x

Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Нуртлеу нар 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.  

Албан ёсны хэлэлцээний үеэр талууд хоёр улсын төрийн тэргүүн нар харилцан тохирсон ажлуудын хэрэгжилтийг дүгнэж, Монгол, Казахстаны Стратегийн түншлэлийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо. 

Талууд Монгол Улсад Казахстан Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд 2006 оноос хойш 20 орчим жилийн дараа анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын ач холбогдлыг тэмдэглэж, сайд М.Нуртлеу казахстаны талын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буйд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. 

Хэлэлцээний үеэр талууд хоёр улсын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал болон Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт, Консулын уулзалтыг тогтмолжуулахаар тохирлоо. 

Түүнчлэн зам тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Мөн Монгол Улсын ноос ноолуур, арьс, шир боловсруулах салбарын арвин нөөц бололцоонд тулгуурлан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төслийг судлан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тогтов. 

Сайд М.Нуртлеу Казахстан Улс мэдээллийн технологийн хөгжлөөр дэлхийд 24 дүгээрт эрэмбэлэгдэж буйг тэмдэглэж, хоёр талын цаашдын хамтын ажиллагаанд залуу боловсон хүчин бэлтгэх нь чухал ач холбогдолтойг онцлов. Тэрээр Монгол Улсын залуучууд, түүний дотор хөдөө, орон нутгийн залуучуудад мэдээллийн технологи, инженерийн чиглэлээр суралцахад дэмжлэг үзүүлж, тэтгэлэг олгоход казахстаны тал бэлэн буйгаа илэрхийлж, энэ чиглэлээр үр дүнтэй, урт хугацааны хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв.  

Талууд зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх, тээвэр, логистикийн шинэ маршрут, дөт замыг бий болгох чиглэлд хоёр болон олон талт эрх зүйн механизмын хүрээнд хамтран ажиллахаар тохирлоо. 

Дээрх чиглэлд хамтын ажиллагааг урагшлуулах хүрээнд “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комисс”-ын ээлжит хуралдааныг 2025 онд багтаан зохион байгуулахаар тогтов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан байгаль орчны салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллахаа талууд нотлов.

Хоёр улс НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.

Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 10 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 17 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 цаг 2 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 11 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 19 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 25 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 44 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 4 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 9 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 14 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 19 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 40 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 27 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 11 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top