x

Сэлбэ хотын бүтээн байгуулалтыг 25 их наядын төсөвтэйгөөр эхлүүлнэ

Улаанбаатар хотын хөгжлийн гол цөм болох “Сэлбэ хотын орон сууцжуулах төсөл”-ийн 3, 4 дүгээр багц тендерийг 5 хэсэгт хувааж зарлахаар болсон талаар албаныхан өнөөдөр мэдээллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Сэлбэ 20 минутын хот корпорац”-ын гүйцэтгэх захирал У.Баатар болон барилгын салбарын төлөөлөл мэдээлэл хийв.

Т.Даваадалай хэлэхдээ:

“Улаанбаатар хотоос хэрэгжүүлж буй 24 мега төслөөс хамгийн чухал нь Сэлбэ хотын төсөл юм. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг шинэ түвшинд хүргэх зорилготой “20 минутын хот”-ын анхны загвар хот болно” хэмээн онцлов.

Сэлбэ хот нь нийт 158 га талбайд багтах бөгөөд бүтээн байгуулалтаар:

  • Орон сууц

  • Инженерийн шугам сүлжээ (цахилгаан, дулаан, цэвэр/бохир ус)

  • Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж

  • Худалдаа, үйлчилгээний төвүүд
    зэргийг иж бүрнээр байгуулж, нийт 45 багц ажил хэрэгжүүлэх юм байна.

Төслийн санхүүжилт:

  • Олон улсын бондоор 500 сая ам.долларын хөрөнгө татсан

  • Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2.3 их наяд төгрөгийн шууд хөрөнгө оруулалт

  • Хувийн хэвшлээс 20 орчим их наяд төгрөг

  • Нийт 25 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт болно гэж тооцоолж байна.

3, 4 дүгээр багц тендерийн хуваарилалт:

  • Барилгын холбоодын хүсэлтийн дагуу хөрөнгө оруулагч талтай хоёр удаа цахим уулзалт хийж, багцыг 5 хэсэгт хуваах зөвшөөрөл авсан

  • Эхний багцад есөн давхар, 71 айлын 11 блок орон сууц баригдана

  • 2–5 дугаар багцуудад мөн есөн давхар, 71 айлын 48 блок орон сууц барихаар төлөвлөгдсөн

Одоогийн байдлаар Сэлбийн 26 багц ажилд давхардсан тоогоор 198 байгууллага саналаа ирүүлээд байгаа бөгөөд хамтран ажиллах аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг үргэлжлүүлэн хүлээн авч байна.

“Сэлбэ хот” төсөл нь Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, гэр хорооллын шинэ суурьшлын бүсийг шинэлэг концепц, “20 минутын хот” төлөвлөлтийн дагуу хөгжүүлэх стратегийн төслүүдийн нэг болоод байна.

Эх сурвалж: НЗДТГ, “Сэлбэ 20 минутын хот” корпорац

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 10 цаг 17 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 18 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 10 цаг 20 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 10 цаг 29 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 10 цаг 29 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 10 цаг 32 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 10 цаг 34 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 10 цаг 35 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 12 цаг 48 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 12 цаг 50 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 12 цаг 52 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 12 цаг 53 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 12 цаг 58 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 13 цаг 0 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 14 цаг 58 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 14 цаг 59 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 15 цаг 1 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 15 цаг 2 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 15 цаг 3 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 15 цаг 5 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ...
Top