мин БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд 2 цаг 30 мин NTV телевиз 2026 оны өвлийн, 2028 оны зуны олимпийг шууд дамжуулна 3 цаг 36 мин Байгалийн баялгаа зохистой ашиглах талаар эсээ бичлэгийн уралдаан зарлав 4 цаг 3 мин Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ 4 цаг 52 мин 2026–2030 оны хөгжлийн чиглэлд нийгмийн сайн сайхан байдлыг 20%-иар өсгөхөөр тусгав 5 цаг 51 мин Солонгосын визийн татгалзлын дахин мэдүүлэх хугацааг 3 сар болгож богиносгов 5 цаг 53 мин АНУ-д амьдрах эрхийг өндөр үнээр авах боломжтой Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 6 цаг 46 мин Исланд улс “Eurovision”-д оролцохгүй гэдгээ зарлав 6 цаг 49 мин Улаан буудайн гурил, тэжээлийн импорт татваргүй болох тогтоолыг баталлаа 6 цаг 51 мин Амралтын өдрүүдтэй давхцсан баярын өдрийг шилжүүлэх санал УИХ-аар дэмжигдлээ 6 цаг 52 мин Монгол, Кувейт хоёр улс дипломат харилцааны 50 жилийн ойгоо тэмдэглэв 6 цаг 54 мин Хоёр жилээс дээш татварын өртэй ААН-д хариуцлага тооцож эхэллээ 6 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 6 цаг 59 мин “Doctors” баг эхний тойргийг тэргүүллээ 7 цаг 3 мин УОК шуурхай хуралдаан хийж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өглөө 7 цаг 5 мин Хиймэл оюун илрүүлснээр 378 хуулийн 1321 заалт хүний эрх зөрчдөг нь тогтоогджээ 7 цаг 7 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... УИХ Төсвийн байнгын хорооны шинэ даргаар Н.Наранбаатарыг сон...
Top