x

С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмгөөлөл"

УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээр АТГ-аас явуулсан ажиллагаа, түүний гэр орон, хамаарал бүхий этгээдүүдийг хорьж цагдаж, үзлэг, нэгжлэг хийж эхэлсэн тухай өчигдөр гишүүн С.Ганбаатар лайваар мэдээлэл хийсэн. Үүний улмаас өчигдөр үдээс хойш УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар шуурхай хуралдав. АН хамтарсан Засгийн газраас гараад сар ч болоогүй байхад тус намаас сонгогдсон УИХ-ын гишүүнийн бүрэн эрхэд халдаж, хуулийн үндэслэлгүйгээр үзлэг нэгжлэг хийсэн нь тус намын бүлгийг “түргэн авахад” хүргэсэн бололтой.

Хуралдаан тарсны дараа АН-ын бүлгийн дарга болон гишүүд мэдээлэл хийсэн. О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Х.Тэмүүжин болон намын ЕНБД Н.Ганибал...

Бүлгийн дарга О.Цогтгэрэл болон ЕНБД-ын зүгээс “Эрх баригч нам сөрөг хүчний лидер лүү халдлаа, тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлал бүхий этгээдийг улс төрийн зорилгоор шалгаж, айлгаж сүрдүүлж байна” гэсэн бол гишүүн Х.Тэмүүжин арай өргөн хүрээний зүйл ярив. 

Тодруулбал, “Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын хороо хуралдаж, УИХ дотор Тусгай хяналтын дэд хороо байгуулах асуудлыг хэлэлцсэн. Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаанд ажиллагаанд УИХ тусгай хяналт хэрэгжүүлдэг, хуулийн биелэлтийг хангуулдаг байх ёстой. Хэн нэг нь захиа даалгавар өгөөд, онилсон мөрдлөг явуулж байгаа бол энэ нь хуулиас гадуур эрүү шүүлт, хуулиас  гадуур өш хонзонгийн зүйл болно гэдгийг ярьсан. Үүнийг бататгаж байгаа юм шиг үйл явдал болж байна. Үндсэн хуульт улс оронд парламентын дээр мөрдөгч нар нь гардаггүй юм. Хуулиа дэвсэлж, хэн нэгэн улстөрчийн нөмөр нөөлөг дор дураараа авирлаж болдоггүй. Парламент тэр байгууллагуудыг хуулийнх нь хүрээнд оруулж ирэх хэмжээний эрх мэдэлтэй байх ёстой. Парламент өөрийн гэсэн дархлаатай байх ёстой” гэж.

Энэ бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэдэг нэг хүний тухай биш юм. Монгол Улсын 3,5 сая иргэнд хамаатай асуудал. Нийтээрээ хууль сахиулах байгууллага нь хуулийн хүрээнд ажиллаж чадаж байна уу? Эсвэл дарга, цэргийнхээ даалгавраар, гарын үзүүрээр хөдөлж, хүний эрхэнд халдаж, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна уу? Өөрөөр хэлбэл, хууль тогтоох байгууллага буюу парламент нь баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих, парламентын хяналтын эрх мэдлийг бодитоор бий болгох тухай асуудал. 2012 оны парламентаас өмнө, УИХ-д гишүүнээр сонгогдсоноосоо хойш ярьж байгаа сэдэв.

Атал үүнийг соошил орчинд “С.Ганбаатар гишүүнийг өмгөөлсөн, хамгаалсан” тухай гуйвуулан хэлэлцэж байх шиг байна. Нэгдүгээрт, С.Ганбаатар гишүүн ч гэсэн Монгол Улсын нэг иргэн. Энэ утгаараа хуулийн дор амьдардаг. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүнийг аливаа гэмт хэрэгт сэжиглэн шалгах, гэр орон, албан өрөө тасалгаа, автомашинд нь үзлэг нэгжлэг хийх нь хуулийн процедуртай. Хамгийн түрүүнд прокурорын байгууллага УИХ-аас зөвшөөрөл авах ёстой. "Энэ этгээдийг ийм гэмт хэрэгт холбогдуулан шалгасан чинь ийм ийм нөхцөл байдал илэрлээ. Хэргийг үргэжлүүлэн шалгахад ийм саад тотгор учирсан тул гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгнө үү" гэж прокурор саналаа УИХ-д ирүүлдэг. Түүнийх нь дагуу УИХ уг асуудлыг хэлэлцээд, прокурорын байгуулллагаас ирүүлсэн саналыг үндэслэл бүхий гэж үзэх юм бол шийдвэрээ гаргадаг.

