x

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг 2025 оны долоодугаар сарын 02-ны өдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд хоёр улсын ЗГХК-ын хуралдаан чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, Комиссын Үндэсний хэсгүүдийн дарга нарын идэвх санаачилгатай ажиллахыг  чухалчлан  тэмдэглэв.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газарт Монгол, Оросын залуу геологичдын анхдугаар олимпиад эхэлсэн, уг олимпиадад хоёр улсын 100 залуу геологич оролцож байна. Энэхүү олимпиад нь Орос, Монголын геологийн хамтын ажиллагааны цаашдын  хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна  хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэх, түүний дотор төмөр зам, эрчим хүч, боловсрол зэрэг салбарын харилцааны чиглэлд өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийллээ.       

Ерөнхий сайд Г.Занданшатар, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улам хөгжиж байна. Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол,  Оросын  Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу манай улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр тасралтгүй үргэлжлүүлэн нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэхэд Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов хоёр талын газрын тосны салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнийг захиалгын дагуу нийлүүлж байгаа бөгөөд цаашид ч хэвийн нийлүүлэх асуудлыг анхаарч ажиллахаа илэрхийлэв.   

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын улсын хилийн шалган нэвтрүүлэх Алтанбулаг-Хиагт, Боршоо-Хандгайт, Цагааннуур-Ташанта зэрэг боомтоор монгол иргэд зорчиход хүндрэл чирэгдэл гарч, иргэдээс гомдол ирэх боллоо. Тиймээс  иргэдийн  харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, түргэн шуурхай болгох чиглэлээр анхаарал хандуулахыг хүсэж байна гэв. 

Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, энэхүү хил гаальтай холбоотой гарч буй дээрх асуудлыг Оросын холбогдох албадад уламжилж, анхаарч ажиллахаа мэдэгдэв. Уулзалтад Монгол Улсын  Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар байлцав. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 9 цаг 28 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 9 цаг 33 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 9 цаг 38 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 9 цаг 50 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 9 цаг 51 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 9 цаг 54 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 9 цаг 55 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 9 цаг 57 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 10 цаг 10 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 10 цаг 18 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 10 цаг 24 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 11 цаг 31 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 12 цаг 15 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 12 цаг 16 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 12 цаг 17 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 12 цаг 22 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 12 цаг 35 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 14 цаг 5 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 14 цаг 8 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 14 цаг 41 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top