x

Монголын математикчдын шинэ аргачлал уул уурхай, цаг уур, эдийн засагт хэрэглэгдэх боломжтой

Монгол математикчдын бүтээл дэлхийн шилдэг хэвлэлийн газар “Springer Nature”-т хэвлэгджээ. Тус бүтээлийг томоохон тооцоолол шаарддаг, тухайлбал, уул уурхай, цаг уур, эдийн засаг зэрэг салбар дах математик загварын тооцооллыг хийхэд ашиглах боломжтой юм.

Монголын математик, физикийн эрдэмтдийн бүтээлийг дэлхийн шинжлэх ухаан үнэлж, практикт ашиглаж байна. ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор Т.Жанлав, тус хүрээлэнгийн болон ОХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн эрдэмтэн, академич, шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш, шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн проректор, доктор, профессор В.Өлзийбаяр нарын хамтарсан “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” бүтээл математикийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж, дэлхийн олон орны эрдэмтэд тэдний бүтээлээс эш татан ашиглаж буй.

Шугаман бус тэгшитгэл, түүний системийг бодох итерацийн аргын шинэ цогц онол боловсруулсан тэдний бүтээлийг 2024 онд “Springer Nature” хэвлэлийн газарт хэвлэснийг олон улсын эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулиудын 159 номын санд байршуулжээ. Мөн ердийн болон тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлийг ойролцоо бодох өндөр эрэмбийн нийлэлттэй ялгаварт схем, төгсгөлөг элементийн шинэ аргуудыг байгуулсан бүтээлийг нь "Springer Nature" хэвлэлийн газарт хэвлэж, олон улсын эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулиудын 84 номын санд байршуулсан байна.

2013 оноос хойш нийтэлсэн 106 өгүүлэл нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдэж, 1043 удаа эш татсан нь Монголын шинжлэх ухааны дэлхийн түвшний амжилт юм. 

Тэдний боловсруулсан өндөр эрэмбийн нийлэлттэй олон алхамт арга, алгоритмууд нь ихээхэн хэмжээний өгөгдөл бүхий ерөнхий хэлбэртэй томоохон алгебрын болон тухайн уламжлалт тэгшитгэлүүдийн системийг бодож тоон шийдийг олоход чиглэжээ. Цаг уур, далай судлалын сар, жилээр боловсруулсан өгөгдөлд прогноз хийх, бусад салбарын туршилтын үр дүнгээр тасралтгүй загвар, муруй гадаргуу байгуулах зэрэгт тэдний байгуулсан локал сплайныг маш үр ашигтай ашиглаж болох аж. Энэ арга, алгоритмууд нь компьютерын тооцооллын хурдыг нэмэгдүүлж, бодох хугацааг эрс багасгахаас гадна нарийвчлалыг сайжруулж буйгаараа үр өгөөжтэй юм. 

Монголын математикчдын судалгаа нь онол төдийгүй практик хэрэглээтэй бөгөөд компьютерийн тооцооллын хурд нэмэгдэж, бодох хугацаа богиносож, нарийвчлал сайжирсан нь томоохон салбарт бодит үр дүн авчирч байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 6 цаг 54 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 9 цаг 42 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 9 цаг 52 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 9 цаг 57 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 23 цаг 32 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 23 цаг 45 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Өчигдөр 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Өчигдөр 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Өчигдөр 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Өчигдөр 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Өчигдөр 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Өчигдөр 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Өчигдөр 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Өчигдөр 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Өчигдөр 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Өчигдөр 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Өчигдөр 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Өчигдөр 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар... Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ
Top