Харамсалтай нь өчигдрийн хувьд тийм зүйл болсонгүй. С.Ганбаатар гишүүнийг яг ямар хэрэгт буруутган шалгаж байгаа талаар ямар ч мэдээлэл алга. Зөвхөн өөрийнх нь үзүүлсэн 40 саяын үнэтэй зуслангийн байшин /тэр нь өөр хүний нэр дээр байдаг/, тэнд хийсэн үзлэг нэгжлэгийн тухай л олон нийт гишүүний өөрийнх нь лайваас мэдэж авлаа. Араас нь "Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхдаа Солонгосын компаниас 50 сая вонн авсан, урвагч, хулгайч" гэдэг мэдээллийг соошлаар сэвэв. Энэ нь УИХ-ын нэгдсэн чуулганаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэж байх үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чуулганы хуралдаанд хэлсэн үгтэй /”Би гадаадын компаниас 50 сая воннын авилга аваагүй, эх орноосоо урваагүй, таван нам солиогүй”/ давхацсан явдал дээрх үйл явдлыг “улс төрийн сэдэлтэй” буюу Ерөнхийлөгчийн даалгавартай гэж хардахад хүргэв. Гэхдээ энэ бол баталгаатай бус мэдээлэл.  

Баталгаатай зүйл гэвэл, хэрвээ С.Ганбаатар гэдэг хүн ямар нэг гэмт хэрэгт холбогдсон, энэ хэрэг дээр хуулийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн бол тэр нь хуульд нийцэж явагдах ёстой. Хэрвээ хууль сахиулах байгууллага хуулиа зөрчин байж хууль тогтоогч буюу УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа бол жирийн иргэдийн хувьд ямар ч хамгаалалт байхгүй л гэсэн үг. Энэ үүднээс УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин асуудалд хандаж байх шиг байна, хэвлэлийн бага хуралд оролцсон шалтгаан нь ч энэ байсан байх.

Нэгдүгээрт, С.Ганбаатар гишүүний хувийн байдал буюу хэдэн нам дамжсан, хэдэн эхнэр сольсон зэрэг нь эрүүгийн хэрэгт ямар ч хамааралгүй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гаднын компаниас хандив авахыг завдсан асуудал нь тухайн үедээ шалгагдаад дууссан. Өөрийн зүгээс ямар нэг сэдэл санаа байгаагүй, өрсөлдөгчийн зүгээс шидсэн дэгээ байсан байх. Тухайн үед гаднын компаниас хандив авсан хэргээр нэр дэвшигчээс эргүүлэн татаж болох байсан ч тэгээгүй. Сонгуулийн дараа ч хуулийн асуудал үүсээгүй. Үр дүн гэвэл хоёроор гарч болох байсан нэр дэвшигч гурваар гарч, хоёр дахь шатны санал хураалтад орж чадаагүй л байх.

Харин эсрэгээрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чуулганы индэр дээрээс хэлсэн дээрх үг олон нийтийн дунд эргэлзээ авч ирсэн гэж болно. Өөрийг нь шүүмжилсэн хүн болгоныг ингэж дарамтлах, хувийн байдал, сул талыг нь дөрөөлөн доромжлон гутаах эрхтэй юу? гэдэг асуулт. Магадгүй, Засгийн газрыг огцруулсны маргаашнаас яригдаж эхэлсэн “Ерөнхийлөгч УИХ-ын бүрэн эрхэд халдлаа” гэдэг шүүмжлэл ч гэсэн санал хураалтын дүнтэй биш, чуулганы индэр дээрээс хэлсэн энэ үгтэй нь хамаатай байх.

Ер нь бол Засгийн газарт итгэл үзүүлэх, эсэх асуудал нь парламентын бүрэн эрхийн асуудал болохоос биш, Ерөнхийлөгчид хамааралгүй. Ерөнхийлөгч зөвхөн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-д оруулж ирэх л үүрэгтэй, чөлөөлөх нь парламентын асуудал.

Үндсэн хуульд бичсэнээр, Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд тааллаараа оролцох бөгөөд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно/33.3 дахь заалт/ Өөрөөр хэлбэл, хэлэлцэж байгаа асуудлаар УИХ-ын гишүүдтэй мэтгэлцэх эрх байхгүй.

