x

Дулааны шугамын ажилд стандарт мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Дулааны шугамын 2А магистрал шугамын өргөтгөл шинэчлэлт"-ийн ажлыг Эрчим хүчний яамны Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нэгжээс хэрэгжүүлж, гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажилласан. Ажил гүйцэтгэхдээ авто болон явган хүний замыг зөвшөөрөлгүй сэтэлж, нөхөн сэргээлт хийсэн ч нийслэлд хүлээлгэн өгөөгүй байна. Дээрх зөрчлийг арилгуулж, хяналт тавьж ажиллаж байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн мэргэжилтэн И.Зандангарав:

-“Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журмыг баталсан байдаг. Энэ журмын хүрээнд 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд иргэд, аж ахуйн нэгжээс ирсэн хүсэлтийг авч хэлэлцэн, долоо хоногт нэгээс доошгүй удаа хуралдаж, зөвшөөрөл олгох ажиллагааг явуулдаг. Энэхүү авто зам болон явган хүний зам эвдэрсэн байршилд Дэлхийн банкны санхүүжилтээр Эрчим хүчний яамны захиалгаар хэрэгжиж байгаа дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төсөл болох "Дулааны шугамын 2А магистрал шугамын өргөтгөл шинэчлэлт"-ийн ажлын гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажилласан.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо буюу Драмын театраас Багшийн дээд хүртэлх дулааны шугам өргөтгөх ажлыг 2024-2025 онд он дамнан хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр орсон борооны улмаас авто зам болон явган зам эвдэрсэн. Учир нь тухайн хэсгийн зам дээр төслийн нэгж, захиалагч, гүйцэтгэгчээс дээрх журмыг мөрдөлгүй, нөхөн сэргээлтийг стандарт, журмын дагуу хийхгүйгээр дур мэдэн нэг компанитай гэрээ байгуулж явуулсан байгаа юм. Нийслэлээс баталсан журмын дагуу бол зөвшөөрөл авах аж ахуйн нэгж нөхөн сэргээх зардлыг Захирагчийн ажлын албаны Төрийн сангийн дансанд урьдчилаад байршуулдаг. Тэр байршуулсан мөнгөөрөө нийслэлээс мэргэжлийн компанитай нь гэрээ байгуулаад Барилгын тухай хуулийн дагуу гурван жилийн баталгаа гаргуулаад хяналтаа тавиад гүйцэтгүүлдэг. Дээрх “Дулааны шугамын 2А магистрал шугамын өргөтгөл шинэчлэлт"-ийн ажлын хувьд энэ журам хэрэгжээгүй учраас авто зам болон явган хүний зам эвдрэх үндсэн нөхцөл болсон. НЗХГ-аас байршил дээр ажиллаж, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байна” гэв.

Зөвхөн дээрх дулааны шугамын ажлаар ч зогсохгүй мөн ижил төстэй төслүүдэд Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журмыг мөрдөөгүй, нөхөн сэргээлтийн төлбөрөө төлөөгүй, зөвшөөрөлгүйгээр зам талбайг сэтлэх зэрэг зөрчил түгээмэл гардаг. Улмаар стандартаа мөрдөөгүй, техникийн шаардлагаа биелүүлээгүй, хяналтгүйгээр нөхөн сэргээлт хийх нь цаг агаарын таагүй нөхцөлд авто зам, тохижилт, ногоон байгууламжийг эвдэж гэмтээх үндсэн шалтгаан болж байгааг мэргэжилтэн хэлж байлаа.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.92.106)
    стандарт гээч юм байхгүй болохоор тэгдэг юм даа.Яваандаа монгол улс сүйрэх нь дээ!
    2025 оны 06 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 1 цаг 55 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 1 цаг 56 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 1 цаг 57 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2 цаг 7 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2 цаг 7 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2 цаг 10 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2 цаг 11 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2 цаг 12 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 4 цаг 25 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 4 цаг 27 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 4 цаг 30 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 4 цаг 31 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 4 цаг 36 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 4 цаг 37 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 6 цаг 36 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 6 цаг 37 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 6 цаг 38 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 6 цаг 40 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 6 цаг 41 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 6 цаг 43 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэг...
Top