x

Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалингаараа төлдөг болмоор байна

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Л.Энхсайхантай эмч нарын цалин хөлсийг нэмэх асуудлаар ярилцлаа.

-Дэлхийн ихэнх улс орон эмч, багш, цагдаа нарынхаа цалинг хамгийн түрүүнд нэмдэг. Гэтэл манайд яагаад нэмэхгүй байна вэ?

-Төсвийн хуваарилалтаа зөв хийж чадахгүй байгаатай холбоотой. Барилгын салбарт хамаг төсвөө хуваарилаад байдаг. Төсөв бол хангалттай боломжийн байгаа. Эмнэлгүүд даатгалын сангаас авсан мөнгөөрөө ажилчдынхаа цалинг тавиад, эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа. Гэтэл даатгалын сан чинь одоо бараг хоосорчихсон. Тиймээс даатгалын сангаар дамжуулан цалин нэмэх ямар ч боломжгүй гэдгийг хэлмээр байна. Тэр бүү хэл бүх эмнэлэг тусламж үйлчилгээгээ хязгаарлаж байна. Хуваарилсан төсөв нь хүрэхгүй байгаа.

Гэтэл манай эрх баригчид байшин барилга барихад л хэт их төсөв хуваарилаад байдаг. Төсөв хуваарилахдаа аль болох чухлын дарааллыг баримталж ажилламаар байна. Тэгвэл эрдэнэт хүний амь нас нэгдүгээрт бичигдэх байх. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч гэдэг бол юугаар ч орлуулшгүй мэргэжил. Жишээ нь, мэс заслын эмчийг дотрын, бөөрний эмч орлоод мэс засал хийх боломжгүй. Өөр мэргэжлийг бол хэн нэгэн орлоод явах боломжтой байдаг. Чи миний оронд өнөөдөр ээлжинд гараад өгөөч гэж хэлэх эрх эмч нарт байдаггүй.

-Сувилагчийг ч гэсэн орлох боломжгүй юу?

-Хагалгааны нарийн мэргэжлийн сувилагчийг ердийн сувилагч бас орлож чадахгүй. Эмч нар доод тал нь 10 жил сурч байж нарийн мэргэшдэг. Дэлхий дахинд эмч нарын энэ бүх хөдөлмөр, үнэ цэнийг үнэлээд хамгийн өндөр орлоготой мэргэжил болгосон. Бүх өндөр хөгжилтэй оронд хамгийн өндөр орлоготой хүмүүс бол эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд байдаг. Гэтэл манайд ямар ч үнэ цэнэгүй болчихсон. Хамгийн ядуу бүлэг нь эмч, багш болчихсон.

Өнөөдөр бид дэлхийн хэмжээний цалин орлого шаардаагүй. Угаасаа манай төсөв дийлэхгүй. Тийм учраас эх орондоо аятайхан амьдарч болохуйц цалинтай болмоор байна. Манай эмч нар үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус цалингаараа төлдөг болмоор байна шүү дээ. Ядахдаа Монгол Улсын цалингийн дунджаас арай дээгүүр түвшинд хүргээд өгөөч гэдэг хүсэлтэй байгаа.

Манай эмнэлгийн салбарын 82 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ихэнх эмэгтэй эмч нарын хувьд нөхрүүд нь ажил хийгээд ар гэрээ аваад явдаг байх. Харин эрэгтэй эмч нарын хувьд ар гэрээ авч явах ёстой шүү дээ. Мэргэжилдээ хайртай боловч ар гэрээ тэжээхийн тулд нүүрсний машины жолооч, автобусны жолооч болоод ажлаасаа гарсан олон эрэгтэй эмчийн жишээ байдаг.

-Одоо эмч нарын цалин хугацаандаа олгогдож чадаж байгаа юу?

-Угаасаа чадахгүй байгаа. Эмч нарын энэ сарын хагас цалинг олгож чадахгүй болохуйц нөхцөл байдал үүсэхэд ч бэлэн байна. Одоо эмнэлгүүд 11, 12 сарын сарын цалингаа яаж тавих вэ гэх асуудалтай нүүр тулсан. Ер нь эмч нарын цалин дандаа хугацаа хэтэрч олгогддог. Олон хоногоор хүлээлгэдэг. Түүнчлэн шөнийн цагаар ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд нэмэгдэл авах ёстой. Хөдөлмөрийн хуулиараа бол 1.2 дахин илүү цалин авах ёстой. Гэтэл бодит байдал дээр үүнийгээ манай эмч нар цагийн 1000 төгрөгөөр тооцуулж авч байгаа.

Жишээ нь, нэг сая 500 мянган төгрөгийн үндсэн цалинтай эмч нэг шөнөдөө 80 мянган төгрөг авах ёстой. Гэтэл ийм мөнгөн дүнг олгодог эмнэлэг Монголд бараг байхгүй. Хуулиараа 10 удаа шөнийн ээлжинд гарсан хүн 800 мянган төгрөг авах ёстой биз дээ. Үнэндээ ийм нэмэгдэл авсан эмч Монголд байхгүй. Гэсэн ч шөнийн ээлжиндээ гарахаас өөр аргагүй. Багш, эмч нар үр дүнгийн үнэлгээний мөнгө гэж авах ёстой байдаг. Тэр нь цалингийн 60 хувиар тооцогддог. Бодит байдал дээр бас л 10-15 хувийг өгдөг.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Michael Davenport (154.16.81.156)
    I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance contact Recoverycapital@fastservice.com and on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com you can visit his website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
  • Kelly Evans (149.88.98.130)
    HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can't express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don't hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at ( support@thehackangels.com ) They also have a great website at( www.thehackangels.com ) I highly recommend them to anyone who has ever been in such a situation
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 17 цаг 43 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 18 цаг 32 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 18 цаг 39 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 18 цаг 41 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 18 цаг 42 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 18 цаг 43 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 20 цаг 18 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 20 цаг 23 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 20 цаг 24 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 20 цаг 25 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 20 цаг 27 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 22 цаг 0 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 22 цаг 23 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 22 цаг 30 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 22 цаг 36 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 22 цаг 39 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 23 цаг 18 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 23 цаг 43 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ Өчигдөр 11 цаг 39 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top