Тиймээс гишүүн Х.Тэмүүжин өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр хэлсэн зарим үг шууд бусаар Ерөнхийлөгч рүү чиглэсэн байх талтай. “Парламентын гишүүдийг айлгах, дуугүй болгох гэж хуулийн байгууллагуудаар айлгаж ичээж эхэлж байгаа бол үүнийг гэмт хэрэг гэж үзнэ. Төрийн нөөцийг хувийн зорилгодоо ашиглах нь гэмт хэрэг. Хуулийн байгууллагын нөөцийг хувийн зорилгодоо ашиглах нь төрийн эсрэг гэмт хэрэг. Монгол Улсад Үндсэн хуулийн дэг журам байх ёстой, дарга нарын дур зорго байж болохгүй. Монгол Улсад эрх мэдэл хувиарилсан, харилцан хяналттай Үндсэн хуулийн байгууллагууд байх ёстой болохоос биш, бүх эрх мэдлийг өөр дээрээ овоолсон эрх мэдэлтэн, түүнийг тойрч эргэлддэг хуулийн байгууллагуудын сүрэг байж болохгүй” гэж.

Эцэст нь хэлэхэд, С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал, хувийн үзэл бодол, тодорхой асуудлуудаар илэрхийлсэн улс төрийн байр суурь зэрэг нь түүнийг тодорхойгүй нэг гэмт хэрэгт буруутгах, шүүхгүйгээр яллах үндэслэл биш. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн бол тэрийг нь хуулийн дагуу шалгаад нотлох ёстой. Түүнээс өмнө хувь хүнийх нь зөрчилтэй байдлыг олон нийтийн дунд хаяж өгөөд, нийгмийн сүлжээгээр "буллидэж", эчнээ ял оноох нь Үндсэн хуульт засаглал, ардчилсан нийгмийн мөн чанар биш. 

Б.СЭМҮҮН 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • TRACE STOLEN FUNDS ACROSS MULTIPLE WALLETS 2025 [TRUST GEEKS HACK EXPERT] (193.36.237.143)
    My family faced a serious digital security breach that revealed just how vulnerable cryptocurrency assets can be to online threats. It started when my teenage child, hoping to gain an advantage in a popular online game, downloaded what seemed to be a harmless “game hack.” Unfortunately, this turned out to be malware disguised as a cheat tool. Once installed, it accessed my Dogecoin (DOGE) wallet and stole an astonishing 1.2 million DOGE. As soon as I discovered the theft, I immediately turned to (TrustGeeks Hack Expert ), a leading cybersecurity firm specializing in cryptocurrency theft investigations. (TrustGeeks Hack Expert ) promptly launched a thorough forensic analysis, carefully tracking the stolen Dogecoin through the blockchain. Their investigation uncovered that the funds had been moved through multiple wallets before ending up on a Russian darknet marketplace known for illegal crypto laundering.Given the complexity of the situation, (TrustGeeks Hack Expert ) collaborated closely with Interpol’s cybercrime division. By providing detailed blockchain transaction records, malware analysis, and evidence linking the funds to darknet activity, (TrustGeeks Hack Expert ) enabled Interpol to secure legal warrants and take action. Thanks to this international effort and (TrustGeeks Hack Expert ) precise tracing, Interpol was able to freeze and recover around 500,000 DOGE, almost half of the stolen amount.Through the persistent efforts and expertise of (TrustGeeks Hack Expert ), I was eventually able to recover all of the stolen Dogecoins. This has taught my family, especially my teen, an invaluable lesson about the dangers of downloading unauthorized software and the importance of protecting digital assets. Thanks to (TrustGeeks Hack Expert ), we now appreciate how critical it is to stay vigilant against cyber threats. for assistance E m a i l , Trust geeks hack expert @ fast service . c o m (w h a t's A p p +1 7 1 9 4 9 2 2 6 9 3)
    2025 оны 07 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 16 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 18 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 20 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 21 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 23 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 23 мин "Эрчист Монгол" төрийн өмчит компанийг татан буулгалаа 24 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо 25 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 28 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 2 цаг 40 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 2 цаг 40 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 2 цаг 41 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 43 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 2 цаг 45 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 1 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 3 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 4 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 11 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 13 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Top